Table of Contents Table of Contents
Previous Page  44 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 44 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

43

нар хүн амын өсөлт, төрөлтөд нөлөөлөх

бодлогоо хэрэгжүүлэх боломжтой.

Судлаачид

“Хоёр дахь хүн ам зүйн

шилжилт”

-ийг (төрөлт нөхөн үржихүйн

эргэн нөхөгдөх түвшингээс доогуур

түвшинд хүрсэнтэй холбоотойгоор анх

гарсан ойлголт) Европын хүн амын дунд

“фамилизм-family oriented lifestyle”-

ын

эсрэг үзэгдэл болох

“индивидуализм”

тархсантай холбон тайлбарлаж байна.

Энэ нь тэдгээр орнуудад албан ёсны

гэрлэлт нь хамтран амьдрах хэлбэр рүү

шилжиж байгаа, гэр бүл салалтын түвшин

нэмэгдэж байгаа (Итали, АНУ), хосууд

“нөхөн үржихүйн хэрэгцээ”-

нээсээ илүү

нийгмийн хэрэгцээ”-

гээ түрүүнд тавьж

урьд үеийнхнээсээ цөөн хүүхэдтэй байхыг

эрмэлзэх болсон зэрэг хандлагуудаар илэрч

байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр орнууд дахь

төрөлтийн түвшингийн түүхэн хандлага

нь: анх эдийн засгийн ба эдийн засгийн

бус хэрэгцээнд үндэслэсэн төрөлт зонхилж

байсан бол яваандаа эдийн засгийн бус

хэрэгцээнд

үндэслэсэн,

одоо

харин

“индивидуализм”-

д үндэслэсэн төрөлт

зонхилж байгаа нь харагдаж байна.

Ийнхүү дэлхийн улс орнуудад төрөлтийн

шилжилт явагдаж, төрөлтийн доогуур

түвшин нь хүн амын дунд насжилтийн үйл

явцыг нэмэгдүүлж, хүн амын тоо цаашид

буурах нөхцөл болж, улс орнууд өөр өөрийн

онцлогийг тусгасан, ялгаатай бодлогууд

авч хэрэгжүүлж байгаа ба үр дүн нь ч

хэрэгжүүлж буй арга хэлбэрээсээ хамааран

харилцан адилгүй байна.

ТӨРӨЛТИЙН ТҮВШНИЙ ТАЛААРХ

ЗАСГИЙН ГАЗРУУДЫН БАЙР СУУРЬ,

ХАНДЛАГА

Төрөлтийн талаарх бодлого гэдэг нь

засгийн газраас хувь хүн, гэр бүлүүдийн

төрөлтийн тоонд нөлөөлөх зорилгоор авч

хэрэгжүүлж буй шууд болон шууд бус

арга хэмжээнүүдийн цогц юм. Төрөлтийн

талаарх бодлого нь засгийн газруудын хүн

амын бодлогын нэг үндсэн хэсэг нь байдаг

бөгөөд хүн амын тоо хэмжээ, өсөлт бүтцэд

нөлөөлөх эцсийн зорилготой.

Хувь хүн, гэр бүлийн төрөлтийн талаарх

шийдвэрт Засгийн газар нийгэм, эдийн

засгийн болон бусад янз бүрийн арга

механизмаар дамжуулан нөлөө үзүүлдэг.

Хэрэв засгийн газар хууль, бодлого,

хөтөлбөр батлахдаа хувь хүн, хосуудын

гэрлэлт, жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн

хэрэглээ, хүүхдээ хөхөөр тэжээх практик,

үр хөндөлтийн түвшин зэрэгт (төрөлтийн

түвшинг тодорхойлогч завсрын хүчин

зүйлс) шууд нөлөөлөх замаар төрөлтийн

түвшинг өөрчилж байвал тэр нь төрөлтөд

нөлөөлж буй шууд нөлөөлөл, харин засгийн

газрын бодлогоороо дамжуулан хувь хүн,

хосуудын нийгэм, эдийн засгийн байдалд нь

нөлөөлж байвал шууд бус нөлөөлөл гэдэг.

Олон улсын практикт төрөлтөд нөлөөлөх

Засгийн газрын бодлогыг пронаталист ба

антинаталист гэж 2 хуваан үздэг. Төрөлтийн

тоог нэмэгдүүлэх замаар хүн амын өсөлтийг

дэмжихэд чиглэсэн засгийн газар, эсвэл

ямар нэг нийгмийн бүлгийн бодлого болох

пронаталист бодлогын талаар авч үзье.

Пронаталист бодлогууд нь нэлээд

эртний гаралтай ба анх нас баралтын

өндөр түвшин болон үндсэрхэг үзэл дээр

тулгуурлан гарч ирсэн. Анх гарч ирэхдээ

цэрэг дайны зорилгоор, эсвэл уугуул

иргэд болон цэвэр цусны үндэстнүүдийн

тоог их байлгах гэсэн аль нэг хувь улсын

сонирхол дээр голлон үндэслэж байсан ба

төрөлтийн хяналтыг эсэргүүцэж, хүүхэд

төрүүлэхийг дэмжих, эхчүүдийг бэлэн

мөнгөөр болон одон медалиар урамшуулах,

гадагш шилжих хөдөлгөөнийг зохицуулах

гэх мэт арга замаар хэрэгжиж байжээ.

Тэр үеэс хойш буюу 1970-аад оноос уг

бодлогын зорилго ихээхэн өөрчлөгдөж,

эдийн засгийн урамшуулал, үр хөндөлт

болон жирэмслэлтээс сэргийлэх аргуудын

хэрэглээнд хязгаарлалт тавих зэрэг арга

хэмжээнүүдийг өргөн хэрэглэх болсон байна.

Улс орнууд өөрсдийн үндсэрхэг үзэл,

шашин,

соёлын

нөлөөгөөр

төрөлтөө

урамшуулахыг дэмжиж байж болох талтай

ч үүнээс илүү хүчтэй байж болох шалтгаан

бол төрөлтийн доогуур түвшин нь хүн амын

насжилт, хүн амын тооны бууралтад хүргэж

болно гэсэн дүгнэлт юм. Өнөөдөр төрөлтийн

түвшин буурч байгаа улс орнууд түүнээс

гарч болох сөрөг үр дагавруудыг дараах

байдлаар гарган тавьж байна. Үүнд:

Хүн амын насны бүтэц өөрчлөгдсөнөөр

(хүн ам зүйн цонх хаагдах үед) цөөн

тооны ажиллах хүчин харьцангуй