Table of Contents Table of Contents
Previous Page  49 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 49 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

48

ГАДААДАД АЖИЛ ЭРХЛЭХИЙН ТӨЛӨӨХ ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН:

ХҮН АМ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

А. Солонго, Доктор,

Профессор, Хүн Амын Сургалт, Судалгааны Төв,

Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Гадаад шилжих хөдөлгөөн нь дэлхий

нийтэд харьцангуй шинээр тулгарч буй

асуудал гэж үзэж болох бөгөөд сүүлийн

20 жилд дэлхий дахинаа бодлогын нэн

тэргүүнд энэ асуудалд анхаарал хандуулж

байна. Даяаршлын үйл явцтай зэрэгцэн

XXI зуунд гадаад шилжих хөдөлгөөн

буурахгүй, харин ч улам бүр нэмэгдсээр

байх нь хүн ам зүйн тодорхой үзэгдэл

хийгээд үр дүн болоод байна. Жил бүр

хэдэн мянган хүн гэр орон, үр хүүхэд, эх

нутгаа орхин хөрш зэргэлдээ, ойролцоох,

эсвэл өндөр хөгжилтэй улс орнуудыг

зорин шилжих хөдөлгөөнд оролцсоор

байна. Тэд өндөр цалин хөлс, сайн сайхан

боломжуудыг эрэлхийлж байгаа боловч

өөрийн улс оронд сэтгэлд нийцсэн олигтой

ажил төрөл олдохгүй байх, амьжиргааны

сул дорой байдал, байгалийн гамшигт

өртөх, хүчирхийлэлд автах зэрэг гачигдал,

хавчигдмал байдлын улмаас шилжих

хөдөлгөөнд оролцож буй талаар Олон

улсын хөдөлмөрийн байгууллагаас онцлон

тэмдэглэжээ.

15

Шилжин ирэгчдийг хүлээн авч буй

олонх улс оронд мэргэшсэн ажилчдын

эрэлт өсч байгаа, дотоодын ажилчид нь

ур чадвар бага шаардсан ажил эрхлэх

дур хүсэлгүй болсон (өөрөөр хэлбэл,

ийм хөдөлмөрийн үнэлэмж доогуур

учраас ажиллах хүчний эрэлт өндөр

байна гэсэн үг), хүн амын өсөлт нь буурч,

хүн амын насжилт, хөгшрөлт эрчимтэй

явагдаж байгаа зэрэг ажиллах хүчний

болон хүн ам зүйн асуудлууд шилжих

хөдөлгөөний урсгалыг хүчтэй залуурдах

боллоо.

Түүнчлэн,

өнөөгийн

гадаад

шилжих хөдөлгөөний хэв маяг, статус, чиг

15

ОУХБ, 2011.

Гадаад шилжилт хөдөлгөөн: Хүний эрхэд суурилсан

арга зам

. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, 2011.

хандлага, хугацаа өөрчлөгдөж байгаагаас

шилжих хөдөлгөөний урсгал ч гэсэн

илүү төвөгтэй, олон төрлийн болж байна.

Улирлын чанартай эсвэл түр хугацааны

гэрээт ажилчид, эсвэл маш чадварлаг

мэргэшсэн ажилчид, оюутан суралцагчид,

улс төрийн орогнол хайгчид, цагаачид,

хууль бусаар ажиллагчид, хүний наймаанд

өртөгсөд буюу хүчээр ажиллагсад гэх мэт

гадаадад шилжин ирэгсэд нь маш олон

янзын холимог бүлгүүдийн шинжтэй болж

байна. Ийнхүү ялгаатай бүлгүүдийн хүн

амд зориулсан бодлого, үйл ажиллагаа нь

ижил байх уу эсвэл ялгаатай байх уу гэдэг

асуудал хүртэл олон олон хүндрэлүүдтэй

тулгарч байгаа юм.

2010 оны байдлаар дэлхийн хэмжээнд

нийт 214,0 сая хүн ам гадаад шилжих

хөдөлгөөнд оролцсон гэж ОУХБ мэдээлж

байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын бараг

3 хувьтай тэнцэж байгаа юм. Түүнчлэн,

нийт шилжих хөдөлгөөнд оролцогчдын 90

гаруй хувь нь ажиллах хүчний шилжигчид,

тэдний гэр бүлийнхэн байгаа ажээ. Мөн

эдийн засгийн идэвхтэй 105 сая шилжигчид

байна. Эдгээр статистик тоо баримтыг

үндэслэл болговол өнөөгийн шилжих

хөдөлгөөнийг

ажил эрхлэх, ажил хийхийн

төлөөх

шилжих хөдөлгөөн гэж хэлж

болохоор байна.

Ийнхүү

өнөөгийн

гадаад

шилжих

хөдөлгөөнийг тодорхойлж болохоор байгаа бөгөөд

өөрийн орны хувьд асуудлыг бид Монголын

нийгэм-эдийн засагт үзүүлэх хүн ам зүйн өнөөгийн

болоод хүлээгдэж буй үр дүн талаас нь авч үзэхийг

энд чухалчилсан юм.

Монгол Улсын хүн амын бүтцэд

1990-ээд оноос нэлээд чухал өөрчлөлт

гарсан бөгөөд өнөөдөр бид залуу хийгээд

хөдөлмөрийн насны хүн амын өсөлт өндөр,

хүн ам зүйн урамшуулал эдийн засгийн