Table of Contents Table of Contents
Previous Page  47 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 47 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

46

3. Нийгмийн өөрчлөлтийг дагахад

дэмжлэг үзүүлэх

Ажлын байрыг хадгалах

Жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн

эхчүүдийн ажлын байрны баталгаатай

байдлыг хангах, өөрөөр хэлбэл, хүүхэд

төрүүлсний дараа ажилдаа эргэн орох

нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ажлын

байрны баталгаатай байдал үйлчилгээний

салбарт

ажиллагчдын

хувьд

илүү

хамааралтай байдаг байна.

Хүүхдэд ээлтэй орчин

Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх

хэрэгтэй. Үүнд аюулгүй амьдрах орчин,

амралт чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын

талбай барих, үзвэр үйлчилгээ, худалдааны

төвүүд зэргийг нэрлэж болно. Эцэг

эхчүүдийн ажил гэртэйгээ ойр байж хосууд

ажил, гэр бүлээ хослуулах боломжийг олгох

нөхцлийг ч оруулж болно. Мөн хүүхдийн

цэцэрлэг, сургууль ойр байх нь чухал.

Иймд, хүүхдэд ээлтэй хот төлөвлөлт нь

пронаталист бодлого байх болно.

Жендэрийн тэгш байдал

Өрх гэр бүл дэх ажлын хуваарилалт маш

чухал. Өрх гэрийн тэргүүн тэжээгч гэдэг

ойлголтоос салж гэр бүлдээ эцэг эх байхын

хариуцлагыг ухамсарлан хүүхдээ өсгөхөд

оролцох ёстой. Өөрөөр хэлбэл, “эцэг”-ийн

оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг.

Жендэрийн тэгш байдал Европын хүн амын

төрөлтийн бодлогод нэлээд хөндөгдсөн

байдаг.

Гэрлэлтийг дэмжих

Төрөлтийн бууралтанд нөлөөлж буй гол

хүчин зүйлийн нэг нь гэрлэлтэд гарч буй

өөрчлөлт гэдэг нь тодорхой. Гэрлэх нас

хойшилж байгаа, албан ёсны гэрлэлтээс

хамтран амьдрах хэлбэрт шилжиж байгаа

зэрэг өөрчлөлтүүдийг нэрлэж болно.

Сингапурын Засгийн газраас залуучуудыг

танилцуулах үдэшлэгийг зохион байгуулдаг

бөгөөд гэрлэгчдэд мөнгөн тэтгэмж олгох,

орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг авч

байна. Эрт гэрлэснээр эрт хүүхэдтэй болох

ба 2 дахь, 3 дахь хүүхэдтэй болох боломж

байна гэсэн үг.

Орчин

үед

нэлээд

хэдэн

орон

пронаталист бодлогыг хэрэгжүүлж байгаа

бөгөөд тэд тус бүрдээ ялгаатай шалтгаан,

арга хэрэгсэлтэй байна. Жишээ болгож,

зарим улсуудын бодлого хэрэгжүүлсэн

туршлагаас

14

авч үзье.

Зүүн Герман 1976 онд хүн амынхаа

төрөлтийн

түвшинг

нэмэгдүүлэх

үүднээс хүүхэд асрах үйлчилгээг

сайжруулах, санхүүгийн урамшуулал,

төрөөс орон сууцны асуудалд дэмжлэг

үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг

багтаасан

бодлого

боловсруулан

хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд Баруун

Германтай бараг адилхан түвшинд

буураад байсан ТНК нь 1,5-аас 1,9

болж өссөн ба хүүхэд төрүүлэх

дундаж нас Баруун Германд 28 болж

нэмэгдсэн байхад Зүүн Германд 25

хэвээрээ хадгалагдаж чаджээ. Гэвч яг

тухайн үед Баруун Европт пронаталист

бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн

хандлага гарч ирсэн байна. Үүний

учир

нь

нэгдүгээрт,

төрөлтийг

дэмжих пронаталист бодлого өнгөрсөн

фашизмын дэглэмийн үед хэрэгжихдээ

нэр хүнд нь ихээхэн унасан байсан,

хоёрдугаарт,

хүүхэд төрүүлэх нь

эмэгтэйчүүд статусаа дээшлүүлэхэд

ихээхэн саад болдог гэсэн үзэл ихээхэн

тархсан байжээ. Тэгвэл, өнөөгийн

Европ дахь гэр бүлийн бодлогууд

нь “ижил боломж бүрдүүлэх” гэсэн

зарчимд үндэслэх болсон ба хүүхдээ

асрахыг ажил эрхлэлттэйгээ хослуулах

боломжийг

эмэгтэйчүүдэд

олгоход

анхаарч байна.

Швед бол төрөлтийн түвшингээрээ

дэлхийд хамгийн доогуур орж байгаа

Хойд Европын орнуудын нэг бөгөөд

төрөлтөө

нэмэгдүүлэхэд

чиглэсэн

идэвхтэй бодлого баримталж буй

орон юм. Шведийн баримталж буй

пронаталист бодлогын гол онцлог нь

гэр бүл, хосуудын төрөлтийг дэмжихдээ

хувь хүний сонголт, эрх чөлөөг нь

дээд зэргээр анхааран үздэг явдал гэж

болно. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл,

Шведийн засгийн газар шинээр эцэг,

14

МУИС, ХАССТ, 2005. “Хүн амын бодлого” сурах бичиг, Хүн

Амын Сургалт Судалгааны Төв, Монгол Улсын Их Сургууль,

Улаанбаатар