Table of Contents Table of Contents
Previous Page  34 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 34 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

33

Бага дунд боловсролын сурах бичиг, гарын

авлага, сургалтын материалын электрон

хувилбарыг бий болгох, вебэд байрлуулах

зэрэг ажлууд хийгдэж байна. Тухайлбал,

БСШУЯ-ны веб сайт дээр ЕБС-ийн 1-р

ангийн 3-н сурах бичиг, 2-р ангийн 10-н

сурах бичиг, үүнээс 4 нь казах хэл дээр, 3-р

ангийн 8 сурах бичиг, үүнээс 2 нь казах хэл

дээр байршуулж нийтийн хүртээл болгожээ.

FTI төслийн хүрээнд ЕБС-ийн бага

ангийн боловсрол эзэмшүүлэх сургалтанд

мэдээлэл технологийг нэвтрүүлэн төрийн

өмчийн бага боловсролын 550 сургуулийг

мэдээлэл технологийн явуулын сургалтын

төв, электрон багц хэрэгсэлтэй болгож,

үүнд англи хэл, математик, мэдээллийн

технологийн хичээлийн цахим агуулгыг

багтаасан 25 төрлийн 18250

11

гаруй CD

материалаар хангасан байна. “Англи

хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр”-

ийн хүрээнд ЕБС 74 сургууль, 13 их дээд

сургуулийн 2000 багш нарыг онлайн

сургалтанд

(inlingua.mn

) хамруулжээ.

Монгол

Улсын

Боловсролын

Их

Сургууль (МУБИС), Япон улсын Japan

Price байгууллагатай хамтран сургалтанд

мултимедиа

технологи

хэрэглэсэн

хичээлийн бичлэгийн уралдааныг жил

бүр зохион байгуулдаг болсон нь цахим

хичээлийн хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх,

багш нарт туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд

таатай боломжийг өгч байна.

Засгийн газрын 2008 оны 196 дугаар

тогтоолоор баталсан “Монгол бичгийн

үндэсний хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлэх

ажлын хүрээнд ЕБС-д цахим мэдээллийн

UNICODE-д тулгуурласан монгол бичгийг

сургалтанд ашиглах иж бүрэн программ

хангамжийг боловсруулах ажлыг БСШУЯ,

ШУТИС хамтарсан гэрээний үндсэн дээр

хийж дуусгасан байна. 2011 оноос эхлэн

тус программыг сургалтанд нэвтрүүлэх

бэлтгэл ажлыг хангах зорилгоор ЕБС-ын

монгол хэл, бичиг, мэдээлэл зүйн багш нарт

зориулсан сургалтыг үндэсний түвшинд үе

шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү монгол бичгийн программыг

ямар ч хүн компьютертээ суулган ашиглах

боломжтой бөгөөд кириллээс монгол

бичигт хөрвүүлэх, дүрмийн мэдээлэл

11

FTI төслийн тайлан

авах, дөрвөлжин, тод бичгийг бие даан

сурах зэрэг ач холбогдолтой юм байна.

Тус программыг 5000 хувь хэвлэж эхний

ээлжинд аймаг, нийслэлийн бүх ЕБС,

боловсролын

байгууллагуудад

үнэгүй

түгээгдэж, цаашлаад олон нийтийг монгол

бичигт сургах, тус программыг ашиглах

боломжийг бүрдүүлэх зорилгоор БСШУЯ-

ны вэб-д байршуулах, хэрэглэгчид үнэгүй

татан авах боломжийг буй болгохоор

ажиллаж байна.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг

боловсруулж, бүх нийтэд боловсролыг

түгээхэд Албан бус боловсрол зайны

сургалтын үндэсний төв (АББЗСҮТ) чухал

үүрэг хүлээдэг. АББЗСҮТ-өөс одоогийн

байдлаар “Амьдрах ухаан”-ы чиглэлийн

модуль сургалтын 39 хичээл, 7 видео

хичээлийн CD-г гаргаж 1000 хувь хувилж

аймаг, нийслэлийн Гэгээрэл төвүүдэд

тараасан байна.

Гар утасны агууламж

Өнөөдөр

хөдөлгөөнт

холбооны

нээлттэй систем болох Андройд үйлдлийн

системтэй гар утаснууд манай улсад

нэвтрээд удаагүй ч олон хэрэглэгч хүссэн

программаа татан авч хүссэн үйлчилгээгээ

авч байна. Гар утасны агуулга гэдэг

нь компьютер болон түүнд зориулсан

программыг ашиглаж хүний оюун ухаанаар

бүтэж байгаа гар утсанд зориулсан төрөл

бүрийн дуу хөгжим, зураг, тоглоом, видео

зэрэг юм. Энэ технологийг ашиглан

ЕБС-ийн хүүхдүүд дуу сонсох, видео

үзэх, мэдээлэл дамжуулах, интернэтэд

холбогдож хэрэгтэй мэдээллээ татаж авах

зэрэг олон үйлчилгээ авч байна. Дэлхийн

улс орнуудын туршлагаас харахад гар

утсаар дамжин сурагчид хичээлийн цахим

хэрэглэгдэхүүнийг татаж авах, суралцах

боломжтой болж байна.

Төр, хувийн хэвшлийн хамтын

ажиллагаа

Төр ба хувийн хэвшлийнхний хамтын

ажиллагааны

үр

дүнд

МХХТ-ийг

боловсролд нэвтрүүлэхэд нэлээд ажил

хийгдэж байна. Үүний нэг жишээ бол

Нийслэлийн боловсролын газар, Мобиком

корпорацитай

хамтран

Мэдээллийн

технологийн загвар сургуулийг 2009

онд 24-р сургууль дээр байгуулсан. Энэ