Table of Contents Table of Contents
Previous Page  22 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 22 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

21

Байршлын

хувьд,

гэр

хорооллын

өрхүүдийн цахилгааны сарын дундаж нийт

хэрэглээ (13688,53 төгрөг) болон нэг хүнд

ногдох хэрэглээ (3513,30 төгрөг) нь байшин

хорооллын өрхүүдийн ижил үзүүлэлтүүдээс

тус тус 5399 төгрөг болон 1507 төгрөгөөр

бага байна.

Өрхүүдийн цахилгааны хэрэглээг

өрхийн

орлогод цахилгааны зардлын эзлэх хувь

гэсэн

хэмжүүрээр гаргаж үзвэл, өрхүүд сардаа

дунджаар өрхийн нийт орлогын 4,3 хувьтай

тэнцэх хэмжээний цахилгааныг хэрэглэдэг

байна. Гэр хорооллын өрхүүдийн хувьд

дунджаар сарын нийт орлогын 4,6 хувийг

цахилгаанд зарцуулдаг байхад байшин

хорооллын өрхүүд дунджаар сарын орлогын

4,1 хувийг цахилгаанд зарцуулдаг гэж

гарлаа. Ойролцоогоор дээрх өрхүүдийн 30

орчим хувь нь сарын орлогынхоо 5-аас дээш

хувийг цахилгаанд зарцуулдаг байна.

Нийслэлийн өрхүүдийн цахилгааны

хэрэглээний дээрх үзүүлэлтийг бусад

ижил төстэй хөгжлийн түвшинтэй улс

орнуудынхтай жишиж үзэхийг оролдсон

боловч харьцуулагдахуйц тоо мэдээлэл,

судалгаа ховор байв. Харин 2010 онд

Дэлхийн банкнаас хэвлэн гаргасан “Бага

орлоготой өрхүүдийн эрчим хүчний зардал”

сэдэвт судалгааны ажил

5

-д Ази, Африкийн

5

Robert Bacon, Soma Bhattacharya,and Masami Kojima, 2010. “Expenditure of

low-income households on energy: Evidence from Affrica and Asia”,

Extractive

зарим хөгжиж буй орнуудын өрхүүдийн

эрчим хүчний зардлыг харьцуулан судалжээ

6

.

Уг судалгаагаар гаргасан өрхүүдийн эрчим

хүчний зардлын мэдээллийг улс орных нь

хөгжлийн ерөнхий түвшинг илэрхийлэх

зарим үзүүлэлттэй хамт, мөн энэ удаагийн

судалгааны үр дүнтэй харьцуулан Хүснэгт

5-д харуулав.

Эрчим хүчний талаарх статистикууд

болон судалгаануудаас харахад орлого

багатай, хотжилтын түвшин доогуур (хүн

амын тал хүрэхгүй хувь нь хот, суурин

газарт амьдардаг) орнуудад өрхүүд хоол

ундаа болгох, халаалт зэрэгэрчим хүчний гол

хэрэглээгээ био эх үүсвэрүүд (мод, ургамал,

малын хоргол гэх мэт биологийн гаралтай

сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд)-ээс

хангадаг ба бусад төрлийн эрчим хүчний

хэрэглээгээ орчин үеийн эх үүсвэрүүд

(газрын тосны гаралтай шатах материалууд,

үйлдвэрлэгдсэн цахилгаан, байгалийн хий/

газ)-ээс хангадаг байна.

7

Industries for Development Series

, #16, June 2010, (the World Bank, Oil, Gas,

and Mining Policy Division Working Paper), USA: Washington.

6

Уг судалгаанд мэдээллийн эх үүсвэрийн хувьд харьцуулагдах боломжтой

гэсэн шалгуураар нийт 9 улс орныг хамруулан судалсан ба үндсэн

мэдээллийг нь улс тус бүрд хийгдсэн

Өрхийн орлого, зарлагын судалгаа

-

нуудаас авсан байна.

7

Robert Bacon, Soma Bhattacharya,and Masami Kojima, 2010. “Expenditure of

low-income households on energy: Evidence from Affrica and Asia”,

Extractive

Industries for Development Series

, #16, June 2010, (the World Bank, Oil, Gas,

and Mining Policy Division Working Paper), USA: Washington.

Хүснэгт 5:

Зарим улс орнуудын нэг хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО), хотжилт,

өрхийн эрчим хүчний зардлын үзүүлэлтүүд

Сонгосон

улсууд

Нэг хүнд ногдох

ҮНО

1

(PPP$, 2008)

Хотын хүн амын

хувь

1

(2010)

Эрчим хүч ашигладаг хотын өрхүүдийн

нийт зардалд эрчим хүчний орчин үеийн

эх үүсвэр*-т төлсөн зардлын хувь

2

Түүвэр судалгаа

хийгдсэн он

Уганда

1,140

13

2.9

2006

Кени

1,580

18

4.6

2006

Бангладеш

1,440

25

4.6

2005

Камбож

1,820

20

4.2

2004

Въетнам

2,700

28

13.0

2006

Пакистан

2,700

35

8.5

2005

Энэтхэг

2,960

29

8.9

2004

Монгол

3,480

61

4.4**

2010

Индонези

3,830

44

8.4

2005

Тайланд

5,990

31

9.6

2006

Тэмдэглэгээ:

*Орчин үеийн эрчим хүчны эх үүсвэртгазрын тос, цахилгаан, байгалийн хий орсон

** Монголын хувьд зөвхөн цахилгааны зардлыг тооцсон ба газрын тосны гаралтай шатах материал, байгалийн хийг

эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг өрхүүдийн мэдээлэл байхгүй

Эх үүсвэр

: PRB, World population data sheet 2010, Robert Bacon, Soma Bhattacharya,and Masami Kojima, 2010