Table of Contents Table of Contents
Previous Page  9 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

8

Уул, Орхон зэрэг аймгийн хүн амын

талаас илүү хувь нь хот, тосгонд амьдарч

байгаа бол нийслэлээс зайдуу оршдог

Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай

болон Төв аймгуудад хүн амын 80 орчим

хувь нь хөдөөд амьдарч байна. Энэ бүхэн нь

нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн

харилцан адилгүй байдлаас шалтгаалж,

хэрэглээний зах зээлийн багтаамж хот,

хөдөөд нэлээд ялгаатай болсныг гэрчилнэ.

Монголын хүн амын насны бүтцийг

судалж үзэхэд 2009 оны байдлаар нийт

хүн амын 75 орчим хувийг 40 хүртэлх

насны залуус эзэлж байгаа бөгөөд энэ

бүтэц ойрын ирээдүйд хадгалагдана гэж

үзэж байгаа нь зах зээл, хүн ам зүйн

хувьд ирээдүйтэй зөв бүтэц бий болсныг

илтгэнэ. Харин хүйсийн бүтцэд 0-19

насанд эрэгтэйчүүд, 20-иос дээш насанд

эмэгтэйчүүдийн эзлэх хувь давамгайлсан

байдалтай болжээ.

Манай

улс

бүх

нийтээр

суурь

боловсролтой

болгох

зорилтыг

хэрэгжүүлж байсантай холбоотой хүний

хөгжлийн тулгуур үзүүлэлтийн нэг болох

боловсролын түвшний индексийн үзүүлэлт

2009 онд 0,921 болж, боловсролын түвшин

харьцангуй өндөртэй орнуудын тоонд

ороход нөлөөлжээ. Энэ нь хэрэглэгчдийн

дунд зөв, зохистой хэрэглээг бий болгож,

бараа, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх

нэг үндэс болж байна. Гэхдээ нийгмийн

шинэ харилцаанд шилжсэнээс хойш

боловсролын тогтолцоонд гарсан зарим

өөрчлөлтүүд нь хүн амын боловсролын

түвшин дэх бүтцийн зохистой харьцааг

алдагдуулж,

нийгмийн

хөдөлмөрийн

нөөцийг

зөв

хуваарилах,

нарийн

мэргэжлийн чадварлаг ажилчид дутагдах

зэрэгт нөлөөлөх болсныг ч анхаарах

хэрэгтэй юм.

Эдийн

засгийн

орчны

хувьд:

Хэрэглээний

зах

зээлийг

бүрдүүлж

байгаа өрхийн мөнгөн орлого, зарлагын

бүтцийг хот, хөдөөгөөр ялган үнэлэх нь

бараа, үйлчилгээг бүс нутгаар оновчтой

хуваарилах,

хэрэглэгчдийн

эрэлтийг

бодитой

тодорхойлж,

бүтээгдэхүүний

үнийн өөрчлөлтөнд нөлөөлдөг. Тиймээс

хот, хөдөөгийн өрхүүдийн мөнгөн зарлагын

бүтэц буюу гүйлгээгээр дамжсан хүн

амын хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг

сүүлийн 5 жилийн байдлаар судалж,

Хүснэгт 1-д үр дүнг харуулав.

Хүснэгт 1:

Өрхийн мөнгөн зарлагын бүтэц, 2005-2009 он

Үзүүлэлт

Хот

Хөдөө

2005 2006 2007 2008 2009 2005 2006 2007 2008 2009

Өрхийн мөнгөн

зарлагын дүн (мян.

төг)

194,5

223,5

297,9

410,1

458,4 130,7

178,5

218,4

219,4

297,5

Зарлагын бүтэц

хувиар

100 100 100 100 100 100 100 100 100 100

Хүнсний бараа (%)

39,9 39,5 35,6 36,0 34,5 28,2 27,9

32 25,8

45

Хүнсний бус бараа,

үйлчилгээ (%)

58,2 58,2 62,5 59,5 62,7 68,7 68,3 65,8 67,8 50,1

Бусдад өгсөн бэлэг (%)

1,7 1,9 1,3 2,3

2,8 2,2 2,8 1,6 3,8 4,9

Эх үүсвэр:

Монгол улсын статистикийн эмхтгэл 2005, 2009-д үндэслэн тооцов.

Дээрх мэдээллээс харахад 2009 оны

байдлаар хотод амьдардаг нэг өрхийн сарын

дундаж мөнгөн зарлагын дүн дунджаар

458,4 мянган төгрөг болсны дээр түүнд

эзлэх хүнсний бус бараа, үйлчилгээ 62,7

хувьд хүрсэн нь өмнөх онуудын түвшингээс

өсөх хандлагатай байна. Харин хөдөөгийн

өрхийн мөнгөн зарлага 297,5 мянган төгрөг

болсон нь хотынхтой харьцуулахад 1,5

дахин бага байгаа бөгөөд мөнгөн зарлагын

бүтцэд хүнсний бус бараа, үйлчилгээний

эзлэх хувь өмнөх онуудын түвшингээс

буурч 50,1 хувь болжээ. Сүүлийн 5 жилд

өрхийн мөнгөн зарлагын бүтцэд хүнсний