Table of Contents Table of Contents
Previous Page  36 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 36 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

35

Интернэтийн холболт

Одоогийн байдлаар улсын хэмжээнд

Интернетийн сүлжээнд нийт 300 гаруй

сургуулиуд холбогдсон бөгөөд интернэтэд

холбогдсон нийт 7837 компьютер, үүнээс

төрийн 6839 нь байна. Интернэтийн

холболтын байдлыг авч үзвэл:

y

21 аймгийн боловсрол, соёлын газар

болон нийслэлийн боловсролын

газар тус бүр сервертэй, шилэн

кабелиар;

y

Улаанбаатар хотын 105 ерөнхий

боловсролын сургууль, Боловсролын

газар, 9 дүүргийн боловсролын

хэлтэс, бүх их, дээд сургууль - ADSL

модем, шилэн кабелиар;

y

21 аймгийи төв 2Mbps тоон урсгал

түрээслэн 116 ерөнхий боловсролын

сургууль, 4 багш бэлтгэдэг их, дээд

сургууль, 21 боловсрол, соёлын

газар шилэн кабелиар;

y

44 сумын төв 1Mbps тоон урсгал

түрээслэн ерөнхий боловсролын 48

сургууль шилэн кабелиар;

y

51 сумын төв VSAT хиймэл

дагуулын

төхөөрөмж

ашиглан

ерөнхий боловсролын 51 сургууль

холбогдсон;

y

БСШУЯ,

"ОРБИТНЕТ"

ХХК,

"М-СИ-ЭС-КОМ"

ХХК-ий

хамтарсан

гэрээний

дагуу

интернет авч байгаа сургуулиудын

интернэтийн төлбөрийг БСШУЯ-аас

төлж байна.

Хүний нөөц, багш бэлтгэх, сургалт

Манай

улсад

МХХТ-ийн

мэрэгжилтнүүдийг

бэлтгэдэг

24

боловсролын байгууллага байдаг бөгөөд

үүнээс 7 нь төрийн үлдсэн нь төрийн бус

байгууллагууд байна. Эдгээрт 6000-аас илүү

оюутнууд программ хангамж, сүлжээний

зохион байгуулалт, мэдээллийн системийн

менежемент, техник хангамж, цахилгаан

холбооны инженер, шуудангийн үйлчилгээ,

электроникийн инженер, оптик холбоо,

телевиз, радиогийн технологи, хиймэл

дагуул, утасгүй технологийн холбоо,

мэдээллийн технологи зэрэг мэргэжлээр

суралцаж байна.

МХХТ-ийн

мэргэжлээр

суралцагч

оюутнуудын тоог сургалтын зэрэг ба

хүйсийн байдлаар хичээлийн хоёр жилээр

харьцуулан Зураг 4-д үзүүлэв.

Зураг 4:

МХХТ-ийн чиглэлээр сурч буй оюутнуудын тоо, зэрэг, хүйсээр

Эх үүсвэр:

БСШУЯ, МХШҮГ, 2010. Статистик мэдээ, Улаанбаатар

Дээрх байдлаас харахад МХХТ-ийн

чиглэлээр сурч байгаа оюутнуудын тоо

2009-2010 оны хичээлийн жилд өмнөх

онтой харьцуулбал 202 оюутнаар өссөн

бөгөөд эрэгтэй оюутнуудын эзлэх хувь 2,2

хувиар нэмэгдсэн нь сүүлийн жилд МХХТ-