Table of Contents Table of Contents
Previous Page  11 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

10

Зураг 2:

Нэг хүнд ногдох бараа, гүйлгээний өсөлт, 2005-2009 он

Эх үүсвэр:

ҮСХ, 2010. Монгол улсын статистикийн эмхтгэл 2009, Үндэсний Статистикийн Хороо, Улаанбаатар

Сүүлийн жилүүдэд хүн амын мөнгөн

орлого, цалин, тэтгэвэр тэтгэмжийн

хэмжээ нэмэгдсэнээс нэг хүнд ногдох

бараа гүйлгээ жилд дунжаар 25 хувиар өсч

2009 онд 1439,9 сая төгрөгт хүрчээ. Энэ нь

эх орны үйлдвэрлэл, импортын өсөлтийг

харуулахын зэрэгцээ бараа гүйлгээгээр

дамжсан хүн амын амьжиргааны түвшин,

худалдан авах чадварын хэмжээ нэмэгдэж

байгаагийн нотолгоо юм.

Бизнесийн байгууллагуудын маркетинг,

борлуулалтын стратегийг тодорхойлоход

зах зээлийн бараа хангамжийн түвшинг

судлах нь зайлшгүй чухал бөгөөд өнөөгийн

байдлаар зах зээлд нийлүүлэгдсэн хүнсний

өргөн хэрэглээний барааны дийлэнх

хувийг импортын бараа эзэлж байгаа ч

засгийн газраас хэрэгжүүлсэн “Атрын

III аян”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг

дэмжих”

хөтөлбөрүүдийн

нөлөөгөөр

бараа хангамжийн эх үүсвэрт дотоодын

үйлдвэрлэлийн хэмжээ 2009 онд (46%)

өмнөх

онуудтай

харьцуулахад

өсөх

хандлагатай болжээ.

Манай улсын эдийн засгийн бодит

өсөлт сүүлийн жилүүдэд 9 орчим хувьд

хүрч байсан бол 2009 оны эдийн засгийн

хямралаас шалтгаалан 1,6 хувиар буураад,

2010 онд уул уурхайн салбарт оруулах

гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ

нэмэгдэн, экспортын барааны үнэ өссөнөөс

дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 36,3

хувиар өсч, 4154,0 тэрбум төгрөг болсон нь

эдийн засаг сэргэж, үндэсний үйлдвэрлэл,

үйлчилгээний хөгжилд эерэг нөлөөлөх

боломжийг бүрдүүлжээ. Гэвч хэрэглээний

барааны үнэ буурахгүй байна.

Зураг 3:

Хүнсний зарим нэрийн барааны үнийн өөрчлөлт, 2005-2009 он

Эх үүсвэр:

Монгол улсын статистикийн эмхтгэл 2009-д үндэслэн тооцов.