Table of Contents Table of Contents
Previous Page  10 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

9

ба хүнсний бус барааны эзлэх хувийн

жин хот, хөдөөгөөр ялгаатай байгаа нь

хөдөөгийн хүн амын орлогын түвшин болон

бэлэн мөнгөний зарцуулалт хотынхтой

харьцуулахад бага, хэрэгцээнийхээ дийлэнх

хэсгийг өрхийн үйлдвэрлэлээр хангасаар

байгаагийн илрэл гэж үзэж байна.

Тэгээд ч 2009 оны байдлаар өрхийн

мөнгөн орлогын бүтцэд эзлэх өрхийн

үйлдвэрлэлийн орлого хөдөөд 35,6 хувь

байгаа нь хотынхоос 2,3 дахин их болсныг

Зураг 1-ээс харж болно.

Зураг 1:

Өрхийн мөнгөн орлогын бүтэц, хувиар, 2009 он

Эх үүсвэр:

ҮСХ, 2010. Монгол улсын статистикийн эмхтгэл 2009, Үндэсний Cтатистикийн Хороо, Улаанбаатар

Өрхийн

мөнгөн

орлогын

бүтэц

ялгаатай байгаа нь хөдөөгийн малчин

өрхүүдийн уламжлалт хэрэгцээ болон

хөдөө, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ

сул хөгжсөнтэй холбоотой юм. Сүүлийн

жилүүдэд өрхийн зарлагын бүтцэд эзлэх

хадгаламжийн хувь 2005 онд 0,7 мөн 2006,

2007 онд харгалзан 0,5 байснаа 2008,

2009 онд тэг болсон нь хүн ам орлогоороо

хуримтлал бий болгож чадахгүй байгааг

илтгэж байна.

Өрхийн

нийгэм,

эдийн

засгийн

судалгаа

(2007-2008)-гаар

хүн

амыг

орлогын түвшингээр нь тэнцүү 5 бүлэгт

хуваасан бөгөөд 2009 оны байдлаар хүн

амын чинээлэг давхаргын хэрэглээний

дундаж хэмжээ нийт хэрэглээний 39,6

хувийг эзэлж, орлого багатай, ядуу

хэсгийнхнээс 4,7 дахин өндөр болжээ. Энэ

нь орлого хуваарилалтын ялгаатай нөхцлөөс

шалтгаалж хүн амын дунд хэрэглээний

тэгш бус байдал бий болсныг илэрхийлж

байна.

Хүн амын худалдан авах чадварын

хэмжээг

тодорхойлоход

нөлөөлдөг

ажилгүйдэл, ядуурлын түвшний үзүүлэлтийг

судалж үзэхэд 2009 онд ажилгүйдлийн

түвшин 11,5 хувь болж, өмнөх онуудын

түвшингээс өссөн бол ядуурлын хамралтын

хүрээ 2002-2003 оны түвшингээс 0,9

пунктээр буурч 35,2 хувьд хүрчээ.

Хэдийгээр

өнөөгийн

глобальчлал,

интеграцчлалын

нөлөөгөөр

үндэсний

үйлдвэрлэл болон худалдааны салбарт

оруулах гадаадын хөрөнгө оруулалт

нэмэгдэж, улсын эдийн засгийн өсөлтийг

ханган, зах зээл дээрх барааны нэр

төрөл, сонголт сайжирч байгаа ч орлого

хуваарилалтын ялгаа улам бүр мэдрэгдэх

болсон байна.

Орлого хуваарилалт болон хэрэглээний

ялгаа

ихсэж

байгаатай

холбоотой

худалдааны институцууд ч туйлын шинжтэй

болж, орлого өндөртэй хэрэглэгчдэд бараа

үйлчилгээгээ өндөр үнээр борлуулж,

ашгаа нэмэгдүүлэх сонирхол давамгайлсан

нь ажиглагдах болов. Гэхдээ хөгжилтэй

орнуудын туршлагаас үзэхэд дундаж

болон бага орлоготой хэрэглэгчдийн зах

зээл хэзээ хэзээнээс илүү ашигтай нь

батлагдсан тул манай худалдаачид үүнд

анхаарч, тэдэн рүү чиглэсэн маркетингиа

идэвхжүүлж, байнгын үйлчлүүлэгчтэй

болох, барааны оновчтой нэр төрөл бүхий

нөөцийг бүрдүүлж, зардлаа хэмнэн,

үнийн түвшингээ бодитойгоор тогтоож

дэлгүүрийнхээ нэр хүндийг дээшлүүлэх

зэрэг үр ашигтай үйл ажиллагааг явуулах нь

чухал юм.

Хүн амын амжиргааны түвшинг нэг

хүнд ногдох бараа гүйлгээгээр тооцон Зураг

2-д харуулав.