Table of Contents Table of Contents
Previous Page  45 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 45 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

44

олон настнуудыг тэтгэх хэрэгтэй

болох учраас тухайн улсын нийгмийн

хамгааллын

систем,

тэтгэврийн

төлөвлөлтөд хүндрэл учирна. Хүн амын

насны бүтцэд төрөлтийн гүйцэтгэх

үүргийг хэн бүхэн ойлгож байгаа

боловч насжилт явагдаж байгаа олон

оронд төрөлтөд маш бага анхаарал

хандуулсан байдаг нь ажиглагджээ.

Хөдөлмөрийн насны хүн ам урьд

үеэс цөөрсөөр эдийн засгийн өсөлт

удааширна.

Хүн амын тооны бууралт нь үндэсний

тусгаар тогтнолыг сулруулна гэх мэт.

Дээрх үзэгдлүүдийн сөрөг үр дагавраас

сэргийлэх үүднээс зарим орнуудын засгийн

газрууд шууд болон шууд бусаар төрөлтийг

дэмжих, тухайлбал, хосуудын гэрлэлтийг

дэмжих, олон хүүхэд төрүүлэхийг дэмжих,

хөдөлмөрийн насны хүн амын шилжих

хөдөлгөөнийг дэмжих, бодлогоо хүн амын

насжилтын үр нөлөөнд чиглүүлэн шинэчлэх

зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж

байна.

Төрөлтийг дэмжих дээрх аргуудыг 3

үндсэн хэсэгт хуваан үзэж болох юм. Үүнд:

Мөнгөн тэтгэмж/урамшуулал олгох,

Эцэг эхчүүдэд ажил эрхлэх болон

хүүхдээ

өсгөхийг

хослуулах

боломжийг олгох,

Эцэг эхчүүд, хүүхдүүдэд нийгмийн

өөрчлөлтийг

дагахад

дэмжлэг

үзүүлэх.

1. Мөнгөн тэтгэмж/урамшуулал олгох

Сар/улирлаар олгох хүүхдийн мөнгө

Энэ нь хүүхдэд олгох бүхий л төрлийн

мөнгөн тэтгэмжтэй холбоотой зохицуулалт

юм. Зарчмын хувьд хүүхэд бүрт зориулан

олгож буй мөнгөн төлбөр гэсэн үг. Энэхүү

тэтгэмж нь:

- Хүүхдийн насаар ялгаатай байж болно.

Жишээ нь, хүүхдийн тэтгэмж нярай үед

эсвэл хүүхэд өсөж илүү зардал гаргах

болсон үед өндөр байж болно.

- Төрөлтийн дарааллаар ялгаатай байж

болно. Төрөлтийг дэмжих бодлого

баримталж буй тохиолдолд анхны

хүүхдээс илүү 2 дахь, 3 дахь хүүхдэд

илүү мөнгөн тэтгэмж олгох нь илүү

үр дүнтэй. Учир нь хосууд гэр бүлтэй

болсноор ядаж нэг хүүхэдтэй болох

өндөр магадлалтай учир 2 дахь, 3 дахь

хүүхдэд мөнгөн тэтгэмж олгосноор

төрөлтийг илүү дэмжинэ гэсэн үг.

Нэг удаагийн тэтгэмж/ зээл

Энэ нь хүүхэд төрөхөд (төрсөн хүүхдийн

bonus, эхийн тэтгэмж) олгох тэтгэмж

болон шинээр гэр бүл бологсдод олгох нэг

удаагийн тэтгэмж юм. Залуу гэр бүлд олгож

буй хөнгөлттэй зээл эсвэл хүүхэд сургуульд

ороход олгох зээлийг мөн багтааж болно.

Энэхүү нэг удаагийн тэтгэмж/зээлээс хүртэх

ашиг нь төрөлтийн шийдвэрт нөлөөлөхүйц

байх шаардлагатай. Тухайлбал, залуу

гэр бүлд орон сууцны зээл олгох нь дээд

сургуулийн боловсролыг үнэгүй болгосноос

илүү нөлөөтэй гэсэн үг.

Татварын хөнгөлөлт, татвараас

чөлөөлөх

Энд хүүхэдтэй болсонтой холбоотой

татварын хөнгөлөлт, татвараас чөлөөлөхийг

багтаах ба дээр дурьдсанчлан хүүхдийн

нас, төрөлтийн дарааллаар ялгаатай байвал

үр дүнтэй. Англи улс “ажил эрхэлж буй

гэр бүлийн татварын хөнгөлөлт”, Австрали

улс “хүүхэдтэй гэр бүлийн татварын

хөнгөлөлт”-ийг нэвтрүүлжээ. Татварын

хөнгөлөлтийг нэвтрүүлсэн туршлагатай

орнуудын нэг бол Сингапур улс юм. Энэ

улсад 32 нас хүрээгүй, 2 хүүхэдтэй эхэд

татварын хөнгөлөлтийг маш их хэмжээгээр

тодруулбал, хэрэв 2 дахь хүүхэд нь 28

наснаас өмнө төрсөн тохиолдолд $20,000

(Сингапур доллар) –тай тэнцэх хэмжээний

хөнгөлөлт, 3 дахь, 4 дэх хүүхдээ төрүүлсэн

эхэд нэмэлт хөнгөлөлтүүд олгодог ба энэхүү

татварын хөнгөлөлтийг хүүхэд төрснөөс

хойш 9 жилийн хугацаанд олгодог байна.

Хүүхдэд зориулсан үнэгүй/хөнгөлттэй

бараа үйлчилгээнүүд

Мөнгөн тэтгэмж олгох эсвэл татвараас

чөлөөлөхөөс илүү хүүхдэд зориулсан үнэгүй эсвэл

хөнгөлттэй бараа үйлчилгээнүүд илүү үр дүнтэй

байдаг. Үүнд бүх шатны боловсрол, эрүүл мэндийн

үйлчилгээг үнэ төлбөргүй олгох, нийтийн тээврээр

зорчих, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг амралт чөлөөт