Table of Contents Table of Contents
Previous Page  89 / 89
Information
Show Menu
Previous Page 89 / 89
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

88

Монголын Хүн Амын Сэтгүүл, 2011.367 /20/

СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЭХ МАТЕРИАЛЫН

СТАНДАРТ БУЮУ ХЭМ, ХЭМЖЭЭ

“Монголын Хүн Амын Сэтгүүл” нь Монголын хүн амын судалгааны талбарт тулгамдаж

байгаа болон бусад нийтлэг асуудлаар эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл,

тэмдэглэл, судалгааны ажлууд (цаашид бүтээл гэх)-ыг хэвлэн нийтэлж олны хүртээл

болгодог.

Редакцийн зөвлөл нь тухайн бүтээлийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлийн дагуу албан ёсоор

хүлээн авсны дараа тодорхой шалгаруулалт хийж, сонгогдсон бүтээлүүдэд редакцийн

засварлалт хийх ба энэхүү засварлалт нь бүтээлийн утга санааг бүрэн өөрчилсөн бус зөвхөн

эх сэдэв, зураг, хүснэгт, график зэрэгт зайлшгүй гэж үзсэн өөрчлөлтүүдийг оруулдаг.

Бүтээлд тавигдах шаардлагууд:

1.

Тухайн бүтээл урьд өмнө хэвлэгдээгүй, шинэлэг байх;

2.

Бүтээл нь гар бичмэл биш байх;

3.

Бүтээлийг хянан засварлахад бүрэн ойлгомжтой байх;

4.

Бүтээлийг англи, орос болон монгол хэл дээр бичиж болох ба 15 нүүрнээс хэтрэхгүй

байх (мөр хоорондын зай single үед);

5.

Бүтээлийг хураангуйн хамт ирүүлэх ба энэ нь 250 үгт багтсан байх;

6.

Зураг, график, хүснэгтийн дор тухайн мэдээллийг авсан эх үүсвэрийг бичсэн байх;

7.

Ажилд ашигласан материал, ном зүйн жагсаалтыг хавсаргасан байх;

8.

Бүтээл бүрийн өмнө зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, бүтээлийн нэр, гарчиг,

дэд гарчиг зэргийг заавал бичнэ.

Сэтгүүлд хэвлэгдэх бүтээлтэй холбоотой аливаа асуудлыг зохиогч өөрөө хариуцна.

СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИ