Table of Contents Table of Contents
Previous Page  52 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 52 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

51

Зураг 1:

Хүн амын гэрлэлт, салалтын түвшин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн

хувийн жин, 2007-2010 он

Эх үүсвэр:

ҮСХ, 2011. Статистикийн эмхтгэл, 2010. Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Улаанбаатар

Эндээс хүн амын өсөлтийг дэмжсэн

төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ зөвхөн

төрөлтийг нэмэгдүүлэхэд хөрөнгө, хүч

зарцуулахад бус эрэгтэйчүүдийн өвчлөл,

нас баралтыг бууруулах, гадагшаа шилжиж

буй эрэгтэй ажиллах хүчний асуудлыг

Монгол төрийн хар хайрцагны бодлогод

суулгах хэрэгтэй байна.

НХХЯ-наас БНСУ-д ажиллаж амьдарч

байгаа монгол иргэдийнхээ хөдөлмөр,

нийгмийн хамгааллын асуудалд илүү

анхаарал хандуулах үүднээс “Нэг цэгийн

үйлчилгээ” үзүүлэх төв байгуулж, БНСУ-д

ажиллаж амьдарч буй монгол иргэдэд

хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр

үйл ажиллагааг 2011 оны 10 сараас эхлэн

үзүүлж байна. Харамсалтай нь зөвхөн

гэрээт ажилчид уг үйлчилгээнд хамрагдаж

байна.

Эндээс гадаадад зөвхөн хууль ёсоор

ажиллаж буй ажилчдын дунд үйл ажиллагаа

явуулж, хууль бусаар ажиллаж, амьдарч

буй

шилжигчдийн

асуудал

төрийн

бодлогын гадна орхигдсоор байна. Шилжих

хөдөлгөөний бодлого, арга хэмжээ нь хууль

бус шилжих хөдөлгөөнтэй тэмцэхээсээ

илүүтэй гадагшаа илүү хяналт тавьсан

байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл,

хүлээн авч буй улс орны ажиллах хүчний

зах зээлийн эрэлт, урт хугацааны сонирхлыг

тодорхойлох, хүний эрхэд (эрх чөлөө, нэр

хүнд, эрх тэгш байдал, аюулгүй байдлыг

дээдэлсэн) суурилсан бодлого, хүлээн

авч буй улсын нийгмийн нөхцөл байдалд

нийцүүлсэн үр нөлөө бүхий механизмыг

олж авах нь юу юунаас чухал юм.

Чадварлаг ажиллах хүчний нөөцөд

тулгуурласан эдийн засгийн эрчимтэй өсөлт

нь эдийн засаг, нийгмийн тогтворжилтын

гол үр дүнг бий болгосон хийгээд болгож

буй улс орнуудын хөгжлийн түүхэн жишээ

олныг энд дурьдаж болох юм. Бидний

хамгийн түгээмэл жишээ болгон авдаг

эдийн засаг нь эрүүл, зөв гольдролд явж буй

Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Тайван

зэрэг Азийн олон улсыг энд нэрлэж болох

юм. Энд бид ажиллах хүчнийг гадагшаа

гаргахад бус дотооддоо ажил хийх хүсэл

эрмэлзлэлийг

нэмэгдүүлэх,

ажиллах,

амьдрах орчин нөхцлийг сайжруулах

залуу ажиллах хүчнээ гадагшаа алдахгүй

байхад

түлхүү

анхаарсан

бодлогын

арга хэмжээнд илүү ач холбогдол өгөх

хэрэгтэй байна. Ажилгүй эсвэл цалин хөлс

бага ажил эрхэлж буй манай залуучууд,

ажиллах хүчний мөрөөдөл болж буй БНСУ

байгалийн нөөц баялаггүй хэдий ч өнөөгийн

хөгжлийн хурд, хүрсэн түвшинг зөвхөн

хүнийхээ хөгжил, чадварлаг ажиллах хүчин,

хүмүүсийнхээ ур чадвар, хөдөлмөрч хичээл

зүтгэлийн үр дүн гэж үнэлж байна.

Бид хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжсэн

төрийн бодлого баримталж буй боловч

нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал нь

нөхөн үржихүйн насны, залуу хүн амаа

гадагш алдах тийм нөхцөл байдлыг тэтгэж

байна. Энэхүү зөрчил нь эргээд ажиллах

хүчний шилжих хөдөлгөөний урсгалыг

хуульчлах, шинээр ажиллах хүчин авч буй

процессыг хянах, шилжигч ажилчны ур

чадварыг зөвшөөрөх, нийгмийн даатгалын