Table of Contents Table of Contents
Previous Page  33 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 33 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

32

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АГУУЛГА:

МХХТ

ЕБС-д үзэх мэдээлэл зүйн ерөнхий

боловсролын

стандартыг

2004

онд

шинэчлэн боловсруулсан бөгөөд энэ нь

мэдээлэл зүйн боловсролын үзэл баримтлал,

агуулга, үнэлгээ, арга зүйн хөгжлийн

үндэс хэсгүүдтэй. Агуулга нь мэдээлэл

зүйн боловсролоор цогц чадамжийг

эзэмшүүлэхэд

чиглэсэн

чадваруудаар

тодорхойлогдох

мэдлэгийн

тогтолцоог

боловсролын тухайн түвшний суралцахуйн

үйл ажиллагааны онцлог, боловсролын

агуулгын бусад хэсгүүдтэй холбогдох

харилцан хамаарлыг тусгасан бөгөөд

түвшин бүрд 1) Мэдээлэл, 2) Компьютер,

3) Алгоритм, 4) Загвар, 5) Мэдээллийн

технологи гэсэн үндсэн 5 хэсгээс тогтохыг

заасан байна.

БСШУЯ-ны 2007 оны 296-р тушаалаар

ерөнхий

боловсролын

12

жилийн

сургуулийн

сургалтын

төлөвлөгөөний

хувилбарыг баталсан байна. Бага ангийн

сургалтын

төлөвлөгөөнд

“Мэдээлэл

зүй” хичээлийг 6-р ангид 34 цаг байхаар

оруулжээ.

Дунд

ангийн

сургалтын

төлөвлөгөөний хувилбар 1 ба 2-д

“Мэдээлэл зүй” хичээлийг 7-9-р ангиудад

тус бүр 35 цаг байхаар заасан бол ахлах

ангийн сургалтын төлөвлөгөөний хувилбар

1 ба 2-д “Мэдээлэл зүй” хичээлийг 10-

11-р ангиудад тус бүр 70 цаг, 12-р ангид

хувилбар 1-д 70, хувилбар 2-д 35 цаг

байхаар оруулжээ.

БСШУЯ-ны сайдын 2010 оны 201-р

тушаалаар ерөнхий боловсролын 12 жилийн

VIII-IX ангийн сургалтын төлөвлөгөө,

“Мэдээлэл зүйн ” хичээлийн сургалтын

хөтөлбөрийг баталсан. Энэ сургалтын

хөтөлбөрийн агуулга нь 1) МХХТ-ийн

үндсэн ойлголтууд, 2) Компьютер ашиглах

ба файлтай ажиллах, 3) Текстэн мэдээлэл

боловсруулах, 4) Хүснэгтэн мэдээлэл

боловсруулах, 5) Зураг боловсруулалт,

6) Үзүүлэн бэлтгэх ба дуун, хөдөлгөөнт

дүрсэн мэдээлэл боловсруулах, 7) Веб

хуудас, интернэт ашиглах хэсгүүдээс

бүрдсэн байна. Энэ нь шилжилтийн 7-р

ангийн хөтөлбөр дээр А4-ийг нэмсэн ба А1-

А8-ыг сонгож судлахаар оруулж заах цагийг

баримжаалан 35 цагт багтаасан байна.

Ингэснээрээ энэхүү мэдлэг бүтээх

шинэ технологи, менежемент, арга зүйгээр

хичээлүүдийг зохион байгуулах, энэхүү

шинэ агуулга, арга зүйг эзэмшихэд нь

туслах багш нарт зориулсан сургалтуудыг

зохион байгуулахад энэхүү төлөвлөгөө,

хөтөлбөр, зөвлөмжүүд нь ихээхэн дэмжлэг

үзүүлэх болжээ.

Боловсролын

агуулга,

арга

зүйн

талаар судалгаа, стандарт, арга зүйн

зөвлөмжүүдийг

БСШУЯ-ны

харъяа

Боловсролын Хүрээлэнгээс боловсруулан

гаргадаг.

Боловсролын

хүрээлэнгийн

үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь

судалгааны

төслүүдийг

хэрэгжүүлэх

замаар явагдаж байна. Боловсролын

хүрээлэнгээс хэрэгжүүлсэн төслүүдээс

Боловсролын чанарын судалгаа, Монголын

оюуны потенциал, Сургалтын үр дүнгийн

үнэлгээний систем, Бага, дунд боловсролын

агуулга ба шинэ кюррикулум зэргийг

нэрлэж болно.

СУРГАЛТЫН

ЦАХИМ

ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Орчин үед сургалтын программ хангамжийг

дараахь байдлаар ангилж байна. Үүнд:

Teaching

Management

Software

System

(TMSS)-

Сургалтын

Удирдлагын Программ хангамжийн

систем: Багш, сурагчдын цахим

хэрэглэгдэхүүн хийх багаж хэрэгсэл

болох программ хэрэгсэл;

Teaching & Learning Content(TLC)-

Сургах ба суралцах агууламж:

Хичээлийн

бүлэг

сэдвийг

хамарсан цогц сургалтын цахим

хэрэглэгдэхүүн;

Interactive

Courseware(IC)-

Интерактив

цахим

хичээл:

Хичээлийн бүтэн цогц сургалтын

цахим хэрэглэгдэхүүн.

Энэ ангиллаар үзэхэд манай улсад

ашиглагдаж байгаа сургалтын программ

хангамж TMSS- 5 хувь, TLC- 85 хувь, IC-10

хувь орчим байна

10

.

Сүүлийн жилүүдэд электрон сурах

бичиг боловсруулах ажил өрнөж байна.

10

БСШУЯ-ны судалгааны материалаас авав.