Table of Contents Table of Contents
Previous Page  29 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 29 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

28

мэдээлэл авч байсан гэсэн өрхүүдийн 24,1

хувь нь сүүлийн үед тодорхой мэдээлэл

аваагүй байгаа ба бусад хариулагчдын хувьд

сүүлийн үед хамгийн их мэдээлэл авсан

сэдэв нь эрчим хүчний үнэ тарифын асуудал

(54,9%) байв. Үүнээс гадна давхардсан

тоогоор, хариулагчдын 18,3 хувь нь эрчим

хүчний салбарын өнөөгийн байдлын талаар,

7,3 хувь нь эрчим хүчний хангамжийн

талаар, 7,3 хувь нь эрчим хүчний хэрэглээний

талаар, 6,7 хувь нь эрчим хүчний бодлогын

талаар, 3,7 хувь нь салбарын найдвартай

үйл ажиллагааны талаар, 3,3 хувь нь шинэ

баригдах цахилгаан станцын талаар, 1,2 хувь

нь эрчим хүчний хувьчлал, үнийг чөлөөлөх

тухай мэдээллүүдийг сүүлийн үед авсан

гэжээ. Дээрхээс дүгнэхэд, эрчим хүчний

салбарт сүүлийн үед болж буй үйл явдлуудын

мэдээллүүд дотроос үнэ тарифтай холбоотой

мэдээлэл олон нийтийн анхаарлыг хамгийн их

татсан байна.

Өрхүүдээс Монголын эрчим хүчний

салбарын талаар цаашид мэдээлэл авах

хэрэгцээ байгаа эсэхийг асуухад, бараг бүгд

буюу 94,4 хувь (387 хариулагч) нь “тийм” гэж

хариуллаа. Цаашид эрчим хүчний салбарын

талаар мэдээлэл авах хэрэгцээтэй гэсэн

хариулагчдаас ямар сэдвээр мэдээлэл авах

хүсэлтэй байгааг асуухад, салбарын өнөөгийн

байдлын тухай (53%), эрчим хүчний үнэ

тарифын тухай мэдээлэл (40,8%)-үүд хамгийн

эрэлт хэрэгцээтэй гэсэн үр дүн гарлаа. Эрчим

хүчний үнэ тарифын талаарх мэдээллийн

хүрээнд

өрхүүд

цахилгааны

нэгжийн

үнийг хэрхэн тогтоодог, өнгөрсөн одоо,

ирээдүйн үнэ тариф хэд болох, тэдгээрийн

шалтгаан, нэгж квтц цахилгааны тариф айл

өрх, байгууллагуудад ямар ялгаатай байдаг,

цахилгаан хэрэглээний өдөр шөнийн буюу

цагийн ялгавартай үнэ тариф хэд болох гэх

мэт мэдээллүүдийг сонирхож байна.

Эдгээрээс гадна өрхүүдийн 9,1 хувь нь

цахилгааны төлбөр тооцоог хэрхэн бичдэг

(тоолуурын

бичилт),

төлбөр

хураадаг

механизм,

гэрлийн

байцаагчдын

эрх,

үүрэг, ёс зүй ямар байдаг талаар, 9 хувь нь

Монголд ажиллаж буй цахилгаан станцуудын

гаргадаг бүтээгдэхүүний хэмжээ, орлого,

зарлага, тэдгээрийн хуваарилалт, ашиг,

алдагдлын байдлын талаар, 5,7 хувь нь

салбарын хүчин чадал, техник технологи,

хөрөнгө оруулалтууд болон шинээр баригдах

цахилгаан станцын ерөнхий танилцуулга

төлөвлөгөөний тухай, 5,7 хувь цахилгааныг

хаана хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд

хүргэдэг, тогны тасалдал гарах болон тогны

хүчдэл бага ирдэг шалтгааны талаар мэдээлэл

авахыг хүсч байна.

Судалгаагаар, эрчим хүчний холбогдолтой

бодлого, хууль дүрэм, салбар дахь төрийн

оролцоо, салбарт хийгдэж байгаа болон

хийгдэх гэж буй өөрчлөлт, шинэчлэлүүдийн

тухай хариулагчдын 5,1 хувь нь мэдээлэл

авах хүсэлтэй гэж гарлаа. Эрчим хүчний

салбарт хийгдэх шинэчлэлүүдийн үр дүнд

өрхийн эдийн засагт тулгарч болзошгүй

хүндрэлүүдийг

бууруулах,

ачааллаа

хөнгөлөх үүднээс зарим өрхүүд (5,4%)

цахилгааны үнийг бууруулах эсвэл нэмэхгүй

байх боломж байгаа эсэх, мөн салбарын

урамшуулал хөнгөлөлт, шинээр гарч байгаа/

гарах хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээнүүд юу

байдгийг мэдэхийг хүсч байна. Хэрэглэгчдэд

ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх хүрээнд,

өрхүүд хэрэглээндээ тохируулсан урьдчилсан

төлбөрт тоолуур хэрэглэх боломж, мөн

цахилгааны тарифыг өрхийн амьжиргаагаар

ялгавартай тогтоох боломж байгаа эсэхийг

онцлон сонирхож байв. Үүнээс гадна хэрхэн

цахилгааныг хэмнэх, тогны хэрэглээгээ

хянах, ахуйн хэрэглээний зүйлс хэр их тог

иддэг талаар энгийн зөвлөгөө өгсөн мэдээлэл

хэрэгтэй байна гэж хариулагчдын 3,4 хувь

хэлснээс харахад цахилгааныг хэмнэх

сонирхол олон нийтийн дунд тодорхой

хэмжээгээр байна.

Гэр хорооллын өрхүүдээс ярилцлага авах

үед байшин хорооллын өрхүүдийн хөндөөгүй

онцлог нэг санал гарсан нь өнөөг хүртэл гэр

хорооллын цахилгаанд холбогдсон айлууд

бүрэн хэмжээгээр тусдаа тоолууртай болж

чадаагүй, хэдэн айлын дунд нэг тоолууртай,

түүний заалтыг тогны байцаагч өөрийн

үзэмжээр айлуудад хуваан төлбөр ногдуулдаг,

мөн тоолуурыг гэр хороололд өндөр шонд

байрлуулсан байдгаас энгийн өрхүүд хүссэн

үедээ тоолуураа хянах боломжгүй байдаг

тухай асуудал байв. Үүнтэй холбоотойгоор

хариулагчдын 2 хувь нь гэр хороололд тогны

шийдийг хангалттай болгох боломж байгаа

эсэх, мөн захын гэр хорооллуудад цахилгааны

хангамжийг нэмэгдүүлэх, тоггүй айлуудыг