Table of Contents Table of Contents
Previous Page  32 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 32 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

31

УИХ-иас 2006 онд “Боловсролын тухай”

хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, бага

боловсролыг 6, суурь боловсролыг 9, бүрэн

дунд боловсролыг 12 жилд багтаан олгож

байх улмаар 2008-2009 оноос эхлэн ерөнхий

боловсролыг 11 жилийн тогтолцооноос

12 жилийн тогтолцоонд шилжүүлэх

шийдвэр, үүнтэй холбогдуулан авах арга

хэмжээний тухай УИХ-ын 2006 оны

89-р тогтоолын дагуу хэрэгжүүлж эхлээд

байна. Боловсролын үйлчилгээний чанар,

хүртээмжийг нэмэгдүүлж үр өгөөж, үр

ашгийг тасралтгүй сайжруулахад чиглэсэн

олон талт арга хэмжээг үе шаттайгаар

хэрэгжүүлж байна.

Монгол

улс

боловсролын

чанар,

үйлчилгээнд тавих нэгдмэл шаардлагыг

хэмжээсжүүлэн

тодорхойлж

улсын

хэмжээнд мөрдөх нь дээрх зорилгыг

биелүүлэх нэгэн арга зам, стратеги гэж

үзэн стандартад суурилж боловсролыг

хөгжүүлэх сургалтын нээлттэй хөтөлбөрийн

бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ нь

боловсролын байгууллага бүрд стандартад

нийцүүлэн өөрийн өвөрмөц онцлог, нөхцөл

байдал, нөөц бололцоонд таарч тохирсон

сургалтын

хөтөлбөрийг

боловсруулж

хэрэгжүүлэх боломжийг олгож байгаад энэхүү

бодлогын мөн чанар оршиж байгаа юм.

Боловсролын

стандарт

гэдэг

нь

суралцагчдад мэдэхүйн, бүтээхүйн, оршин

тогтохуйн, нийгэмжихүйн цогц чадамжийг

төлөвшүүлэхэд

чиглэсэн

боловсролын

аливаа үйл ажиллагаа, нийлүүлэлтийн

чанарыг

үнэлж,

түүнийг

хөгжилд

хөтлөх үүрэг зориулалттай хэрэглэгдэх

боловсролын үйлчилгээ, чанарт тавих наад

захын шаардлагаыг тодорхойлсон норматив

баримт бичиг юм.

Ерөнхий боловсролын систем 12 жилийн

тогтолцоонд шилжиж байгаатай уялдан

2009-2010 оны хичээлийн жилд 1, 2, 7

дугаар ангиуд 12 жилийн сургуулийн

сургалтын

хөтөлбөрөөр

хичээллэсэн.

2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий

боловсролын

755

сургуульд

522066

суралцагчид, 26070 үндсэн багш, үүнээс

төрийн өмчийн 605 сургуульд 494261

суралцагчид, 24096

9

үндсэн багшилжээ.

Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн

нэг багшид 20 сурагчид ногдож байна.

9

БСШУЯ, МХШҮГ, 2010. Статистик мэдээ, Улаанбаатар.

Зураг 2:

Боловсролын сургалтын байгууллагын тоо, өмчийн хэлбэрээр, 2005-2009 он

Эх үүсвэр:

БСШУЯ, МХШҮГ, 2010. Статистик мэдээ, Улаанбаатар