Table of Contents Table of Contents
Previous Page  14 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 14 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

13

үйл ажиллагааны үр дүнгээр хууль эрх зүйн

зарим шаардлагууд байнга өөрчлөгдөн,

богино хугацаанд үйлчилж байгаагаас

бизнес

эрхлэгчдэд

тавих

хяналтыг

сулруулах боллоо. Тухайлбал, бараа,

бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах

үйл ажиллагаанд оролцогч субъектүүдийн

эрх, үүрэг, хариуцлагыг ихэвчлэн хоёр

талын гэрээгээр болон харилцагч гадаадын

орны худалдааны хуулиар зохицуулж

байгаагаас манай бизнес эрхлэгчдийн

эрх ашиг хохирох асуудал гарч байгаа

нь өнөөг хүртэл уг үйл ажиллагааг

зохицуулах худалдааны хууль эрх зүйн

орчныг бүрдүүлээгүйтэй холбоотой юм.

Тиймээс эдгээр харилцааг зохицуулан

худалдааны хууль бус, ёс суртахуунгүй үйл

ажиллагааг хязгаарлаж хамгаалах, түүнээс

урьдчилан сэргийлэх зорилготой, олон

нийтийн эрэлт, шаардлагад нийцсэн, урт

хугацаанд үйлчлэх худалдааны хууль, эрх

зүйн журам, зохицуулалтыг гаргаж, мөрдөх

шаардлагатай болсныг хууль санаачлагч,

төр засгийн удирдлагууд болон мэргэжлийн

байгууллагууд анхаарах нь зүйтэй гэж үзэж

байна.

Шинжлэх ухаан, технологийн орчны

өөрчлөлтийн үр дүнд Монгол улсад

шинжлэх ухааны олон чиглэл бүхий эрдэм

шинжилгээний төрөлжсөн байгууллагууд

бий болж, техник технологи, мэдээллийн

үйл явц эрчимтэй хөгжиж байгаа нь

бизнес эрхлэгчдэд цаг үеэсээ хоцрохгүй

ажиллах сайхан нөхцлийг бүрдүүлсэн

гэж үзэж болно. Глобальчлал, зах зээлийн

интеграцчлалын нөлөөгөөр мэдээллийн

олон талт үйлчилгээ бүхий компьютерийн

сүлжээ нэвтэрч, интернэт хэрэглэгчдийн тоо

хурдацтайгаар нэмэгдэх болсон нь барааны

нөөц, хангамж, хэрэгцээний талаарх

мэдээллийг харилцагчдад цаг алдалгүй

хүргэх, зар сурталчилгааг хямд зардлаар

явуулах, электрон аргаар барааны нөөцийг

төсөвлөхийн зэрэгцээ хэрэглэгчдэд өндөр

чанартай үйлчилж, зах зээлд шуурхай хариу

үйлдэл үзүүлэх өргөн боломж бүрдэж байна

(Зураг 5).

Зураг 5:

Персональ компьютер, интернетийн хэрэглээний өсөлт, 2005-2009 он

Эх үүсвэр:

ҮСХ, 2010. Монгол улсын статистикийн эмхтгэл 2009, Үндэсний Статистикийн Хороо,

Улаанбаатар

Энэхүү мэдээллээс харахад 2009

онд интернэтийн үйлчилгээ үзүүлдэг

байгууллагын

тоо

өмнөх

онтой

харьцуулахад бараг 2 дахин өссөн бол

интернэт хэрэглэгчдийн тоо 2,5 дахин өсч,

106,0 мянгад хүрсэн бөгөөд уг бизнесийн

өсөлтийн хурдац улам нэмэгдэж буйг

харуулж байна. Түүнчлэн, хөдөө орон

нутагт нар салхины энерги болон био-

энергийг ашиглах шинэ технологиуд