Table of Contents Table of Contents
Previous Page  42 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 42 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

41

ХҮН АМ ЗҮЙН ЦОНХ НЭЭГДЭХ ҮЕИЙН ТӨРӨЛТИЙГ ДЭМЖИХ

БОЛОМЖУУД

Б. Энхцэцэг, Доктор

Профессор, Хүн Амын Сургалт Судалгааны Төв,

Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Хүн ам зүйн шилжилтийн онолын

дагуу аливаа улс орны төрөлт өндөр

түвшнээс бага түвшинд шилжиж байдаг.

Монгол Улсад төрөлтийн бууралт явагдаж,

2005 онд хүн ам нөхөн үржихүйн эргэн

нөхөгдөх түвшингээс доогуур буюу

төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК)

(төрөлтийн түвшин өөрчлөгдөхгүй нөхцөлд

нэг эмэгтэйн амьдралын турш төрүүлэх

хүүхдийн тоо) 1,95 болсон. Харин түүнээс

хойш, төрөлтийн түвшин бага зэргийн

өсөлттэй буюу нэг эмэгтэйд ногдох

хүүхдийн тоо 2006 онд 2,07, 2007 онд 2,34,

2008 онд 2,6, 2010 онд 2,4 болсон.

Хүн ам зүйн цонх ганц удаа нээгдээд

хаагддаг үзэгдэл тул улс оронд ганц

тохиолддог хүн ам зүйн энэ үзэгдлийг аль

болох урт хугацаанд ашиглаж, цонх хаагдах

үед тулгарах асуудлуудаас урьдчилан

сэргийлэхийн тулд төрөлт, гэрлэлтийг

дэмжих нь чухал гэдэг нь зүй ёсоор тавигдаж

байна. Хэрвээ төрөлтийг дэмжих “зорилтот”

бодлого авч хэрэгжүүлбэл

төрөлтийн

бууруултыг сааруулах боломж

байгаа

(McDonald, 2002) бөгөөд хэт оройтохоос

өмнө арга хэмжээ авах нь үр дүнтэйг улс

орнуудын туршлага харуулж байна.

ТӨРӨЛТИЙН ТҮВШИНД ГАРЧ БУЙ

ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийн хүн амын төрөлтийн түвшин

чиг хандлагыг авч үзвэл, хөгжингүй

ба хөгжиж буй орнуудын хувьд нэлээд

ялгаатай зүй тогтол ажиглагддаг. XIX

зууны сүүлийн хагас хүртэл дэлхийн

бүс нутгуудад хүн амын төрөлтийн

түвшин харьцангуй өндөр байсан хэдий

ч хөгжингүй орнуудын төрөлт урьд үеэс

буурч эхэлсэн байсан юм. Дэлхийн II дайны

дараагаар олон улс орнуудад

"төрөлтийн

тэсрэлт"

болж байхад Европын орнуудад

ТНК 2.8 байсан ба үүнээс хойш тогтвортой

буурсаар байна.

Хөгжиж буй орнуудын хувьд явагдаж

байгаа төрөлтийн бууралт нь ерөнхийдөө

харьцангуй хожуу буюу 1970-аад оноос

эхэлсэн хэдий ч бүс нутаг, улс тус бүрээр

өөр хоорондоо харилцан адилгүй байна. XX

зууны эхээр Африк, Ази, Латин Америкийн

ихэнх орнууд төрөлт, нас баралтын өндөр

түвшинд буюу хүн ам зүйн шилжилтийн

эхний үе шатанд байв. Гэвч эдгээр орнуудад

одоогийн хөгжингүй орнуудыг бодвол

төрөлт, нас баралтын өндөр түвшнээс

харьцангуй доогуур түвшинд шилжих үйл

явц буюу хүн ам зүйн шилжилт, тэр дундаа

төрөлтийн шилжилт харьцангуй богино

хугацаанд хурдацтай явагдаж байна.

Эдгээр орнуудын хүн ам залуу насны

бүтэцтэй байгаагаас цаашид тодорхой

хугацаанд өсөх боловч төрөлтийн доогуур

хандлага үргэлжилбэл насжилт, хүн амын

тоо тогтворжих, эсвэл буурах үзэгдлүүд

хөгжингүй орнуудынхаас ч хурдацтай

явагдаж болох юм.

Төрөлтийн өөрчлөлтийг дэлхийн улс

орнуудаар задлан авч үзвэл ТНК буюу нэг

эмэгтэйн амьдралын туршид төрүүлэх

хүүхдийн тоо 1,1-7,0 хооронд байна. Африк

болон Дундад Азийн зарим орнуудад ТНК

дунджаар 5-7 байхад Европт дунджаар

2-оос бага байна. Тэр ч байтугай Европын

хэд хэдэн оронд төрөлтийн абсолют тоо

нас баралтын тооноос бага болжээ. Жишээ

нь, Герман, Унгар, Молдав, Румын, Итали,

Украйн, Беларус, Орос, Болгар гэх мэт.

Хөгжингүй орнуудаас төрөлтийн түвшин