Table of Contents Table of Contents
Previous Page  17 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 17 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

16

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТАЛААРХ

ОЛОН НИЙТИЙН ҮЗЭЛ БОДОЛ

Б.Мөнхжаргал,Эдийн засгийн ухааны магистр, Олон улс судлалын магистр.

Ахлах багш, Хүн Амын Сургалт, Судалгааны Төв,

Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Хураангуй

Монгол улсад 20 гаруй жилийн өмнөөс эдийн засгийн гол салбарууд хувьд шилжин зах

зээлийн зарчмаар ажиллах болсон ч улс орны хөгжилд томоохон үүрэгтэй эрчим хүчний салбар

өнөөг хүртэл төрийн мэдэлд, татаастай үнээр, санхүүгийн алдагдалтай, ачааллаа дийлэхгүй

ажиллаж, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дутмаг явж байна. Төрөөс эрчим хүчний салбарыг

шинэчлэх, үнэ тарифыг чөлөөлөх ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд олон нийт энэ

салбарын талаар ямар ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй байгаа, шинэчлэл, ялангуяа эрчим хүчний үнэ

тарифийн чөлөөлөлтөд хэр “бэлэн” байгааг тодорхойлох явдал судалгааны зорилго байв.

Судалгаанд Улаанбаатар хотын байшин, гэр хороололд амьдарч буй 410 өрх хамрагдсан. Хотын

өрхүүд бараг бүгдээрээ эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар ерөнхий мэдлэгтэй байгаа боловч

салбарын одоогийн санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа талаар дөнгөж 26-28 хувь нь

л мэдэж байна. Өрхүүдийн дийлэнх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахилгааны тариф байнга

нэмэгдэж ирснийг анзаарсан бөгөөд энэ нь өрхүүдийн амьжиргаанд нэлээд нөлөө үзүүлсэн байна.

Ижил төстэй хөгжилтэй Азийн улс орнуудтай харьцуулахад Монголд нэгж цахилгааны тариф

тийм өндөр биш ч өрхүүдийн гуравны хоёр нь одоогийн цахилгааны үнэ тарифийг өндөр гэж үзэж

байгаа ба цаашид өснө гэсэн таамаглалтай байна. Гэхдээ үүний шалтгааныг цалин болон үнийн

өсөлт, инфляцитай холбоотой гэж тэд үзэж байна. Эрчим хүчний эрэлт нь мэдрэмж муутай, өөрөөр

хэлбэл тариф өссөн ч эрчим хүчний хэрэглээ ихээр буурдаггүй учраас цахилгааны үнэ нэмэгдсэн

тохиолдолд цахилгааны хэрэглээгээ хэвээр байлгана гэвэл нэн ядуу өрхүүдийн хувьд хоол хүнс,

эрүүл мэнд, боловсрол гэх мэт зайлшгүй хэрэглээнүүдэд нь дарамт учрахаар, харин орлого

дээгүүр өрхүүдийн хувьд цахилгаан юмуу зайлшгүй хэрэгцээнээс бусад гар утас, автомашин гэх

мэт зүйлд зарцуулах зардлын хооронд сонголт хийх хандлага гарч болзошгүй байна.

ТҮЛХҮҮР ҮГС: эрчим хүчний хэрэглээ, цахилгааны үнэ

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ

Монгол улсын эрчим хүчний салбар нь

1920-оод оноос үндэс сууриа тавьж, 1960-

1990-ээд онуудад “өрнүүн хөгжсөн” гэж

түүхнээ тэмдэглэгдсэн байдаг. Зах зээлийн

эдийн засгийн системд шилжиж эхэлсэн

1990-ээд оны эхэн үед үйлдвэрлэлийн

уналтаас болж эрчим хүчний хэрэглээ

огцом буурснаас гадна хуучнаар ЗХУ-

ын дэмжлэг зогсож эрчим хүчний

үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн засвар

үйлчилгээ тасарч, санхүүгийн чадавхи

доройтон, цахилгаан дулааны үйлдвэрлэх,

дамжуулах, түгээх сүлжээний тоног

төхөөрөмжүүд

ашиглалтын

шаардлага

хангахгүй болж, салбар ерөнхийдөө

аваарийн байдалд орсон байна.

1990-ээд дунд үеэс гуравдагч орон болон

олон улсын санхүүгийн байгууллагуудын

тусламж дэмжлэгээр уг салбар эргэн

сэргэж хэрэглэгчдээ цахилгаан, дулаанаар

хангаж чадах болсон

2

боловч сүүлийн

жилүүдэд эрчим хүчний үйлдвэрүүдийн

тоног төхөөрөмж

хуучирч, ашиглалтын

шаардлага хангахгүй болж байгаагаас зарим

томоохон аваарь саатал гарах, цахилгаан

дулааны хангамжийг их бага хугацаагаар

тасалдуулах тохиолдол нэмэгдэж байна.

Түүнээс гадна төр засгаас цахилгаан

дулааны үнэ тарифийг удаан хугацаанд

барьж ирсэн нь эрчим хүчний компаниудын

санхүүгийн байдлыг сулруулаад байна.

Төрөөс тогтоосон цахилгаан, дулааны

үнэ тариф нь үйлдвэрлэл, үйлчилгээний

урт хугацааны зардлыг нөхөж чадахгүй

2

http://www.mmre.energy.mn/branch/history