Table of Contents Table of Contents
Previous Page  28 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 28 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

27

үйлдвэрлэгч компаний тоо цөөн/хангалтгүй

учраас цахилгааны тариф өснө гэж төсөөлж

байгаа аж.

Ойрын ирээдүй болон дунд хугацаанд

цахилгааны үнэ хэвээр байна, эсвэл буурна гэж

үзэж буй хариулагчдаас яагаад цахилгааны үнэ

өсөхгүй гэж бодож байгаа шалтгааныг асуухад

нийгмийн сайн сайхны төлөө үнэ нэмэхгүй,

өөрөөр хэлбэл үнэ нэмбэл хэрэглэгчид төлөх

чадваргүй, агаарын бохирдол их байгаа тул

цахилгааны үнийг багасгаж утааг бууруулах

байх, тариф саяхан нэмэгдсэн болохоор дахиж

нэмэхгүй байх гэсэн хариулт (34,7%) бусад

хариултаас өндөр хувь эзэлж байна. Үүнээс

гадна, шинэ цахилгаан станц баригдаж, эрчим

хүчний нийлүүлэлт өсөх тул (20,8%), төрөөс

эрчим хүчний салбарт шинэчлэл зохицуулалт

хийж үнийг тогтворжуулах учраас (13,9%),

эдийн засаг өсч, юмны үнэ тогтворжиж байгаа

тул (8,3%) цахилгааны үнэ ойрын болон дунд

ирээдүйд өсөхгүй байх гэсэн хариултуудыг

зарим хүмүүс өглөө.

Эрчим хүчний салбарт хийгдэж буй

шинэчлэлийн дагуу салбар 2014 оноос зах

зээлийн зарчмаар ажиллаж эхлэхээр албан

ёсны баримт бичигт заагдаад байгаа ба энэ

үед цахилгаан үйлдвэрлэлээс хэрэглэгчдэд

хүрэх бүхий л шатны өртөг зардлыг тусгасан

бодит өртгөөр хэрэглэгчдэд хүрнэ. Энэ нь

мэдээж одоогийн мөрдөгдөж буй төрийн

татаасыг тусгасан доогуур үнээс өндөр байх

магадлалтай юм. Тэгвэл санхүү, эдийн засгийн

чадавхийг нь дээшлүүлж, салбарыг хөл дээр

нь босгоход чухал үүрэгтэй дээрх үнэ тарифын

өсөлтөд өрхүүд хэр бэлэн байгаа талаар бид

судалгаагаараа асуусан юм.

Судалгааны

“Цахилгааны

тасалдал

гаргахгүй, эрчим хүчний компаниудыг үр

ашигтай ажилладаг болгохын тулд танай өрх

одоогийнхоос илүү тарифаар цахилгааны

төлбөр төлж чадах уу?” гэсэн асуултад нийт

өрхүүдийн 30,5 хувь нь л итгэлтэйгээр “тийм”

гэж хариулсан ба 45,4 хувь нь “үгүй”, 24,1

хувь нь “сайн мэдэхгүй/итгэлгүй байна” гэсэн

хариултыг өгчээ. Цахилгааны төлбөрийг

нэмэгдсэн тарифаар төлөхөд бэлэн биш

байгаа хариулагчид ахимаг насны, боловсрол

доогуур, ажил эрхлээгүй, байшин хорооллын,

насанд хүрээгүй олон хүүхэдтэй, ядуу, сарын

цахилгааны хэрэглээ нь бага өрхүүдийн дунд

бусад өрхүүдийнхээс өндөр байна. Нэмэгдсэн

тарифаар цахилгааны төлбөр төлж дийлэх

эсэхдээ итгэлгүй байгаа хариулагчид бусад

хариулагчдыг бодвол 18-35 насны, тусгай

дунд буюу дээд боловсролтой, ажил эрхэлдэг,

байшин хороололд амьдардаг, олон хүүхэдтэй,

ядуу, сардаа дундаж буюу 151-250 кВтц

цахилгаан хэрэглэдэг айл өрхүүдийн дунд

элбэг байна. Эндээс, цахилгааны тарифын

өсөлтийг нийгмийн эмзэг төдийгүй, дундаж

давхаргын айл өрхүүд ч нэлээд эмзэгээр

хүлээн авч болзошгүй нь харагдлаа.

Нэмэгдсэн тарифаар цахилгааны мөнгө

төлөхийг зөвшөөрөх эсэх нь ядуу өрхүүдийн

хувьд төлөх чадварын асуудлыг хөндөж

байна. Эрчим хүчний эрэлт нь мэдрэмж

муутай, өөрөөр хэлбэл тариф өссөн ч эрчим

хүчний хэрэглээний хэмжээ ихээр буурдаггүй

учраас цахилгааны үнэ нэмэгдсэн тохиолдолд

цахилгааны хэрэглээгээ хэвээр байлгана

гэвэл нэн ядуу өрхүүдийн хувьд хоол хүнс,

эрүүл мэнд, боловсрол гэх мэт зайлшгүй

хэрэглээнүүдэд нь дарамт учрах болно. Иймд,

нэн ядуу өрхүүд өөр сонголтгүйгээр тог

хэрэглэхээ больж болох юм. Орлого өндөр

өрхүүдийн хувьд одоогийнхоос илүү тарифаар

цахилгааны төлбөр төлөхийг зөвшөөрөх эсэх

нь цахилгаан юмуу зайлшгүй хэрэгцээнээс

бусад гар утас, автомашин гэх мэт зүйлд

зарцуулах зардлын хооронд сонголт хийх

асуудлыг хөндөж болзошгүй.

Эрчим хүчний салбарын талаарх

өрхүүдийн

мэдээлэл

авсан

байдал,

мэдээллийн хэрэгцээ

Эрчим хүчний салбарын талаар мэдээлэл

авч байсан эсэхийг асуухад, өрхөөс судалгаанд

хамрагдсан нийт хариулагчдын 80 хувь

буюу 328 нь эрчим хүчний салбарын талаар

тодорхой мэдээлэл авч байсан хүмүүс байв.

Тэдний уг мэдээллээ ямар эх үүсвэрүүдээс

авч байсныг сонирхвол давхардсан тоогоор

88,1 хувь нь телевизийн нэвтрүүлгүүдээс, 16,2

хувь нь сониноос, 15,9 хувь нь эрчим хүчний

салбарын ажилтнуудаас, 13,1 хувь нь радио/

FM нэвтрүүлгүүдээс, 4,3 хувь нь интернэтээс,

2,1 хувь нь ухуулга сурталчилгааны жижиг

материалуудаас, 1,8 хувь нь хүмүүсийн яриа,

зарлал гэх мэт бусад эх үүсвэрүүдээс авч

байсан гэжээ.

Эрчим хүчний салбарын талаар урьд нь