Table of Contents Table of Contents
Previous Page  8 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

7

ХҮН АМЫН ХЭРЭГЛЭЭ: ХУДАЛДАА, БИЗНЕС ОРЧНЫ

ШИНЖИЛГЭЭ, ТҮҮНИЙ ҮР ДҮН

С.Хандсүрэн, Доктор,

Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

С. Бурмаа, докторант,

Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Хураангуй

Аливаа бизнес нь хоорондоо харилцан хамааралтай олон хүчин зүйлс бүхий тодорхой орчинд

явагддаг бөгөөд тэдгээр нь зах зээл, байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд эерэг болон

сөрөг нөлөөллийг үзүүлж байдаг. Хот суурин газарт гарч буй бүтцийн өөрчлөлттэй холбогдоод

хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч байгаа нь шинэ суурин газар, бүс нутгийн хүн амд үзүүлэх

худалдаа үйлчилгээ болон имфра бүтцийн үйлчилгээний эрэлтүүдийг бий болгож байна. Хүн ам

зүйн орчны өөрчлөлтийн дүнд зах зээлийн ирээдүйтэй бүтэц болон нийгмийн онцгой шаардлага,

эрэлт хэрэгцээ бүхий хэрэглэгчдийн бүлгүүд бий болж байна. Энэхүү судалгаагаар худалдаа,

бизнесийн макро орчны үндсэн хүчин зүйлсийн өөрчлөлтийг судалж, тухайн бизнесийн өмнө

тулгарч буй боломж, аюулыг тодорхойлон, товч дүгнэлт өгөхийг зорьсон. Монголын мэдээлэл,

харилцаа, технологийн хөгжил нь хэрэглэгч, харилцагчидтай холбоо тогтоох интернэтийн шинэ

арга, хэрэгслийг ашиглах боломжуудийг олгож, борлуулалтын шинэ бүтэц, хэлбэрийг хөгжүүлэх,

үйл ажиллагааг нь үр ашигтай удирдах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Иймд үндэсний хэмжээний

портайлуудад сурталчилгааны баннер байрлуулах, твиттер, вэбсайт, й-мэйл маркетингийг ашиглах

зэрэг олон арга хэрэгслийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдсэн.

ТҮЛХҮҮР ҮГС: Хүн амын өсөлт, байршил, хэрэглэгчдийн бүтэц, хэрэглээ, зах зээл

ҮНДСЭН ХЭСЭГ

Хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээтэй бараа,

үйлчилгээгээр өндөр түвшинд хангахын

тулд хэрэглээний зах зээлийг бүрдүүлж

буй хүн амын үндсэн үзүүлэлтүүдийн

өөрчлөлт хандлагыг тасралтгүй судалж,

маркетингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тул

хүн ам зүйн орчны хүрээнд

хэрэглээний зах

зээлийг бүрдүүлж буй нийт хүн амын тооны

өсөлт, байршил, нягтрал суурьшил, нас,

хүйсийн бүтэц болон боловсролын түвшин

зэрэг үзүүлэлтүүдийг судалж үзэх нь зүйтэй

юм.

Монголын нийгэм эдийн засагт гарсан

өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 1990-2005

оныг хүртэл хүн амын өсөлтийн хурдац

дунджаар 1,4 хувь болж удааширч байсан

бол сүүлийн жилүүдэд 1,8 хувьд хүрч

ерөнхийдөө өсөх хандлагатай болжээ. Хүн

ам 2009 онд өмнөх оноос 1, 9 хувиар өсч

2735,8 мянгад хүрсэн байна.

Байршлын хувьд авч үзвэл өнөөдөр

Монгол улсын 1564,1 мянган км

2

нутагт

нийт 716,5 мянган өрх 338 сум, дүүрэгт

харьяалагдан амьдарч байгаагийн дотор

38,1 хувь нь нийслэл Улаанбаатарт, 13,6

хувь нь Баруун бүсэд, 21,9 хувь нь Хангайн

бүсэд, 18,3 хувь нь Төвийн бүсэд, 8,1 хувь

нь Зүүн бүсэд тус тус ногдож байна. Хүн

амын шилжих хөдөлгөөний урсгал нягтрал

багатай бүсээс ихтэй бүс рүү чиглэх

болсноор нийт хүн амын 62, 6 хувь буюу

1713,3 мянган хүн хот, тосгонд, үлдсэн

хувь нь хөдөөд амьдрах

1

болжээ. Ялангуяа,

нийслэлийн хүн амын тоо өмнөх жилүүдээс

өссөн хэвээр төдийгүй, 1км

2

нутаг дэвсгэрт

ногдох хүн амын тоо 2009 онд 236,7 мянгад

хүрчээ. Харин хөдөө, орон нутгийн хувьд

Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-

1

ҮСХ, 2010. Монгол Улсын Статистикийн Эмхтгэл 2009,

Үндэсний Статистикийн Хороо, Улаанбаатар.