Table of Contents Table of Contents
Previous Page  38 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 38 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

37

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МХХТ-

ИЙН НЭВТРҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖСЭН

БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД

Боловсролд МХХТ-ийн нэвтрүүлэх

талаар бодлогын гол баримт бичгүүдэд

дараах байдлаар тусгагдсан байна. Үүнд:

Монголын боловсролыг 2006-2015 онд

хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Цахим

монгол”

хөтөлбөрийг

хэрэгжүүлэх

зорилготой дараах бодлогын баримт

бичгүүдэд, үүнд “Боловсролын салбарт

МХХТ-ийг нэвтрүүлэх 2015 он хүртэлх

стратеги”,

Үндэсний

инновацийн

тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2008-

2015), Зайн сургалтын үндэсний хөтөлбөр

зэрэгт багшлах, суралцах үйл ажиллагаанд

МХХТ ашиглахтай уялдан сургалтын

электрон

материал,

хэрэглэгдэхүүнийг

нэмэгдүүлэх, МХХТ-ийг ашиглах багш

нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахтай

холбоотой заалтууд оржээ.

МХХТ-ийг сургалтанд ашигласны үр

өгөөж хангалтгүй байгаа шалтгаанууд

Компьютерийг

бид

сургалтын

зорилгоор бараг дөчөөд жил ашиглаж

ирлээ. Хэдийгээр сургалтанд ашиглах нь

улам өргөн хүрээтэй болж байгаа боловч

энэ нь тэр бүр үр ашигтай болж чадахгүй

байна гэж судлаачид дүгнэж байгаа бөгөөд

үүнийг дараахь гол шалтгаануудтай холбож

тайлбарлаж байна. Үүнд нь:

Шинжлэх

ухааны

үндэслэлтэй

судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт

өгсөн ажил хангалтгүй байгаа;

Боловсролын

зорилтуудыг

шийдвэрлэхэд чухал үүрэгтэй техник

хэрэгслийн хүрэлцээ муу;

МХХТ-ийг ашиглах талаар багш

нарын мэдлэг, ур чадвар, бэлтгэл

хангалтгүй;

Мэдээллийн үр ашигтай зохицуулалт

байхгүй гэх мэт.

Ихэнх

судлаачид

сургалтын

үйл

ажиллагаанд сурагч бүрийг МХХТ-ийн

хүртээмжээр бүрэн хангаснаар сургалтын

хамгийн өндөр үр ашгийг хангаж чадна

гэж үзэж байна. Гэвч АНУ болон өндөр

хөгжилтэй

орнуудын

боловсролын

тогтолцоонд ч дээр дурдсан зорилтыг

хэрэгжүүлэхэд

шаардлагатай

тийм

хэмжээний компьютер байхгүй байгааг

мэдээлж байна.

Зарим

судлаачид

сургалтын

үйл

ажиллагааг

нэг

хэсэг

суралцагчид

программчлалын

хэлийн

тусламжтай

бодлого бодож байхад нөгөө нэг хэсэг

нь баримт бичиг боловсруулах пакет

программуудын

тусламжтай

зохион

бичлэг дээр ажиллаж, гурав дахь бүлэг

нь графикийн программаар янз бүрийн

зураг дүрслэл, схем зурж байгаагаар

төсөөлдөг. Хэдийгээр энэ зураглал сайхан

боловч компьютерийн тоо хангалтгүйгээс

шалтгаалан лав л ойрын ирээдүйд энэ

мөрөөдөл бодит байдалд биелэх боломжгүй

гэдэг нь ойлгомжтой юм. МХХТ-ийг

сургалтанд ашиглахад гарч байгаа саад

бэрхшээлүүдийн нэг нь зөвхөн техник

хэрэгслийн үүднээс төдийгүй программ

хангамжийн зүгээс сургууль хязгаарлагдмал

байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл,

компьютерийн лабораторийг өөр зорилгоор,

бусад салбарын хичээлүүдийг судлахад

ашиглах боломж муутай байдаг.

Өнөөдөр бидний өмнө тавигдаж байгаа

гол зорилт бол байгаа техник хэрэгслийг

түшиглэн сургалтын чанарыг дээшлүүлэх

явдал юм. Үүнтэй холбоотой гарч буй

асуудлын нэг нь ихэнх багш нарын

мэдээллийн технологийн талаарх зайлшгүй

шаардлагатай мэдлэг, мэргэжил хангалтгүй

энэ нь байгаа техник хэрэгслийг үр ашигтай

ашиглахад саад бэрхшээл болдог явдал юм.

Ихэнх судлаачид МХХТ-ийг сургалтанд

үр өгөөжтэй нэвтрүүлэхэд саад болж буй

өөр нэг хүчин зүйлийг сургалтын чанартай

программууд хангалтгүй байгаатай холбож

үзэж байна. Хэдийгээр компьютерийн

техник

өдрөөс

өдөрт

боловсронгуй

болж байгаа ч энэ нь сургалтын чанарыг

дээшлүүлэх асуудлыг шийдэж чадахгүй.

Сургалтын программуудын чанар сул

байгаа нь юуны өмнө:

Онолын суурь, бааз муу;

Ихэнхдээ техникийн талаас илүү

боловсруулсан. Ялангуяа, сүүлийн

үеийн

арилжааний

программууд

нь дуу авиа дагалдсан, графикийн

зураглал сайтай, бодит дүрслэл рүү

ойртуулсан;

Голдуу сурах бичгүүдийг давтсан;