Table of Contents Table of Contents
Previous Page  35 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 35 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

34

сургууль дээр шилдэг 80 гаруй сурагч

сүүлийн үеийн МТ-ийн 4 лаборитори

өрөөнд интернэт, цахим номын сан ашиглан

хичээлээ судалж вебэд суурилсан цахим

сургалтад хамрагдаж байна. Түүнчлэн

2010 оноос Нийслэлийн Боловсролын

газартай

хамтран

хэрэгжүүлж

буй

Мобиком корпорацийн "Цахим сургалт"

төсөл Баянзүрх дүүргийн төрийн өмчит

19 ЕБС сургууль дээр хэрэгжиж эхлээд

байгаа ба энэ хүрээнд цахим удирдлага,

хяналт, сургалтын программ нэвтрүүлэх,

сургуулийн портал цахим хуудас бүтээж

зайн болон давтан сургалт явуулах, цахим

мэдээллийн сан (хичээл, шалгалтын

асуулт, бүтээл, номын сан, багш сурагчдын

мэдээллийн бааз) бий болгох, багш нарт

зориулсан иж бүрэн сургалтуудыг хийхээр

төлөвлөжээ. Үүнд нээлттэй эхийн программ

ашиглаж, түүний сургалтыг явуулж байна.

Ерөнхий

боловсролын

сургуулийн

зарим нь өөрийн нөөц бололцоог ашиглан

веб хуудастай болоод байна. Одоогийн

байдлаар албан ёсны домэйн нэртэй 18

сургууль байгаа бөгөөд 180 сургууль

өөрийн веб хуудастай болсон байна.

УБ хотын 1, 84, 24-р сургууль зэрэг

зарим ерөнхий боловсролын сургууль

өөрсдийн нөөц бололцоогоороо удирдлагын

мэдээллийн программ хангамж (e-school

1) хийлгэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд

байна.

МХХТ-ИЙН ДЭД БҮТЭЦ

Техник хангамж

Улсын

хэмжээгээр

2009/2010

хичээлийн жилд нийт 755 сургуульд

20706

12

компьютер байгаагаас хотод 6607,

хөдөөд 14099 нь байна. Нийт мэдээлэл зүйн

704 кабинет ажиллаж байна. Сургуулиудад

ашиглагдаж буй компьютеруудыг хүчин

чадлаар нь авч үзвэл 8 хувь нь Pentium I

ба түүнээс доош, 6 хувь нь Pentium II, 22

хувь нь Pentium III, 48 хувь нь Pentium

IV ба түүнээс дээш, 16 хувь нь зөөврийн

компьютер байна. Дээрх байдлаас харахад

нийт компьютерийн 36 хувь нь хуучирсан

байгаа нь сургуулиудын компьютеруудийг

шинэчлэх шаардлагатай болсныг харуулж

байна.

Нэг сургуульд ногдох компьютерийн тоог

авч үзвэл Дархан-Уул аймагт хамгийн их

буюу 48.2, хамгийн бага нь Хөвсгөл аймагт

15.1 байна. Улсын дунджаар 1 компьютерт

ЕБС-ийн 22

13

хүүхэд ногдож байна.

12

БСШУЯ, МХШҮГ, 2010. Статистик мэдээ, Улаанбаатар

13

БСШУЯ, ЕБГ-ын 2010 оны мэдээгээр.

Зураг 3:

Монгол улсын нэг сургуульд ногдох компьютерийн тоо

Эх үүсвэр:

БСШУЯ, ЕБГ-ын 2010 оны мэдээ, албан хэрэгцээнд