Table of Contents Table of Contents
Previous Page  24 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 24 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

23

Хүснэгт 6:

Төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгааны тасалдлын индексүүд, 2008-2010

Цахилгаан тасалдлын индексүүд

Он

2008

2009

2010

Жилд системийн хэмжээнд гарсан тасалдлын дундаж хугацаа,

минутаар (И

саиди

)

6015

(100 цаг)

12662

(211 цаг)

3673

(61 цаг)

Жилд системийн хэмжээнд гарсан тасалдлын давтамж, тоогоор

саифи

)

17

15

14

Жилд тасалдалд хамрагдсан нэг хэрэглэгчид ногдох тасалдлын

дундаж хугацаа,минутаар(И

каиди

)

344

(5.7 цаг)

836

(13.9 цаг)

257

(4.3 цаг)

Эх үүсвэр:

ЭХЗГ 2010.

Эрчим хүчний зохицуулах газрын 2009 оны үйл ажиллагааны тайлан

, Улаанбаатар

Сүүлийн нэг жилийн хугацаанд тохиолдсон

цахилгааны тасалдлын талаар судалгаанд

хамрагдсан цахилгаанд холбогдсон нийт

өрхүүдийн харьцангуй бага хувь (6,9%)

нь сүүлийн 12 сарын хугацаанд өрхөд нь

цахилгаан огт тасраагүй гэсэн байхад,

48,9 хувь нь цөөн хэдэн удаа, үлдсэн

хувь нь нэлээд хэд, олон удаа, маш олон

удаа цахилгаан тасалдсан мэдээллийг

өгчээ. Байршлаар нь ялган харахад,

Улаанбаатарын гэр хороололд цахилгааны

тасалдал байшин хорооллынхоос их

гардаг байна. Тухайлбал, гэр хорооллын

өрхүүдийн дунд цахилгаан огт тасраагүй

гэсэн мэдээллийг өгсөн өрхүүд (11,7%)

байшин хорооллынхноос 5,8 дахин бага

байхад цахилгаан маш олон удаа тасарсан

гэсэн мэдээллийг өгсөн хувь (18,8%)

байшин хорооллынхоос 4,8 дахин их байна.

Сүүлийн 12 сард цахилгаан нь тасалдсан

өрхүүдээс

цахилгаан

нэг

тасрахдаа

дунджаар хэр удаан үргэлжилснийг асуухад

58 хувь нь 1 цагаас удаан хугацаагаар,

18,8 хувь нь 31-60 минутаар, үлдсэн

нь 30 хүртэл минутаар тасардаг гэсэн

мэдээллийг өгчээ. Байршлын хувьд,

цахилгаан удаан тасардаг гэсэн мэдээллийг

гэр

хорооллынхон

(70%)

байшин

хорооллынхноос (45%) илүүтэй өгсөн

байна. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн

цахилгаан

тасалдлын

талаар

өгсөн

эдгээр мэдээллүүд нь ерөнхийдөө албан

статистикийн мэдээлэлтэй нийцэж байна.

Эрчим хүчний салбарын талаарх

өрхүүдийн мэдлэг, хандлага

Судалгаагаар олон нийтийн дунд

Монголын эрчим хүчний салбарын талаарх

мэдлэг хэр түгээмэл байгааг харах зарим

асуултууд оруулсан ба “Та цахилгаан

эрчим хүч хаанаас ирдгийг мэдэх үү?”,

“Цахилгааныг юунаас гаргаж авдгийг

мэдэх үү?” гэсэн мэдлэг шалгах энгийн

асуултуудыг асуусан юм.

Нийт хариулагчдын 68.5 хувь нь цахилгаан

хаанаас ирдгийг, 58.3 хувь нь цахилгааныг

ямар түүхий эдээс гаргаж авдгийг мэдэж

байна. Гэхдээ эдгээрийн талаарх мэдлэг

залуу насны, эмэгтэй хариулагчдын дунд

ахимаг насны (35-аас дээш), эрэгтэй

хариулагчдынхаас арай доогуур, боловсрол

өндөртэй хүмүүсийн дунд боловсрол

доогуур

хүмүүсийнхээс

илүү

байв.

Давхардсан тоогоор, цахилгаан хаанаас

ирдгийг мэддэг хариулагчдын 96,1 хувь нь

дотоодын эрчим хүчний компаниудаас, 14,6

хувь нь импортоор ирдэг гэдгийг мэдэж

байв. Мөн цахилгааныг ямар түүхий эдээс

гаргаж авдгийг мэддэг хариулагчдаар эрчим

хүч гаргахад хэрэглэдэг анхдагч түүхий

эдийг нэрлүүлэхэд давхардсан тоогоор 96,7

хувь нь нүүрсийг, 2,1 хувь нь газ/хийг, 3,8

хувь нь ус, дизель түлш болон сэргээгдэх

нөөцүүд болох нар, салхи зэргийг нэрлэлээ.

Эдгээрээс дүгнэхэд, эрчим хүчний талаарх

ерөнхий, анхдагч мэдлэг олон нийтийн дунд

боломжийн хэмжээнд (гуравны хоёр орчимд

нь) байна.

Монгол улсын эдийн засаг зах зээлийн

харилцаанд шилжээд 20 гаруй жил болж

байгаа ч өнөөгийн байдлаар эрчим хүчний

салбарт төрийн оролцоо өндөр хэвээр,

зах зээлийн зарчмаар ажиллаж чадахгүй

байгаа ба дотоодын эрчим хүчний ихэнх

компаниуд

олон

шалтгаанаас

үүдэн

санхүүгийн хувьд үр ашиггүй, алдагдалтай

ажиллаж, татаасаар амьдарч байгаа билээ.