Table of Contents Table of Contents
Previous Page  23 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 23 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

22

Монголын

хувьд

орлогын

түвшин

доогуур ангилалд ордгоороо дээрх улс

орнуудтай төстэй боловч хотжилтын

түвшин харьцангуй өндөр байна. Нийслэл

Улаанбаатарын гэр хороололд амьдардаг

ихэнх өрхүүд хоол хүнсээ бэлтгэх,

халаалт зэрэг эрчим хүчний хэрэглээндээ

дээрх орнуудтай адил био эх үүсвэрийг

хэрэглэдэг боловч эрчим хүчний орчин

үеийн эх үүсвэр, тэр дундаа үйлдвэрлэгдсэн

цахилгаан нийслэлийн өрхүүдийн дунд мөн

өндөр хувьтайгаар хэрэглэгддэг. Ялангуяа

байшин хорооллын өрхүүд бүгдээрээ, мөн

гэр хорооллын өрхүүдийн зарим нь эрчим

хүчний бүх төрлийн хэрэглээндээ голлон

үйлдвэрлэгдсэн цахилгааныг хэрэглэдэг

ба сүүлийн жилүүдэээс л хоол хүнсээ

болгохдоо гаазыг ашиглах хандлага бий

болж байгаа. Гэхдээ манай судалгаанд

гааз болон био эх үүсвэрээр эрчим хүч авч

хэрэглэдэг өрхүүдийн тэдгээрт зарцуулдаг

зардлын мэдээлэл байхгүй учраас зөвхөн

үйлдвэрлэгдсэн цахилгаанд төлсөн мөнгөөр

нь өрхийн эрчим хүчний орчин үеийн

эх үүсвэрт зарцуулсан зардлыг хэмжсэн

болохыг дурьдах нь зүйтэй.

Хүснэгт 5-д өгөгдсөн мэдээллээс харахад,

орлого багатай, хотжилтын түвшин доогуур

орнуудад өрхүүд нь орчин үеийн эх

үүсвэрээс эрчим хүч хэрэглэх тохиолдолд

түүний өртөг зардал нь өрхийн нийт

хэрэглээний зардлын 2,9-13 хувийг эзэлж

байгаа үр дүн гарсан байна. Энэ зардал

судлагдсан 10 орлого багатай орнууд

дотроосоо Уганда (2,9%), Камбож (4,2%),

Монгол (4,4%) гэсэн орнуудад хамгийн

бага, харин бусад 7 оронд арай өндөр

буюу өрхийн нийт хэрэглээний зардлын

4,6-аас дээш хувийг эзэлж байна. Эрчим

хүчний орчин үеийн эх үүсвэр хэрэглэдэг

өрхүүдийн дунд эрчим хүчинд зарцуулах

зардал Въетнам (13%), Тайланд (9,6%),

Энэтхэг (8,9%), Пакистан (8,5%), Индонези

(8,4%) зэрэг орнуудад хамгийн өндөр буюу

Монголоос 2-3 дахин өндөр байна.

Өрхүүдийн

цахилгаанаар

найдвартай

хангагдаж буй байдлын нэг хэмжүүр

нь цахилгааны тасалдал гарсан эсэх

үзүүлэлт юм. Албан статистикуудаар

цахилгаан хангамжийн тасалдлыг дараах

индексүүдээр хэмжиж тооцдог ба Монгол

улсад эдгээрийг 2005 оноос эхлэн тооцож

байна.

8

Үүнд:

- Системийн

цахилгаан

тасалдлын

дундаж хугацааны индекс (SAIDI-

System average interruption duration

index): Энэ нь жилд системийн

хэмжээнд ногдож буй тасалдлын

үргэлжлэх дундаж хугацааг харуулна

(минут/систем/жил)

- Системийн

цахилгаан

тасалдлын

дундаж тохиолдлын индекс (SAIFI-

System average interruption frequency

index): Энэ нь жилд системийн

хэмжээнд ногдож буй тасалдлын

давтамжийн тоог харуулна

(давтамж/

систем/жил)

- Хэрэглэгчийн цахилгаан тасалдлын

дундаж хугацааны индекс (CAIDI-

Customer average interruption duration

index): Энэ нь жилд тасалдалд

хамрагдсан 1 хэрэглэгчид ногдох

тасалдлын үргэлжлэх дундаж хугацааг

харуулна

(минут/хэрэглэгч/жил)

Улаанбаатар хотыг хамруулан төвийн

бүсийн

хэрэглэгчдийн

цахилгаан

хангамжийн тасалдал сүүлийн 3 жилд ямар

байсныг дээрх 3 индексээр илэрхийлэн

Хүснэгт 6-д харуулав. Төвийн бүсийн

хэмжээнд 2010 онд системийн дүнгээр нийт

3673 минут буюу 61 цагийн цахилгааны

тасалдал

14

удаагийн

тохиолдлоор

гарсан нь өмнөх онуудынхаас буурсан

үзүүлэлт байна. Тасалдалд хамрагдсан нэг

хэрэглэгчид ногдох цахилгааны тасалдлын

үргэлжилсэн хугацаа дунджаар 4,3 цаг

гарсан байгаа нь мөн өмнөх 2 жилийнхээс

буурсан үзүүлэлт байна. Эрчим хүчний

зохицуулах газрын мэдээлж байгаагаар

төвийн бүсийн хэмжээнд 2010 онд гарсан

нийт цахилгааны тасалдлын 53 хувийг

төлөвлөгөөт тасалдал, 26 хувийг түгээх

компаний шугам, тоноглолоос хамаарсан

тасалдал, 9 хувийг байгалийн гамшгаас

шалтгаалсан тасралт, 4 хувийг цахилгаан

станцууд болон дамжуулах компанийн үйл

ажиллагаанаас хамаарсан тасалдал, үлдсэн

8 хувийг бусад шалтггаан бүхий тасалдал

бүрдүүлжээ.

8

ЭХЗГ 2010.

Эрчим хүчний зохицуулах газрын 2009 оны үйл

ажиллагааны тайлан

, Улаанбаатар.