Table of Contents Table of Contents
Previous Page  31 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 31 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

30

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА

ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Д.Чимгээ, доктор

Профессор, Эдийн засгийн мэдээлэл-Загварчлалын тэнхим,

Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Хураангуй

Боловсролын салбарт мэдээлэл харилцаа холбооны технологи (МХХТ) нэвтэрснээр дэлхийн

улс орнуудын боловсролын тогтолцоонд ихээхэн өөрчлөлтүүд гарч сургалтын шинэ тогцолцоо

бүрэлдэж байна. Үүнтэй уялдан сургуулиудын хэв шинж, багшийн үүрэг ч ихээхэн өөрчлөгдөж

байна. Багш төвт сургалтаас сурагчдын бие даан суралцах болон идэвх, чармайлтыг нь өрнүүлэх,

бүтээлчээр сэтгэх, шинийг санаачлах үйл ажиллагааг нь дэмжсэн оюутан төвт сургалт руу шилжиж

байна. Боловсролын салбарыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, түүний

үр нөлөөг нааштай болгож, нэмэгдүүлэх явдал бидний тулгамдсан асуудлын нэг болов. Монгол

Улсын Засгийн газар боловсролын бүх түвшинд багшлах, суралцах үйл ажиллагаанд МХХТ-

ийг нэвтрүүлэх нь сургалтын чанарыг сайжруулах нэг үндсэн арга гэж үзэж үүнийг бодлогын

баримт бичгүүд тухайлбал, Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө,

“Цахим монгол” хөтөлбөр зэрэгт тусгасан билээ. Хэдийгээр компьютерийн техник өдрөөс өдөрт

боловсронгуй болж байгаа ч энэ нь сургалтын чанарыг дээшлүүлэх асуудлыг шийдэж чадахгүй

байна. Өнөөдөр бидний өмнө тавигдаж буй гол зорилт бол байгаа техник хэрэгслийг түшиглэн

сургалтын чанарыг дээшлүүлэх явдал юм. Үүнтэй холбоотой гарч буй асуудлын нэг нь ихэнх багш

нарын мэдээллийн технологийн талаарх зайлшгүй шаардлагатай мэдлэг, мэргэжил хангалтгүй, энэ

нь байгаа техник хэрэгслийг үр ашигтай ашиглахад саад бэрхшээл болдог явдал юм. МХХТ-ийг

сургалтанд үр өгөөжтэй нэвтрүүлэхэд саад болж буй өөр нэг хүчин зүйлийг сургалтын чанартай

программууд хангалтгүй байгаатай холбож үзсэн.

ТҮЛХҮҮР ҮГС: Сургалтын хөтөлбөр, боловсролын стандарт, программ хангамж, мэдээллийн

технологи, сургалтын цахим хэрэглэгдэхүүн, техник хангамж

ОРШИЛ

Монгол Улсын боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг нь

ерөнхий боловсролын тогтолцоог бүтэц, бүрэлдэхүүн, агуулга, арга зүй, технологийн

талаас шинэчлэн боловсронгуй болгох явдал юм.

Зураг 1:

Монгол улсын боловсролын тогтолцоо