Table of Contents Table of Contents
Previous Page  46 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 46 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

45

цагийг зөв өнгөрөөхөд хөнгөлөлт үзүүлэх зэргийг

оруулна. Түүнчлэн хичээлийн хэрэгсэл, спортын

багаж төхөөрөмжийг үнэгүй олгох, цахилгаан,

бензин, автомашины бүртгэл, даатгал зэрэгт

хөнгөлөлт үзүүлэхийг багтааж болно. Эдгээр

үйлчилгээ нь эргээд хүүхдийн тоо, насаар ялгаатай

байвал үр дүнтэй.

Орон сууцны төлбөрийг хөнгөлөх

Европын

орнуудад

хийгдсэн

судалгаагаар гэр бүлтэй болоход хамгийн

гол нөлөөлдөг зүйл нь орон сууцны зардал

гэсэн үр дүн гарчээ. Жишээ нь, Австри

улсад хийгдсэн хүн амын бодлогыг

дэмжих судалгаанд оролцсон 20-39 настай

залуучуудын гуравны нэг нь орон сууцны

асуудал хүүхэдтэй эсвэл дахин хүүхэдтэй

болохгүй байх гол шалтгаан байсан гэжээ.

Иймд орон сууцны асуудлыг анхааран авч

үзэх шаардлагатай. Үүнд орон сууцтай

болоход зориулан мөнгөн тэтгэмжийг

сар/улирлаар олгох, нэг удаагийн мөнгөн

тэтгэлэг олгох (эхлээд байр худалдан авах

зориулан мөнгөн тэтгэмж олгох дараа

нь хүүхдийн тооноос хамааруулан орон

сууцны зээлийн хүүг бууруулах), орон

сууцны татвараас чөлөөлөх/хөнгөлөх, орон

сууцтай холбоотой бусад үйлчилгээнд

хөнгөлөлт үзүүлэх зэргийг хамруулдаг.

Хэрвээ орон сууц худалдан авахад татвар

төлдөг бол татвараас чөлөөлөх, Засгийн

газраас хүүхэдтэй гэр бүлд зориулан

нийтийн орон сууц барих, орон сууцны

зээлийн хүүг бууруулах, хугацааг нь

уртасгах боломжууд байж болно. Түүнчлэн,

орон сууц барьж буй компаниудад татварын

хөнгөлөлт үзүүлэх, эсвэл Засгийн газраас

байрны үнийн өсөлтөд хяналт тавих

боломж байж болно.

2. Ажил, гэр бүлийн асуудлаа хослуулах

боломжийг олгох

Эцэг, эхэд чөлөө олгох

Эцэг эхэд ажлын чөлөө олгосноор ажил,

гэр бүлийн асуудлаа хослуулах боломжийг

олгодог. Ийм төрлийн бодлогыг авч

хэрэгжүүлж байгаа үед чөлөөний хугацаа

ямар байх, чөлөөг хэзээ олгох, чөлөө олгож

буй тохиолдолд цалинтай байх эсэх, эцэг,

эхийн хэнд нь ямар хугацаатайгаар чөлөөг

олгох, эцгүүдэд хүчээр чөлөө олгох ёстой

эсэх, хагас цагийн ажил эрхэлж болох эсэх

гээд маш олон төрлийн асуудлууд гардаг.

Жишээ нь, Норвегид чөлөө олгохдоо хагас

цагаар ажиллах боломжийг давхар олгодог

байна. Норвеги улсын хосуудад ажил, гэр

бүлээ хослуулах боломж олгож буй энэ арга

нь санхүүгийн урамшуулал олгохоос илүү

үр дүнтэй гэж зарим судлаачид үздэг. Хэрэв

чөлөөг цалинтай олгодог бол цалинг ажил

олгогчоос уу, нийгмийн даатгалаас уу, аль

эсвэл Засгийн газраас уу гэсэн асуулт гарна.

Хэрэв эцэг эхийн аль аль нь хүүхэд

төрөх үед ажилгүй байсан бол тэдэнд

зориулан ямар тэтгэлэг эсвэл чөлөө олгох

вэ? Европын холбооноос эцэг эхэд олгож

буй чөлөөний хамгийн доогуур түвшинтэй

тэнцэхүйц хэмжээний тэтгэлгийг тогтоожээ.

Чөлөөний хугацааны хувьд хүүхдийг

асрахад нэг жилээс илүү гурван жил

хүртэлх хугацааны чөлөөг олгох нь үр

дүнтэй гэсэн баримтууд байна. Үүнийг

1980 оноос хэрэгжүүлсэн Шведийн хүн

амын бодлого, 1990 оноос хэрэгжүүлсэн

Францын хүн амын бодлогын жишээнээс

харж болно.

Хүүхэд асрах үйлчилгээ

Энэ хэсгийн бас нэгэн чухал арга

хэмжээ нь хүүхэд асрах үйлчилгээ юм. Энэ

аргыг Франц, Норвеги, Швед орнууд зэрэг

орнууд өргөн хэрэглэж байна. Сингапур улс

гаднаас хүүхэд асрагч авахыг дэмждэг бол

АНУ-д бага орлоготой, бичиг баримтгүй

шилжигчид хүүхэд асрах үйлчилгээг

үзүүлдэг.

Гэр бүлийн асуудлаар ажлын цагаас түр

хугацааны чөлөө олгох

Гэр бүлийн асуудлаар чөлөө олгох

талаар ажил олгогч болон ажилчдын

хооронд зөвшөлцөөн байж болно. Жишээ

нь, Норвегид бага насны хүүхэдтэй эцэг

эхчүүд ажлын цагийн 80 хүртэл хувиар

чөлөө авах эрхтэй байдаг. Мөн хүүхэд

өвдөх,

сургуультай

холбоотой

арга

хэмжээнд оролцох зэрэгт түр хугацааны

чөлөөг олгох хэрэгтэй. Хэрэв гэртээ

ажлаа хийж болохоор байвал бага насны

хүүхэдтэй эцэг эхчүүдэд гэртээ ажиллах

боломж олгож болох юм.