Table of Contents Table of Contents
Previous Page  12 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 12 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

11

Хүнсний үндсэн нэрийн барааны үнэ

(Зураг 3) сүүлийн 5 жилийн байдлаар 12,5-

24,8 хувиар өссөн байгаа бөгөөд үүний

дотор цагаан будаа, элсэн чихэр, ургамлын

тос зэрэг 100 хувь импортоор хангадаг

бараануудын 2009 оны үнийг 2005 оныхтой

харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн

байна. Энэ нь хүн амын мөнгөн орлогын

өсөлтөөс үнийн өсөлт түрүүлж, инфляцийн

түвшинд нөлөөлөх болсныг харуулж байгаа

учраас үүнийг зохицуулах арга хэмжээ авах

шаардлагатайг илтгэж байгаа юм.

Хэрэглээний үнийн индексийн жилийн

дундаж түвшин 2009 онд өмнөх оныхоос

4,2 хувиар өссөн бөгөөд үүнийг инфляци

нэмэгдэж, хэрэглэгчдийн худалдан авах

чадвар буурсан, валютын ханш чангарч,

импортын

гол

нэрийн

бараануудын

үнэ өссөн зэрэг хүчин зүйлстэй холбон

тайлбарлаж

болно.

Тиймээс

бараа,

үйлчилгээний үнэд нөлөөлдөг үндсэн хүчин

зүйлс болох банкны зээлийн дундаж хүү,

валютын ханш болон түлш шатахууны

үнийн өөрчлөлт, инфляцийн түвшин зэрэг

үзүүлэлтийг сүүлийн 5 жилийн байдлаар

Зураг 4-д судалж харуулав.

Зураг 4:

Бараа, үйлчилгээний үнэд голлон нөлөөлдөг зарим үзүүлэлтийн цэвэр өсөлт,

бууралт, 2005-2009 он

Эх үүсвэр:

Монгол улсын статистикийн эмхтгэл 2008, 2009-д үндэслэн тооцов.

2009 онд 22 хувьд хүрсэн банкны

зээлийн дундаж хүү сүүлийн 5 жилийн

байдлаар ерөнхийдөө буурах хандлагатай

болсны дээр Хятадын юаниас бусад

төгрөгтэй харьцах гол гол валютын

ханш харьцангуй тогтворжсон нь эерэг

нөлөөлөл үзүүлэхээр байна. Харин гадаад

эх үүсвэрээс 100 хувь хангадаг түлш

шатахууны үнэ болон инфляцийн түвшин

тогтворгүй болсон байна. Тухайлбал, түлш,

шатахууны үнэ жилд дунджаар 12,8 хувиар

өсч, цэвэр өсөлт, бууралт нь 2008 онд 45,4,

2009 онд -12,7 болсон бол инфляцийн

дундаж түвшин 2008 онд 28 хувь, 2009 онд

8 хувь болжээ. Хэдийгээр инфляци буурч

байгаа ч түүнийг тогтвортой байлгахад

анхаарах нь чухал юм.

Нийгэм, соёлын орчны хувьд

зах

зээлийн шилжилтээс хойш нийгэм, соёлын

олон өөрчлөлтүүд гарсны нэг нь хүн ам

нүүдлийн амьдралаас суурин хэв маягт

хурдацтай шилжих болсон явдал юм.

Түүнчлэн, улс орны эдийн засаг, нийгэм

болон соёлын олон өөрчлөлтүүдтэй

холбоотойгоор хэрэглэгчдийн худалдан

авах төлөв байдал, амьдралын хэв маягт ч

өөрчлөлт орж байна. Тухайлбал, 1992 онд

батлагдсан Монгол улсын шинэ үндсэн

хуулиар иргэд шүтэх эрх чөлөөтэй болсноор

янз бүрийн урсгалын сүм, хийдүүд

байгуулагдаж эхэлсэн бөгөөд түүний дотор

уламжлалт буддын шашны сүм хийд олноор

байгуулагдсаны зэрэгцээ шашны бусад

урсгал, ялангуяа христийн сүм хийдийн

тоо нэлээд нэмэгдсэн байна. Тодруулбал,