Table of Contents Table of Contents
Previous Page  20 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 20 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

19

өрхүүдийн хувьд байшин, гэр хороололд

онцын ялгаагүйгээр сууцандаа дангаараа

амьдардаг гэр бүлүүд зонхилж (дөрөвний

гурав) байна.

Судалгаанд

хамрагдсан

өрхүүдийн

амьжиргааны

байдлыг

илэрхийлэх

үзүүлэлтүүдийг Хүснэгт 3-т харуулав.

Өрхүүдийн

мэдээлэлд

үндэслэн

тооцоолсноор, нэг өрхийн сарын дундаж

нийт орлого 573786,83 төгрөг байгаа ба

үүнийг өрхийн нэг хүнд ногдох байдлаар

харвал, дунджаар өрхийн нэг гишүүнд

сард 141388,30 төгрөг ногдож байна.

Өрхийн байршлаар ялган харвал, байшин

хорооллын өрхүүдийн сарын дундаж нийт

орлого 714265,85 төгрөг байгаа нь гэр

хороололд амьдардаг өрхийнхөөс 65 хувиар

өндөр, нэг хүнд ногдох орлого 178523,31

төгрөг байгаа нь гэр хорооллынхны

орлогоос 70 хувиар өндөр байна.

Хүснэгт 3:

Судалгаанд хамрагдсан өрхүүдийн хувийн жин, өрхийн амьжиргааны

үзүүлэлт, байршлаар

Өрхийн амьжиргааны үзүүлэлтүүд

Өрхийн байршил

Нийт

Гэр хороолол

Байшин

хороолол

Өрхийн сарын нийт орлого

340 000 төгрөг буюу түүнээс бага

42.0

26.2

34.1

340 001-620 000 төгрөг

39.5

26.8

33.2

620 001 төгрөг буюу түүнээс дээш

18.5

46.8

32.7

Нэг өрхийн сарын дундаж нийт орлого (төг)

433,307.80

714,265.85

573,786.83

Өрхийн 1 х.н сарын дундаж нийт орлого (төг)

104,253.30

178,523.31

141,388.30

Амьжиргааны түвшин*

Ядуу

56.6

29.8

43.2

Үүнээс, нэн ядуу

(29.3)

(7.8)

(18.5)

Ядуу бус

43.4

70.2

56.8

Бүгд

100.0

100.0

100.0

Судалгаанд хамрагдсан өрхийн тоо

205

205

410

Тэмдэглэгээ: * ҮСХ

-оос гаргасан аргачлалын дагуу өрхийн нэг хүнд ногдох сарын орлого нь 2010 оны Улаанбаатар хотын

хүн амын амьжиргааны доод түвшин болох 101600 төгрөг хүрэхгүй байгаа өрхийг ядуу өрх, харин өрхийн 1 х.н орлого

нь амьжиргааны доод түвшингийн 60 хувьд хүрэхгүй байгаа өрхийг нэн ядуу өрх гэж үзсэн.

Гэр ба байшин хорооллын өрхүүдийн

нэг хүнд ногдох сарын орлогын дундаж

үзүүлэлтүүд (104253,30 төгрөг, 178523,31

төгрөг) 2010 оны Улаанбаатар хотын

хүн амын амьжиргааны доод түвшин

болох 101600 төгрөгөөс дээш байгаа

мэт боловч, тэдгээр нь нийт 410 өрхийн

хувьд дундажлагдан тооцогдсон үзүүлэлт

учраас өрхүүдийн амьжиргааны ялгаатай

байдлыг харуулж чадахгүй. Иймд, өрх тус

бүрийн нэг хүнд ногдох сарын орлогын

үзүүлэлтийг тооцож, түүнийг сарын

амьжиргааны доод түвшин болох 101600

төгрөгөөс дээш, доош байгаагаар ялган

харвал, судалгаанд хамрагдсан нийт өрхийн

43,2 хувь нь ядуу (үүний 18,5 хувь нэн

ядуу), 56,8 хувь нь ядуу бус гэсэн ангилалд

орж байна. Байршлаар ялган харвал, ядуу

өрхүүд гэр хороололд 56,6 хувь (үүний

29,3 хувь нь нэн ядуу) байгаа нь байшин

хорооллын ижил үзүүлэлтээс бараг 2

дахин өндөр байна. Ийнхүү гэр хорооллын

өрхүүдийн амьжиргааны түвшин илүү

дорой байгаагаас дүгнэхэд эрчим хүчний

үнэ тарифт гарах өсөлт нь эдгээр өрхүүдэд

харьцангуй хүнд тусахаар байна. Учир

нь ядуу өрхүүд төсөвтөө багтдаг бараа

үйлчилгээний тарифын өөрчлөлтөд эмзэг

байдаг.

Өрхүүдийн орлогын бүтцийг авч үзэхэд,

цалин (57,6%), хувийн бизнес (17,1%),

тэтгэвэр (12,7%) зэрэг нь орлогын хамгийн

том эх үүсвэрүүд болж байгаа ба нийгмийн

халамж, тэтгэмжүүдээс авдаг орлого

өрхийн орлогын 9,5 хувийг, хамаатан садны

тусламж, түрээс/хүүгийн орлого, мал аж

ахуй, хүнсний ногоо тариалах зэрэг бусад

эх үүсвэрүүдээс олдог орлого 3,1 хувийг

бүрдүүлдэг байна.