Table of Contents Table of Contents
Previous Page  13 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 13 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

12

2009 оны байдлаар нийт 232 сүм хийдэд,

3,1 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд

эдгээрийн 48,7 хувь нь буддын, 47,4 хувь нь

христийн, 0,4 хувь нь исламын болон бусад

шашны сүм хийд эзэлж байна.

Монголд шашны олон урсгал нэвтэрч,

нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд

идэвхтэй оролцох болсон нь уламжлалт

зан заншил болон сэтгэл зүйд нөлөөлж,

хэрэглэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг

илэрхийлэх зах зээлийн шинэ сегментийг

бий болгосон төдийгүй тэдний уламжлалт

хэрэглээнд ч өөрчлөлт оруулах болов.

Залуучуудын соёл, боловсролын түвшин

дээшилж, үзэл бодол нь өөрчлөгдөн, чамин

тансаг брэнд бараа, үйлчилгээ, соёлтой

хэрэглээг эрхэмлэж, өөрийгөө хөгжүүлэх,

чөлөөт цагаа зөв өнгөрөөх, гадаад төрх,

имиджээ анхаарах болсон зэрэг олон

өөрчлөлтүүд нь худалдаа, бизнесийн үйл

ажиллагаанд нөлөөлж байна. 1990-ээд оныг

хүртэл монголчуудын дийлэнх нь Оросын

бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан

бол өнөөдөр Орос, Хятадын төдийгүй

Солонгос, Япон, Европ, Америкийн зэрэг

олон орны бараа, үйлчилгээг өргөн хэрэглэх

болжээ.

Маркетингийн

мэргэжилтнүүдийн

хийсэн

судалгаагаар

дэлгүүрээс

эрэгтэйчүүдэд зориулсан барааны 80

хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг бөгөөд

үүний 50 хувь нь гэр бүлд зориулагдсан

бараа байдаг гэсэн нь эмэгтэйчүүд

худалдан

авах

шийдвэрийн

ихэнхэд

оролцож, шууд нөлөөлдөг гэдгийг нотолж

байгаа юм. Өнөөдөр манай нийт өрхийн

10 гаруй хувийг эмэгтэй тэргүүлэгчтэй

өрх эзэлж, гэр бүл, нийгмийн бүхий

л

үйл

ажиллагаанд

эмэгтэйчүүдийн

оролцоо нэмэгдэж, жендэрийн бүтцэд ч

өөрчлөлт гарч байна. Тухайлбал, өмнө

нь эмэгтэйчүүд зөвхөн гэрийн аж ахуй,

хүүхдийн хүмүүжилд анхаардаг байсан

бол өнөөдөр сурч боловсрох, ажиллаж

хөдөлмөрлөхөд эрчүүдээс дутахааргүй их

цаг зарцуулдаг болсон. Тэд өрхийн орлогоо

гэр ахуйн хэрэгцээнээс гадна хүүхдийн

боловсрол, соёлын хэрэгцээ, өөрсдийн

эрүүл мэнд, гоо сайхандаа зарцуулж, хагас

боловсруулсан хүнсний зүйл болон ахуйн

цахилгаан хэрэгсэл зэрэг олон төрлийн

бараа, үйлчилгээг худалдан авах болсноор

энэ төрлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж

байна. Энэ нь зах зээлд онцгой шаардлага

бүхий хүмүүс болон цагийн хомсдолтой

хэрэглэгчдийн

нэгэн

шинэ

сегмент

бий болсныг худалдаа, маркетингийн

мэргэжилтнүүдэд сануулж байгаа юм.

Нийгэм, гэр бүлийн хэв маяг болон

соёлын хүчин зүйлсийн өөрчлөлтийн

нөлөө нь орчин үеийн хэмнэлд зохицуулан,

тэдний цагийг хэмнэхэд чиглэсэн бараа

үйлчилгээг

бий

болгох,

тухайлбал,

бүх барааг нэг дороос худалдан авах

боломжтой супермаркет, шууд болон

интернэт худалдааны хэлбэрүүдийг түлхүү

хөгжүүлэхэд нөлөөлж, шинэ барааны

каталоги гаргах, үргэлж гарын дор байдаг

өдөр тутмын хэрэгцээт барааны нөөцийг

таслахгүй байх, тооцооны механизмыг

автоматжуулж, бэлэн бус тооцоог түлхүү

нэвтрүүлэх,

захиалгын

үйлчилгээг

бий болгох зэргээр худалдан авагчийн

үйлчилгээг сайжруулах бүхий л нөхцлийг

бүрдүүлэхийг шаардаж байна.

Хууль, эрх зүйн орчны хувьд

өнөөдөр

манай

худалдаа,

бизнесийн

үйл

ажиллагааны харилцаа нь Монгол Улсын

Үндсэн хуулинд тулгуурласан аж ахуйн

нэгж, байгууллагын хууль, татварын хууль,

шударга бус өрсөлдөөнийг зохицуулах

болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах

зэрэг олон хуулиуд, мөн нийслэл, орон

нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх

болон бусад холбогдох дүрэм журам,

тогтоол заавраар зохицуулагдаж байна.

Зах зээлийн харилцаа улам бүр гүнзгийрч

байгаа өнөөгийн нөхцөлд өрсөлдөөний

нөхцөлд ажиллах бизнесийн дадлага

туршлага, хүн хүч, түүхий эд материал

болон санхүүгийн нөөцийн дутагдалтай

байдал, хуваарилалтын сувгийн гишүүдийн

харилцаа, эрх үүрэг, хариуцлага зэргээс

үүдсэн янз бүрийн зөрчил гарах болсон

төдийгүй тухайн хүмүүсийн улс төрийн