Table of Contents Table of Contents
Previous Page  53 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 53 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

52

явуулын үйлчилгээний хамрах хүрээг

тэлэх, Засгийн газар болон гадаад улс

орны хамтын ажиллагаа, арга хэмжээний

уялдаа холбоог хангах үүднээс шилжих

хөдөлгөөний үндэсний бодлогоо эргэн

харахыг анхааруулж байна. Энэ талаар бид

бүтэн 15 жил ярьж байгаа ч хүн ам зүйн

бодлогод нийцүүлсэн арга хэмжээнүүд нь

өөр хоорондоо уялдаа холбоогүй, дэмжих

тэтгэх орчин бүрдэхгүй байсаар залуу

хүн амаа гадагшаа алдсаар байгаа билээ.

ОУХБ-аас түр хугацааны гэрээт ажилчид,

хууль бус статустай ажилчид, эмэгтэй

шилжигчдийн эрхийн асуудлыг хурцаар

хөндөн тавьж байгаа бөгөөд “Шилжих

хөдөлгөөн ба Хөгжил” хоёрын хоорондох

холбоо хамаарлыг харгалзсан мэдрэмжтэй,

уян хатан механизмыг үндэсний болон

олон улсын түвшинд эрж хайхыг уриалсаар

байна.

Гадаад шилжих хөдөлгөөн нь ажилчин,

ажил олгогчдын хоёуланд нь шууд нөлөө

үзүүлж буй хүсэл сонирхол, хүлээн авч

буй улс орны нийгмийн нөхцөл байдал

гэсэн гурван хэсгээс бүрдсэн нь засгийн

газарт шилжих хөдөлгөөний бодлогыг

боловсруулах, хэрэгжүүлэхэд тус нэмэр

дөхөмтэй болж байгаа юм. Иймд хууль бус

шилжигчдийн хувьд цогц арга хэмжээ нь:

- Ажиллах хүчний шилжих хөдөлгөөн

нь сэтгэлд нийцсэн ажил төрөл олж хайхад

чиглэж байгааг мэдэрч, ажил эрхлэх

ялангуяа, ур чадвар багатай ажилчдын

хувьд хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх,

хөгжлөөр дэмжигдсэн, шилжих хөдөлгөөн

ба эх нутагтаа буцаж ирэхэд нь ээлтэй;

- Уугуул нутаг болон шилжин

суурьшиж буй нутгийн аль алины олон талт

үр ашгийг мэдэрсэн;

- Хөгжлийн үр шимийн төвд хүнээ

тавихын

тулд

шилжигчдийн

эрхийг

хамгаалсан байхад чиглэх ёстой.