Table of Contents Table of Contents
Previous Page  30 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 30 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

29

тогтой болгох боломж юу байгааг судлан

мэдээлэл өгөхийг хүслээ.

ДҮГНЭЛТ

Салбарын талаарх олон нийтийн

мэдлэгийг авч үзвэл, цахилгаан эрчим

хүчийг

хаана,

ямар

түүхий

эдээр

үйлдвэрлэж,

хэрэглэгчдэд

нийлүүлдэг

талаарх ерөнхий мэдлэг боломжийн

өндөр түвшинд байгаа боловч салбарын

өнөөгийн санхүүгийн байдал хүнд байгааг

мэдэж буй олон нийт харьцангуй цөөн

байна. Энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа

хүмүүсийн дунд маш цөөхөн хэсэг нь

цахилгааны үнэ хэт доогуур тогтоогдсоноос

салбар алдагдалтай ажиллаж байгаа гэж

хэлсэн ба асуудлыг шийдэхийн тулд үнэ,

тарифийг нь өсгөх хэрэгтэй гэж илэрхий

хариулсан хариулагч нэг ч гарсангүй.

Гэхдээ, өрхүүдийн 24,6 хувь, ААНБ-уудын

9,1 хувь нь зах зээлийн системийг салбарт

хэрэгжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх

хэрэгтэй гэж зөвлөсөн нь шууд бус утгаараа

урт хугацааны ахиу зардал дээр үндэслэн

үнэ тогтоох тухай санаа байж болох юм.

Эрчим хүчний үнэ тарифын асуудалд

олон нийт хэрхэн ханддагийг харвал,

одоогийн мөрдөгдөж буй тарифыг өндөр

гэж гуравны хоёр нь үзэж байгаа ба сүүлийн

2 жилийн тарифын өсөлтийг дийлэнх

нь анзаарсан байна. Сүүлийн 2 жилийн

тарифын өсөлтийг анзаарсан хүмүүсийн

олонх нь тарифын өсөлтийн шалтгааныг

эрчим хүчний компаниудын дотоод хүчин

зүйлс (дотоодын цахилгаан станцуудын

менежмент муу, цахилгаан станцууд

хуучирсан,

хүчин

чадал

хангалтгүй

гэх мэт)-тэй холбон ойлгож байгаа ба

өрхүүдийн 50,4 хувь нь цахилгааны үнийн

өсөлт өрхийн амьжиргаанд нэлээд их/маш

их нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

Ойрын болон дунд ирээдүйд цахилгааны

үнэ өснө гэсэн төсөөлөлтэй хариулагчид

өрхүүдийн дунд 63,9 хувь байгаагаас

харвал салбарт хийгдэх үнэ тарифын

шинэчлэлийн зайлшгүй байдлыг өрхүүдийн

дийлэнх мэдэж байна. Гэвч, үнэ тарифын

шинэчлэлийн үр дүнд гарч болзошгүй

нэмэлт эдийн засгийн ачааллыг даахад

олон нийтийн дийлэнх бэлэн бус байна.

Ялангуяа, ядуу, олон хүүхэдтэй, цахилгааны

хэрэглээ

багатай

айлууд

нэмэгдсэн

тарифаар цахилгааны төлбөр төлж чадах

эсэхдээ илүү итгэлгүй байгаа нь анхаарал

татаж байна. Эдгээр бүлгийнхэн нь салбарт

шинэчлэл хийж, үнийг нэмэх үед бодлогын

түвшинд анхаарлын төвд байх гол бүлэг мөн.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Carl Haub and Population Reference Bureau 2010.

2010 World population data sheet,

USA: Washington (available

at:

http://www.prb.org/pdf10/10wpds_eng.pdf

)

Жон Шварцбау, С.Амарсанаа 2002.

Эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжиж, олон нийтийн

боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр

, Улаанбаатар.

International Energy Agency 2010.

Key world energy statistics 2010

, France:Paris (available at:

http://www.iea.org

.

about/copyright.asp )

Robert Bacon, Soma Bhattacharya, Masami Kojima, 2010. “Expenditure of low-income households on energy:

Evidence from Affrica and Asia”,

Extractive Industries for Development Series

, #16, June 2010, (the World Bank,

Oil, Gas, and Mining Policy Division Working Paper), USA: Washington.

УИХ. 2001.

МУ-ын эрчим хүчний тухай хууль.

Монгол Улсын Их Хурал.

УИХ. 2010.

“Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”,

УИХ-ын

2010 оны 12-р сарын 09-ний тогтоол.

ҮСХ 2010. МУ-ын статистикийн эмхтгэл 2009,Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Улаанбаатар.

ЭХЗГ. 2008.

Төвийн бүсийн эмзэг бүлгийн тарифыг мөрдөх журам,

ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн

2008 оны 11 сарын 11-ний 176 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт.

ЭХЗГ 2010. Эрчим хүчний зохицуулах газрын 2009 оны үйл ажиллагааны тайлан, Улаанбаатар.

http://www.era.energy.mn http://www.mmre.energy.mn/branch/history http://www.nso.mn/v3/index.php?page=abdt&id=15 http://www.era.energy.mn/index.php?com=content&id=19