Table of Contents Table of Contents
Previous Page  50 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 50 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

49

хөгжилд нөлөөллөө үзүүлж эхэлсэн тийм

таатай нөхцөл бүрдсэн цаг үед амьдарч

байна. Сүүлийн гурав жилд л гэхэд хүн ам

жилд дунджаар 1,8 хувиар, хөдөлмөрийн

насны хүн ам 3 орчим хувиар тус тус

өсчээ.

16

Өнөөдөр Монгол улсын хүн амын

тал хувь нь 26 хүртэлх насныхан

17

байгаа нь

хөдөлмөрийн нөөц ихтэй улс орны бүтцийг

маш сайн тодорхойлж байна.

Монголчууд бид гадагшаа явах эрх

чөлөөгөө 1991 оноос эхлэн маш эрчимтэй

эдэлж байгаа билээ. Үндсэндээ нийгэм-

эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх

анхдагч хүчин зүйлс болох хөдөлмөрийн

үнэлэмж, цалин хөлс бага, хүн амын

амьжиргаа, орлогын түвшин доогуур,

ажилгүйдэл зэрэг нь гадагшаа шилжих

хөдөлгөөнд голлох нөлөө үзүүлсээр

байна. Өнөөдөр гадаадад оршин суугаа

монголчуудын тоо 134,0 мянгаас хэдийнээ

хол давжээ.

18

Бүгд Найрамдах Казакстан

Улсад 40,2 мянга, БНСУ-д 30,8 мянга,

АНУ-д 27,3 мянган Монгол иргэд амьдарч

байгаа нь зарим аймгийн хүн амаас ч олон

хүн тухайн нэг улсад оршин сууж буйг

илтгэж байна. Азийн бусад улс орнуудтай

харьцуулахад БНСУ (30,8 мянга), БНХАУ

(5,0 мянга), Япон (5,0 мянга)-д амьдарч буй

Монгол иргэд харьцангуй олон байна.

19

Тэр

дундаа ажил эрхэлж амьжиргаа, аж байдлаа

дээшлүүлэхээр БНСУ руу шилжин явагсад

онцгой давамгайлж байна.

20

Түүнчлэх,

жил бүр БНСУ руу гарч ажиллах хүсэл

сонирхолтой хэдэн мянган залуучууд

бүртгүүлж, хэлний шалгалт өгч байгааг бид

сайтар мэдэх билээ.

1980-аад оны эцсээс эхлэн Солонгосын

жижиг,

дунд

үйлдвэрийн

газруудад

мэргэжилгүй ажилчид

дутагдах болсноор

БНСУ-ын Засгийн газар үйлдвэрлэлийн

дадлагажигч хэлбэрээр гадаадаас ажиллах

16

ҮСХ, 2010. Статистикийн эмхтгэл, 2009. Монгол Улсын

Үндэсний Статистикийн Хороо, Улаанбаатар

17

Үндэсний Статистикийн Хорооны тооцооллоор 2011 оны

байдлаар голч нас нийт хүн амын хувьд 25,7 жил, эрэгтэй хүн амын

хувьд 25,1 жил, эмэгтэй хүн амын хувьд 26,2 жил байна.

18

ҮСХ, 2011. Хүн ам орон сууцны тооллогын үр дүн. Монгол

Улсын Үндэсний Статистикийн Хороо, Улаанбаатар

19

Гадаад харилцааны яамны 2010 оны мэдээгээр.

20

НХХЯ, МХАХН, НҮБХАС, 2005. Гадаадад ажиллаж буй монгол

иргэдийн байдал, үр дагавар, судалгааны тайлан, Нийгмийн

Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Монголын Хүн ам ба Хөгжил

Нийгэмлэг, НҮБ-ын Хүн Амын Сан, Улаанбаатар.

хүчинг тодорхой нөхцлөөр ажиллуулж

болох зөвшөөрлийг ажил олгогчдодоо

олгожээ. БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрийн

холбооноос 1997 оноос эхлэн Монгол

ажиллах хүчнийг Өмнөд Солонгос руу

гаргаж байгаа бөгөөд тэднийг голдуу

жижиг, дунд үйлдвэр, хөдөө аж ахуйд

ажиллуулж байна. Нэгэнт мэргэжилгүй

ажилчдын хэрэгцээг хангах зорилготой

учраас

энд

хөдөлмөрийн

үнэлэмж

харьцангуй бага байх нь ойлгомжтой юм.

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн

хөгжлийн газраас гэрээний хугацаа нь

дуусан эх орондоо буцах гэж байгаа

гадаадын ажилчдад зориулан үнэ төлбөргүй

солонгос хэл, эксковаторын жолооч,

компьютер засвар, цахилгаан гагнуур зэрэг

мэргэжлийн сургалтуудыг гэрээт ажилчдад

зориулан 2010 оноос эхлэн зохион

байгуулж байна. Эдгээр сургалтад 400

орчим Монгол ажилчид хамрагджээ. Мөн

Солонгост ажиллаж байсан тухай сертфикат

олгох ажлыг онлайнаар явуулж эхэлсэн

байна. Энэ нь буцах шилжилт хийж буй

гэрээт ажилчдад чиглэсэн тодорхой арга

хэмжээний эхлэл болж байгаа юм.

Хэлний шалгалт, эрүүл мэндийн

үзлэгээр сонгон шалгарсан иргэд (маш

бүдүүлгээр томьёолоход ажиллах хүсэлтэй

байгаа нийт масс дундаа мэдлэг, нас-хүйс,

эрүүл мэндээр илүү гэж тодорхойлогдсон)

БНСУ-ын хөдөлмөрийн биржийн бүртгэлд

хамрагдаж,

улмаар

БНСУ-ын

ажил

олгогчдын сонголтоор хөдөлмөрийн гэрээ

байгуулагдах үндэслэлтэй болж Солонгост

ирж

хөдөлмөрлөх

нөхцөл

бүрддэг.

Солонгосын ажил олгогчдын өнөөгийн

сонголтоос харахад

эрэгтэй ажиллах

хүчний эрэлт өндөр

байна. Тухайлбал,

БНСУ руу шинээр гарч буй Монгол

ажилчдын хүйсийн харьцаа (100 эрэгтэйд

ногдох эмэгтэй гэж авав) 2006 оноос хойш

буурч байна (Хүснэгт 1). Тухайлбал, 2006

онд БНСУ руу шилжин явж буй 100 эрэгтэй

ажиллах хүчин тутамд 21 нь эмэгтэй

ногдож байсан бол 2010 онд энэ үзүүлэлт 11

болтлоо буурчээ.