Table of Contents Table of Contents
Previous Page  26 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 26 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

25

хэрэглэгчдээс төлбөрөө гүйцэд авдаг болох,

хэрэглэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх

арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй

гэж зөвлөсөн байна хэрэгтэй гэжээ.

Эдгээр

мэдээллүүдээс

дүгнэхэд,

хэдийгээр

эрчим

хүчний

салбарын

өнөөгийн эдийн засгийн байдлын талаар

зөв төсөөлөлтэй олон нийт цөөхөн байгаа

ч тэдгээр цөөн хүмүүс салбарын нөхцөл

байдлын шалтгаан, үндэс суурийг нэлээд

бодьтойгоор ойлгож тайлбарлаж байгаа ба

тэд салбарын шинэчлэлийг дэмжихэд чухал

үүрэгтэй байх болно.

Судалгаагаар бид цахилгааны одоогийн

мөрдөгдөж

байгаа

тарифын

талаар

хариулагчид ямар санал бодолтой явдгийг

асуусан юм. Судалгаанд хамрагдсан

нийт өрхийн хариулагчдын 64,9 хувь нь

одоогийн мөрдөгдөж байгаа цахилгааны

тарифийг өндөр, 34,4 хувь нь тохиромжтой

буюу боломжийн, ердөө 0,7 хувь нь бага

гэж үзэж байна. Тарифийг өндөр гэж үзэж

байгаа хандлага нас, боловсрол, ажил

эрхлэлт гэх мэт хариулагчдын хувь хүний

шинж байдлаар онцын ялгаагүй (тодорхой

зүй тогтол харагдахгүй) байна. Харин

өрхийн шинж байдлаар авч үзвэл, тодорхой

зүй тогтол бүхий ялгаанууд харагдлаа.

Тухайлбал, цахилгааны тарифыг өндөр гэж

үзэж байгаа хандлага гэр хорооллын, насанд

хүрээгүй олон хүүхэдтэй, ядуу, сарын

цахилгааны хэрэглээ нь өндөр өрхүүдийн

дунд бусад бүлгийнхнээс илүүтэй байна.

Монгол Улсад 2002 оноос хойш

цахилгааны үнэ тариф 2005, 2007, 2008,

2009, 2010 онуудад тус тус нэмэгдэн

өөрчлөгдсөн ба сүүлийн хоёр жилийн

үнэ тарифын өөрчлөлтийг өрхүүд хэрхэн

анзаарсан байдлыг энэ судалгаагаар авч

үзсэн. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн

хариулагчдын 88,6 хувь нь сүүлийн 2

жилийн тарифийн өөрчлөлтийг өссөн

гэж анзаарсан байхад 3,4 хувь нь хэвээр

байсан, 8 хувь нь мэдэхгүй буюу өөрчлөлт

анзаараагүй гэж хариулжээ. Тарифын

өөрчлөлтийг анзаарсан байдал өндөр

байгаа нь олон нийтийн дунд цахилгааны

үнийн мэдрэмж өндөр байгааг, өөрөөр

хэлбэл тарифын ямар нэгэн өөрчлөлт

хэрэглэгчдэд шууд анзаарагдахаар байгааг

харуулж байна. Цахилгааны эрэлт нь

бараг мэдрэмжгүй, өөрөөр хэлбэл үнэ

өссөн ч хэрэглэгчдийн цахилгаан хэрэглэх

хэмжээ онцын ихээр багасдаггүй учраас

цахилгааны зардал өсөх тохиолдолд

хэрэглэгчид тэрхүү нэмэгдсэн зардлыг

зайлшгүй хэрэгцээнээс бусад бараа,

үйлчилгээний хэрэглээ болон тансаг

хэрэглээний зардлаа багасгах замаар нөхөх

боломжтой.

Өнгөрсөн 2 жилд цахилгааны тариф

өссөн гэж хариулагчдаас уг тарифийн

өсөлтийн шалтгааныг хэрхэн ойлгосон

талаарх бодлыг нь асуухад дотоодын

цахилгаан станцуудын менежмент муу,

алдагдалтай ажилладгаас (53,4%), мөн

цахилгаан станцууд хуучирч, хүчин

чадал

хангалтгүй

болсноос

(31,4%)

үнээ нэмсэн гэсэн салбарын дотоод үйл

ажиллагаатай холбоотой шалтгаануудыг

бусад хариултаас илүүтэй хэлэв. Үүний

дараа импортын эрчим хүчний үнэ өссөн

(23,4%), эрчим хүчний компаниудын тоо

цөөн/хангалтгүй (16,3%), төрөөс эрчим

хүчний үнийг тогтооход оролцдог (9,1%),

эрчим хүчний түүхий эд болон үйлдвэрлэл,

түгээлтийн зардлууд өссөн (8,5%) зэрэг

гадны гэж болох хүчин зүйлстэй холбоотой

шалтгаануудыг нэрлэлээ.

Сүүлийн

2

жилийн

цахилгааны

тарифийн

өсөлтийг

анзаарсан

хариулагчдаас уг тарифийн өсөлт өрхийн

амьжиргаанд нь хэр нөлөө үзүүлснийг

асуухад, зөвхөн 9,8 хувь нь л амьжиргаанд

онцын нөлөө үзүүлээгүй гэсэн хариултыг

өгсөн ба 39,8 хувь нь бага зэрэг, 50,4 хувь нь

нэлээд их/маш их нөлөөлсөн гэжээ (Хүснэгт

7).