Table of Contents Table of Contents
Previous Page  18 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 18 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

17

байгаагаас эрчим хүчний компаниуд төрийн

татаасаас хараат болох байдал нэмэгдэж,

эрчим хүчний үйлдвэр, уурхай, бэлтгэн

нийлүүлэгч, хэрэглэгчийн хооронд их

хэмжээний өр, авлага үүсээд байна. Эрчим

хүчний татаас бүхий доогуур үнэ нь нэг

талаар нийгмийн сайн сайхныг дэмжиж

байна гэж үзэгддэг ч нөгөө талаараа эрчим

хүчний салбарын хөгжлийг удаашруулж,

хувийн хэвшлийнхний салбарт хөрөнгө

оруулах сонирхлыг үгүй хийж байна гэж

салбарынхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр

мэдээлэх болжээ.

1990-ээд оны эхэн үеэс эрчим хүчний

салбарын эрх зүй, бодлогын хүрээнд

зарим ахиц гарч гол хэрэгцээтэй хуулиуд

батлагдан, салбарын ирээдүйн хөгжлийн

хандлагыг тодорхойлох бодлогын баримт

бичгүүдийг боловсруулсан ч тэдгээрийн

практик хэрэгжилт улс төрийн болон бусад

шалтгаанаар хангалтгүй, өнөөдрийг хүртэл

зах зээлийн зарчмыг нэвтрүүлээгүй байна.

Мөн удаан хугацааны туршид эрчим хүчийг

татаас бүхий хямд үнээр авч хэрэглэж

байснаас олон нийтийн эрчим хүчний

зохистой хэрэглээний мэдлэг, практик

хангалтгүй байгаа нь салбарын шинэчлэлийг

эрүүл саруул өнцгөөс ойлгож, хүлээн авах

хандлагад нь сөргөөр нөлөөлж болох юм.

Олон дахин, удаан хугацаагаар тасрах

болсон цахилгааны тасалдлыг үл тооцвол,

Монголын эрчим хүчний системд нүүрлээд

байгаа илүү том аюулыг олон нийт бүрэн

ухаарч мэдрээгүй байна.

Судалгааны зорилго

Энэхүү судалгааны гол зорилго нь

Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн

байдал, салбарт тулгамдаж буй асуудлууд,

системийн хэвийн байдал болон найдвартай

үйл ажиллагааг хангахтай холбоотой хийгдэх

шаардлагатай зүйлсийн талаар олон нийтийн

ойлголт, мэдлэг, хандлага болон мэдээлэл

ямар байгааг судлах явдал байв.

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Судалгаанд тоон судалгааны арга болон

хоёрдогч тоо мэдээлэл, баримт судлалын

аргуудыг ашигласан. Судалгааны үндсэн

нэгж нь Улаанбаатар хотын гэр ба байшин

хороололд амьдарч буй өрхүүд юм.

Судалгааны түүвэрлэлт ба хамрагдалт

Өрхийн түүвэрлэлтийг хийхдээ 2009

оны эцсийн байдлаарх Улаанбаатар хотын

дүүрэг, хороодын өрх, хүн амын мэдээллийг

суурь болгон олон шатат түүвэрлэлтийн

аргыг ашигласан. Түүврийн нэгж

болох өрхийг сонгохдоо “

өрх, хүн амын

бүртгэлийн жагсаалт”

–ыг түүврийн хүрээ

болгов.

Судалгаанд

Хан-Уул,

Сүхбаатар,

Сонгинохайрхан

дүүргүүдээс

6

гэр

хорооллын, 6 байшин хорооллын, нийтдээ

12 хорооны 410 өрх

3

хамрагдав (Хүснэгт

1). Тэдгээр 12 хороо нь дүүрэг тус бүрийн

төвийн болон захын хорооллын өрхүүдийг

төлөөлж байгаа болно.

Хүснэгт 1:

Судалгааны түүврийн хэмжээ,

хамрагдалт

Дүүрэг

Судалгаанд

сонгогдсон

өрхийн тоо

Өрхийн

хамралтын

хувь

Хан-Уул

136

100.0

Сүхбаатар

136

100.0

Сонгинохайрхан

138

100.0

Нийт

410

100.0

Судалгааны хязгаарлагдмал байдал

Судалгааг

Бреактрү

байгууллагын

захиалгаар гүйцэтгэсэн бөгөөд цаг хугацаа,

санхүүгийн

хязгаарлагдмал

байдалтай

холбоотойгоор зөвхөн Улаанбаатар хотын

өрхүүдийг хамруулсан. Иймд, тэдний

үзэл бодол нь амьжиргаа, эдийн засгийн

байдлаараа багагүй ялгаатай хөдөө, орон

нутгийн өрхүүдийн үзэл бодлыг бүрэн

төлөөлж чадахгүй.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН

ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ҮЗЭЛ

БОДОЛ

Судалгаанд оролцсон өрх, хүн амын

шинж байдал

Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 50

хувь нь орон сууцанд, 28 хувь нь гэрт, 22

хувь нь хашаа, байшинд амьдардаг өрхүүд

байв. Өрхүүдийн хүн ам зүйн шинж

байдлыг нарийвчлан авч үзвэл (Хүснэгт 2),

3

УБ-ын нийт өрхийн 0.15 хувь