Table of Contents Table of Contents
Previous Page  43 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 43 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

42

хамгийн өндөрт байгаа орнуудын нэг нь АНУ (ТНК=2,0) юм. Бусад хөгжингүй орнуудад

ТНК 2,0-оос бага байна.

Хүснэгт 1:

Дэлхийн хамгийн өндөр болон хамгийн доогуур төрөлтийн түвшинтэй улсууд, 2011 он

Хамгийн өндөр төрөлтийн

түвшинтэй орнууд

ТНК

Хамгийн бага төрөлтийн

түвшинтэй орнууд

ТНК

1

Нигер

7,0

Тайвань

0,9

2

Мали

6,4

Хонг Конг, Хятад

1,1

3

Сомалиа

6,4

Макао, Хятад

1,1

4

Уганда

6,4

Сингапор

1,2

5

Бурунди

6,4

Өмнөд Солонгос

1,2

6

Афганистан

6,3

Андора

1,2

7

Замбиа

6,3

Унгар

1,3

8

Конгогийн Б.Н.Улс

6,1

Сан Марино

1,3

9

Чад

6,0

Молдав

1,3

10

Португал

1,3

Эх сурвалж:

PRB, 2011 World population data sheet

Хүн ам зүйчид хүн амын хэтийн

тооцоо хийхдээ өнгөрсөн олон арван

жилийн туршид тэдгээр орнуудын олонхид

нь төрөлтийн түвшин буурч ирсэнтэй

адилаар цаашид ч буурна гэж голдуу

төсөөлдөг. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн

тооцоонуудаас харахад төрөлтийн түвшин

“нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшин”-д

буюу ТНК нь 2 орчимд тогтворжино гэж

төсөөлсөн байдаг. ТНК нь 2 гэсэн энэхүү

түвшинд хүн амын тоо хэмжээ ерөнхийдөө

тогтворждог байна.

Хүн ам зүйн шилжилтийн онолын

дагуу хүн амын төрөлтийн түвшин түүхэн

цаг хугацааны туршид буурсан ч нөхөн

үржихүйн эргэн нөхөгдөх түвшингээс доош

очихгүй гэж байсан бол өнөөгийн Европын

улс орнуудын төрөлт үүнийг биелэх

албагүй гэдгийг харуулж байна. Европын

зарим оронд төрөлтийн абсолют тоо нас

баралтаасаа бага болж

“baby boomlet-

төрөлтийн хомсдол”

ажиглагдаж байна.

Эндээс, судлаачид

“Хоёр дахь хүн ам зүйн

шилжилт”

–ийн талаар ярих боллоо.

Европын улс орнуудад ажиглагдсан

төрөлтийн бууралтад аж үйлдвэржилт,

эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан,

технологийн хөгжил гол үүрэг гүйцэтгэсэн

ба засгийн газрын оролцоо харьцангуй бага

байсан. Тэдний хувьд “гэр бүлийн норм”

буюу зохистой гэж үздэг хүүхдийн тоо

цөөн, гэр бүл төлөвлөлт (ГБТ)-ийн аргуудын

мэдлэг, хэрэглээ харьцангуй жигд байсан

тул нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс

шалтгаалан төрөлт жигд буурсан байна.

Харин 1950-иад оноос эхэлсэн хөгжиж

байгаа орнуудын хүн амын төрөлтийн

бууралтад гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлс

нь хүмүүсийн гэрлэлтийн нас хойшилсон,

эмэгтэйчүүдийн боловсрол, жирэмслэлтээ

төлөвлөх чадавхид ахиц гарсан, хүүхдийн

нас баралт буурсан, засгийн газрууд

ГБТ-ийн аргуудыг илүү боломжтой,

хүртээмжтэй

болгох

бодлогуудыг

баримталж эхэлсэн зэрэг хүчин зүйлүүд

юм. Ялангуяа, гэр бүл төлөвлөлтийн

хөтөлбөрүүдийг хөгжиж байгаа орнуудын

засгийн газрууд өөрсдөө хүчин чармайлт

гарган хэрэгжүүлсэн нь ихээхэн нөлөө

үзүүлсэн гэж үздэг.

Боловсролын түвшин дээшилсэн нь мөн

эмэгтэйчүүдийг төрөлтөө хязгаарлах хүчин

зүйл байсан. Залуу насны эмэгтэйчүүд

илүүтэйгээр боловсролд хамрагддаг ба

хөгжиж буй орнуудад эмэгтэйчүүдийн

боловсрол дээшилснээр цөөн тооны,

“чанартай” хүүхдийг эрхэмлэх болсон.

Тэдний гэрлэх нас хойшилж, ГБТ-ийн аргын

хэрэглээ нэмэгдсэнээр төрөлт буурч байна.

Хосууд

урьд

үеийнхнээсээ

цөөн

хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон, албан

ёсны гэрлэлт нь хамтран амьдрах хэлбэр

рүү шилжиж байгаа зэрэг өнөөгийн

нийгэмд гарч ирж байгаа шинэ хандлагууд

нь ч дээрх хүчин зүйлсээс дутахааргүйгээр

төрөлтийн цаашдын түвшинд тодорхой

нөлөө үзүүлнэ хэмээн судлаачид таамаглаж

байна. Ийнхүү төрөлтөд нөлөөлж буй хүчин

зүйлсийг илрүүлэн, тэдгээрээр дамжуулан

бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч