Table of Contents Table of Contents
Previous Page  48 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 48 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

47

эх болж буй хүмүүст хоёуланд нь

жил хүртэлх хугацаанд урамшуулал

өгөх, хагас өдрөөр ажиллах, чөлөө

авах боломж олгох гэх зэргээр ажлын

байрны уян хатан зохицуулалтыг

хуулиар

баталгаажуулан

тодорхой

хугацаанд хэрэгжүүлж үзсэн ба энэ

нь төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд

зохих үр дүнгээ өгчээ. Гэвч дээрх арга

хэмжээ нь улсын эдийн засагт сөрөг

нөлөө үзүүлэх болсноор төрөлтийг

дэмжсэний үр ашиг нь гараагүй гэж

болно. Тийнхүү санхүүгийн дэмжлэгийг

болиулсны дараа төрөлтийн түвшин

шууд эрс буурсан ба энэ бууралт ердөө

арваадхан жилд болж өнгөрчээ. Эндээс,

аливаа хүн амын бодлого нь ямагт

хүлээгдэж байгаагүй эерэг, эсвэл сөрөг

үр дагавруудыг давхар дагуулж байдаг

нь тод харагдаж байна.

Унгар болон Румын улсууд мөн

пронаталист бодлогыг хэрэгжүүлж

буй Зүүн Европын орнууд юм. Унгарт

хүүхдүүдэд нь сар бүр тэтгэмж өгөх,

эхчүүдэд жирэмсний болон хүүхэд

асрах цалинтай чөлөө өгөх, хүүхдэд

зориулсан бараа, үйлчилгээний үнэнд

хөнгөлөлт үзүүлэх, хүүхдийн тооноос

хамааруулан өрхийн сууцны төлбөрийг

хөнгөлөх, жирэмсэн болон хүүхэд

төрүүлсэн эхчүүдийн ажлын байрыг

хадгалах гэх зэргээр хүүхэд төрүүлэхийг

дэмжсэн маш олон төрлийн эдийн

засгийн урамшууллын арга хэмжээг

бодлогоо хэрэгжүүлэхдээ ашиглаж

байв. Түүнчлэн, үр хөндөлтөд 1974

оноос хязгаарлалт тавьсан боловч

жирэмслэлтээс

сэргийлэх

орчин

үеийн арга хэрэгслүүд өргөн нэвтэрч,

хэрэглээ нь нэмэгдсэн байна. Румын

улс үр хөндөлт болон жирэмслэлтээс

сэргийлэх

аргуудын

хэрэглээнд

хоёуланд

нь

хязгаарлалт

тавих

(жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн

аргуудыг зөвхөн эмнэлгийн заалтаар

л хэрэглэхийг зөвшөөрөх) замаар

төрөлтөө дэмжих бодлого хэрэгжүүлж

байжээ.

Монгол Улсын төрөөс баримтлах хүн

амын бодлогод хүн амын тогтвортой

өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл

энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай

орчинг бүрдүүлэхэд оршино гэж заажээ.

Өнөөгийн хуулиар эх, хүүхдэд тэтгэмж

олгох, шинээр гэрлэгчид болон төрсөн

хүүхдэд тэтгэмж олгох, “Эхийн алдар” нэг,

эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд

жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэхтэй

холбогдсон харилцааг зэргийг зохицуулж

байна.

Хүн амын өсөлтийг дэмжих бодлого

баримталж буй орнуудын туршлагаас

харахад хосуудын төрөлтийг дэмжихдээ

халамж, тэтгэмж гэх мэт эдийн засгийн

урамшууллаас гадна хүүхэд асрах, өндөр

настан, гэр бүлийнхнээ асрах, боловсрол,

эрүүл мэнд, орон сууцны үйлчилгээнүүд

зэрэг гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагааг

анхаарах нь илүү үр дүнтэй болох нь

харагдаж байна. Нас баралтын түвшин

буурч буй өнөө үед хүн амын өсөлтийг

зөвхөн төрөлтийн түвшинг дэмжсэнээр

хангах боломж байгаа тул манай орны хувьд

хүн амын бодлогоо эргэн харж, төрөлтийг

дэмжиж буй улс орнуудын туршлагыг

авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Тодруулбал:

Хүүхдийн

тэтгэмжийг

олгохдоо

хүүхдийн нас, хүүхдийн тоогоор

ялгаатайгаар олгох (2 дахь, 3 дахь

хүүхдэд ялгаатай, насны ангиллаар

ялгаатай);

Шинээр төрсөн хүүхдэд олгох мөнгийг

төрөлтийн дараалаар ялгаатай олгох (2

дахь, 3 дахь хүүхдэд ялгаатай);

Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд

анхаарах. Үүнд: Хүүхэд аюулгүй

орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх,

хүүхдэд зориулсан үнэгүй эсвэл зарим

хөнгөлттэй бараа үйлчилгээнүүдийг

нэвтрүүлэх, хүүхэд асрах, цэцэрлэг,

яслийн үйлчилгээг сайжруулах;

Төрөөс орон сууцны асуудалд дэмжлэг

үзүүлэх - залуу гэр бүл, олон хүүхэдтэй

гэр бүлийг орон сууцны хөнгөлттэй, урт

хугацааны зээлд хамруулах;

Эхчүүдэд жирэмсний болон хүүхэд

асрах цалинтай чөлөө олгох. Хэрвээ

хүсвэл эцэгт нь цалинтай чөлөө олгох;

Эцэг

эх

байхын

хариуцлагыг

ухамсарлуулж, хүүхэд асрахад “эцэг”-

ийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах

зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх

боломжийг харгалзан үзэх хэрэгтэй.