Table of Contents Table of Contents
Previous Page  51 / 89 Next Page
Information
Show Menu
Previous Page 51 / 89 Next Page
Page Background

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛ Дугаар (367) 20, 2011

50

Хүснэгт 1:

БНСУ-д илгээсэн Монгол ажилчдын тоо, 2004-2010 он

Он

Нийт

Хүйс

Эрэгтэй (M)

Эмэгтэй

(F)

Хүйсийн харьцаа

(F/M*100)

2004

500

420

80

19.0

2005

4433

3711

722

19.5

2006

4703

3896

807

20.7

2007

2471

2198

273

12.4

2008

3306

2906

400

13.8

2009

1487

1281

206

16.1

2010

1847

1659

188

11.3

Эх үүсвэр:

БНСУ- дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, 2011 он

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан

статистик мэдээгээр 2011 оны 9 сарын

байдлаар Өмнөд Солонгост нийт 29454

монгол иргэд оршин сууж байгаагийн 40

орчим хувь нь гэрээт ажилчид, эдгээр гэрээт

ажилчдын 70 гаруй хувь нь албан ёсны

оршин суух эрхтэй, 30 орчим хувь нь хууль

бус болон визгүй амьдарч байгаа ажээ.

Ажиглалтаар Өмнөд Солонгост хууль

бусаар амьдарч буй эдгээр хүмүүс нь голдуу

Солонгост ирээд нэлээд удсан (3 ба түүнээс

дээш жил амьдарч буй) амьдрах, ажил олох

арга эвээ олсон хэсэг, нөгөө хэсэг нь (8 ба

түүүнээс дээш жил амьдарч буй) баригдан

хөөгдөхөд хөрөнгө-санхүүгийн болоод

сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө хэдийнээ

бэлдсэн хэсэг, ажил хийх хүсэл зорилготой

залуу үеийнхэн хэлний курст суралцаж

буй нэрийн дор цагийн ажил тэдний

ярьдгаар ”арбайт” хийж буй залуучууд

гэсэн хэсэг бүлгүүдэд хуваагдаж байна.

Тэдний дунд төрөл бүрийн цагийн ажил

эрхлэх, ажлын байраа олон удаа солих

хандлага давамгайлж байгаа нь тухайн

нэг мэргэжлээр мэргэшиж, дадлагажина

гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Цаашлаад

мэргэжлийн ур чадвар бүхий боловсон

хүчин бэлтгэгдэж байгаа гэсэн хүлээлт

хүртэл асуудалтай болж байна.

Өнөөдөр хэрвээ дотоодод цалин хөлс

нэмэгдэхийн хэрээр инфляци, ажилгүйдэл

нэмэгдээд байвал гадагшаа хууль бусаар

шилжигчдын тоо улам бүр өссөөр байх

болно. Эндээс хийх гол дүгнэлт бол залуу

ажиллах хүчээ гадагш алдаж, чадварлаг,

мэргэжлийн ур чадвар бүхий ажиллах

хүчин гаднаас ирнэ гэсэн хүлээлт цаасан

дээр л үлдэх болоод байна.

Дараагийн нэг анхаарал хандуулах

асуудал нь “

Бид эрэгтэйчүүдээ гадаадад

илгээх хүн ам зүйн тийм үр дүнд хүрсэн

үү?”

гэдэгт байна. Хүн амын дундаж

наслалт 2010 онд 68-д хүрсэн хэдий ч

эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64,9

жил байгаа нь эмэгтэйчүүдийнхээс (72,2)

даруй 7,3 жилээр доогуур байгаа юм. Энэ

нь эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин

(2010 онд нас барсан 100 эмэгтэйд 143

эрэгтэй ногдож байв) маш өндөр байна

гэсэн үг. Эрэгтэйчүүдийн нас баралт

өндөр, гадагшаа гаргаж буй ажиллах

хүчинд эрэгтэй ажилчдын эрэлт өндөр ийм

нөхцөлд хүн амын нөхөн үржихүйн хийгээд

нийгмийн халамжийн асуудал үндэсний

түвшинд улам хурцаар тавигдаж байна.

Үүний зэрэгцээ гэр бүл салалтын

түвшин нэмэгдсээр байна. Статистик

мэдээнээс харахад гэр бүл салалтын

түвшин жил бүр нэмэгдсээр байгаа бөгөөд

1000 хүн амд ногдох гэр бүл цуцлалт 2006

онд 0,6 байсан бол 2010 онд 11-д хүрчээ.

Улмаар өрх толгойлсон эмэгтэйчүүдийн

тоо ч нэмэгдсээр байна. Жишээ нь, өрх

толгойлсон эмэгтэйчүүд 1993 онд нийт

өрхийн 7,4 хувийг эзэлж байсан бол 2007

оноос хойш нийт өрхийн 11 хувийг эзлэх

болов (Зураг 1).