Table of Contents Table of Contents
Previous Page  4 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

3

ӨМНӨХ ҮГ

Монголын Хүн Ам ба Хөгжил Нийгэмлэг, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн

Хүн Амын Сургалт, Судалгааны Төвтэй хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүгийн

дэмжлэгтэйгээр “Монголын Хүн Амын Сэтгүүл”-ийн 20 дахь дугаарыг бэлтгэн, эрхэм

уншигч Та бүхэнд толилуулж байна.

Энэ дугаарын

“Судалгаа”

хэсэгт хүн амын хэрэглээний хэв маягт гарч буй

өөрчлөлтийг зах зээлтэй холбон судалсан худалдаа, бизнес орчны шинжилгээ, түүний үр

дүн, Монгол улсын эрчим хүчний салбарын талаарх олон нийтийн үзэл бодол, Ерөнхий

боловсролын сургуулиудын мэдээлэл харилцаа холбооны технологийн өнөөгийн байдалд

хийсэн дүн шинжилгээ, бодлогын зөвлөмж бүхий судалгаа, эрдэм шинжилгээний

ажлуудын үр дүнг танилцуулж байна.

Монгол улсад хүн ам зүйн цонх нээгдэх үеийн төрөлтийг дэмжих боломжууд,

гадаадад ажил эрхлэхийн төлөөх шилжих хөдөлгөөн, түүний хүн ам зүйн үр дагаварыг

хөндсөн эрдэмтдийн дэвшүүлж буй үндэслэлийг

“Үзэл бодол”

хэсгээс уншиж

танилцаарай.

Сэтгүүлийнхээ

English

хэсэгт хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн

судалгаа 2008-д тулгуурлан хийсэн Монголын хүүхдийн эндэгдэлд нөлөөлж буй хүчин

зүйлс, Өрхийн амьжиргааны түвшний судалгаанд суурилан тооцсон Шим тэжээлт хоол

хүнсний хэрэглээ ба ядуурал Монголд, Орон сууцны талаарх мэдээлэл, худалдан авах

шийдвэр: Монголын зах зээлийн шинжилгээ, Сууцны төрөл сонголтод нөлөөлж буй хүчин

зүйлсийг тодорхойлох нь: Монголын жишээ дээр зэрэг гүнзгийрүүлсэн шинжилгээ бүхий

судалгааны ажлуудын үр дүнг нийтэллээ.

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт толилуулж буй судалгаа, эрдэм шинжилгээний

ажлууд, эрдэмтэн, судлаачдын үзэл бодлын талаар эрхэм уншигч Та шүүмж, мэтгэлцээн,

хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцаж, манай дараагийн дугаарт өөрийн

материалаа ирүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Энэ ялдамд, хүн ам зүй, хүн ам, хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм

шинжилгээний ажилд оюун санаагаа зориулан манай сэтгүүлд өөрийн бүтээлээ ирүүлсэн

нийт эрдэмтэн, судлаачид болон уг сэтгүүлийн дугааруудыг бэлтгэн хэвлэхэд байнгын

дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа НҮБ-ын ХАС-гийн суурин төлөөлөгчийн газар,

НХХЯ-д сэтгүүлийн редакцийн хамт олон гүн талархлаа илэрхийлж байна.

Эрхэм уншигч таны оюуны мэлмий тань тэлэх болтугай.

РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ