Table of Contents Table of Contents
Previous Page  37 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 37 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

36

ийн мэргэжлийг эрэгтэйчүүд илүү сонгож

байгааг харуулж байна. Төгссөн болон

суралцаж буй оюутнуудын мэргэжлээс

харахад техник хангамж давамгайлсан

өмнөх байдлаас сүүлийн жилүүдэд программ

хангамж, мэдээллийн системийн чиглэлийг

илүү сонгох болжээ.

МУБИС-ийг жилд дунджаар 90-100

төгсөгчид төгсдөг бөгөөд эдгээрийн 60

хувь нь мэдээлэл зүйн багшаар, 20 хувь нь

бизнесийн болон бусад байгууллагуудад

ажилладаг, үлдсэн хувь нь хувиараа бизнес

эрхэлдэг ажээ. 2009 онд батлагдсан ЕБС-

ийн багшийн стандартад 3 кредит бүхий

2 семистер үзэх “Мэдээллийн технологи,

мэдээллийн систем” хичээл заавал судлах

ерөнхий суурь хичээлээр орсон байна.

МУБИС-ийн

Компьютерийн

Техник,

Менежментийн

Сургууль

(КМТС)-аас

2004 оноос эхлэн компьютерийн суурь

мэдлэг олгох, МХХТ-ийг сургалтанд

ашиглах чиглэлийн модуль сургалтыг

зохион байгуулж жилд 1000-1500 багш

нарыг үүнд хамруулдаг. Одоогийн байдлаар

улсын хэмжээнд нийт 22000 мянган багш

нар бэлтгэгдсэн бөгөөд эдгээрийн 80 хувь,

мэдээлэл зүйн багш нарын 90 хувийг

МУБИС бэлтгэж байна.

МУБИС-ийн КМТС нь мэдээлэл зүй

болон хавсарсан мэргэжлээр багш нарыг

бэлтгэж байна. Гэвч хөдөө орон нутаг,

ялангуяа сумдын сургуулиудад 14-45

хоногийн сургалтыг төгссөн багш нар

мэдээлэл зүйн хичээлийг заах явдал нэлээд

байна. Энэ нь мэдээлэл зүйн хичээлийн

цагийг нэмэгдүүлсэн, мөн мэдээлэл зүйн

багш нар бусад багш нарыг бодвол өөр

төрлийн ажил руу шилжих бололцоо, эрэлт

ихтэй байдаг учраас шилжилт хөдөлгөөн

ихтэй багш нарын тоонд ордог болохыг

КМТС-ийн холбогдох удирдах ажилтнуудтай

хийсэн ярилцлага тодорхойлж байв.

Мэдээлэл зүйн багш нарын МХХТ-

ийн ур чадварыг сайжруулах шаардлагатай

байгааг Улаанбаатар хот, Төв, Дархан-

Уул аймгийн сургуулиуд дээр хийсэн

судалгаа харуулсан юм. ЕБС-ийн багш

нарын интерактив мултимедиа сургалтын

хэрэглэгдэхүүн боловсруулах болон орчин

үеийн МХХТ-ийн талаах мэдлэг чадвараа

тааруу байгаа гэж удирдлага болон өөрсдөө

дүгнэсэн нь дараагийн шатны сургалтуудад

багш нарыг хамруулах хэрэгцээ шаардлага

их байгааг харуулж байна.

Сургуулиуд техник, программ хангамжид

хөрөнгө их зарцуулсан атлаа хүчин чадлыг

нь бүрэн ашиглах, ажиллуулах багш нар,

ажилтнуудыг сургах тал дээр хангалтгүй

байдаг. Сургуулийн удирдлага чанартай

төхөөрөмж, оригинал лицензтэй программ

ашигласны хэрээр илүү амжилт олно, багш

нарын байнгын, эрчимтэй сургалтгүйгээр

мэдээллийн технологийг амжилттай хэрэглэх

боломжгүй гэдгийг сайн ойлгох ёстой

юм. Иймээс өнөө үед сургуулийн удирдах

ажилтнуудыг

МХХТ-ийн

сургалтуудад

хамруулж түүний талаарх ойлголт, мэдлэг,

чадварыг нь дээшлүүлэх нь чухал байна.

Боловсролын

салбарт

МХХТ-тэй

холбоотой ажил, үүргийг гүйцэтгэдэг

дараахь албан хаагчид ажиллаж байна. Үүнд:

y

БСШУЯ-ны түвшинд мэдээллийн

технологийн асуудал хариуцсан 1

мэргэжилтэн;

y

Аймгийн, нийслэлийн Боловсрол

Соёлын Газар (БСГ)-уудад математик,

мэдээлэл зүйн арга зүйчид;

y

Их, дээд сургуулийн сургалтын алба

дээр МХХТ-ийн мэргэжилтэн болон,

томоохон их, дээд сургууль дээр

төрөлжсөн алба;

y

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн

төвүүдэд мэдээлэл зүйн багш нар;

y

ЕБС-д мэдээлэл зүйн багш нар;

y

Албан

бус

боловсрол

зайны

сургалтын үндэсний төвд нэг

мэргэжилтэн

Одоогоор

нийслэлийн

дүүргүүдийн

Боловсролын хэлтсүүд болон сургуулийн

өмнөх боловсролд МХХТ-ийн мэргэжилтэн

байхгүй байна. БСГ-ын мэргэжилтнүүдийн

МХХТ-ийг ашиглах мэдлэг, ур чадвар

хангалтгүй байгааг удирдлагатай хийсэн

ярилцлага

болон

мэргэжилтнүүдийн

өөрсдийгөө үнэлсэн байдлаас тодорхой

байв.

Иймд

БСГ-ын

сургалтын

мэргэжилтнүүдийг

МХХТ-ийн

ахисан

түвшний сургалтуудад хамруулах хэрэгцээ

шаардлага өндөр байна.