Previous Page  9 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 12 Next Page
Page Background

9

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

Яг өнөөдөр (7/24) Ерөнхийлөгч Трамп сонгуульд ялахдаа Оростой хуйвалдсан эсэхийг шалгасан Р.Муллер

конгрессд тайлагнаж байна. Тэрээр Оросын албад Хилларигийн эсрэг Трампыг дэмжих зорилгоор америкчуудын

нэрээр хуурамч данс нээж хутган үймүүлэх өргөн хүрээтэй ажиллагаа явуулсан нь тодорхой боловч, Трампынхан

идэвхтэй хамтарч ажилласан нь батлагдахгүй байгааг дурдаад, Ерөнхийлөгч биечлэн байцаалт өгөхөөс зугтаж,

бичгээр өгсөн мэдүүлэгтээ ихэнхийг нь санахгүй байна гэж хариулаад зарим асуултыг огт хариулаагүй нь түүний

гэмт хүсэл зоригийг тогтооход саад болсныг тэмдэглэв. Гэхдээ өөрийг нь шалгаж байгаа хуулийн ажилтнуудыг гүтгэх,

дарамтлах, ажлаас нь халах, гэрчид мөнгө өгч буюу өршөөл үзүүлэх горьдлого төрүүлэх, худлаа мэдүүлэг өгөхийг

шаардах зэргээр нөлөөлөхийг оролдсоноор “obstruction of justice” гэдэг гэмт хэргийн олон нотолгоо бүрдсэн учир

Сенат дахь намынх нь олонх шүүхэд татагдахаас хамгаалсан ч, ажлаа өгснийхөө дараа хэд хэдэн гэмт хэрэгт татагдах

үндэстэйг батлав.

Шүүх болон яллагчийн хүчирхийллээс яллагдагчийг хамгаалах маш эртний үүсэлтэй бас нэг хэлбэр нь мөн Үндсэн

хуулиар баталгаажсан жюригээр хэргээ таслуулах эрх юм. Ялангуяа Трампын холбогдсон зарим хэрэг шиг хүнд

төрлийн гэмт хэрэгт аль ч талыг барихгүй 23 хүнээс бүрдсэн Их жюри хэргийн материал нотолгоотой танилцаж

шүүхэд шилжүүлэх эсэхийг олонхын саналаар шийддэг бол 6 буюу 12 хүнтэй бага жюри шүүх хурлын бүх ажиллагаанд

оролцож зөвхөн тэд яллагдагч буруутай гэж санал нэгтэй үзсэн тохиолдолд л шүүгч ял ногдуулдаг. Яллагдагчийн

эсрэг байр суурьтай хүнийг жюрид оруулахгүйн зэрэгцээ, шүүхийн хараат бус байдалд олон нийт, хэвлэл мэдээлэл

дарамт шахалт үзүүлэхээс сэргийлэх зорилготой баримтжуулалт нотолгооны хатуу дүрмүүд байдаг.

Сүүлийн үед эрх зүйн өөр уламжлалтай Латин америкийн орнууд, Япон, Солонгос болон Орост бас жюри ашиглах

болсон нь эх газрын системд “inquisitorial” буюу хэргийг илрүүлж шийтгэх үүрэгтэй шүүгч яллагчийн нөлөөнд орох

гээд байдагтай холбоотой байна. Мөн Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын шийдвэр (үндсэн) хуульд нийцэж

байгаа эсэхийг шүүх мэдэж тогтоодог “judicial review” зарчим Европын орнуудад дэлгэрч байна.

s

АНУ-д хүнийг гэмт хэрэг өдүүлсэн “probable

cause” буюу хангалттай шалтгаангүйгээр

баривчлахыг хориглодог ба зөвхөншүүхийн

“warrant” зөвшөөрлөөр, тийм бололцоогүй

байсан бол 48 цагийн дотор шүүхээр

шалгуулсан шийдвэрээр баривчилж болдог.

Баривчлахдаа өөрийнхөө эсрэг утгатай

мэдүүлэг өгөхөөс татгалзах, өмгөөлөгч

авах эрхтэйг нь мэдэгдэж, төлбөрийн

чадваргүй хүнд улсаас өмгөөлөгч олгох

ёстой байдаг. Энэ нь хуурч буюу дарамталж

хэрэг хүлээлгэхээс сэргийлдэг гэж үздэг тул

ингээгүй бол баривчилгаа, мэдүүлэг өгөхөөс

татгалзсаныг нь буруутгахад ашигласан гэж

үзвэл хэрэг хүчингүй болдог.

s

Ер нь хэргийг илрүүлэх гэж баривчлахыг

хориглодог ба шаардлагатай бол батлан

даалт буюу санхүүгийн дэнчин “бонд”

тавиулдаг. Энэ нь тэр хүн шоронгоос гадуур

байж өөрийгөө ялаас хамгаалах ажлыг

зохион байгуулж хөөцөлдөх бололцоо

олгохтой холбоотой юм. Хэрэгт нь ахадсан

хэт өндөр бонд шаардахыг мөн Үндсэн

хуулиар хориглож, зөвхөн баривчлахгүй

бол зугтаж алга болох буюу бусдад аюул

учруулах өндөр магадлалтай үед л бонд

тавих эрхийг шүүхээс хэрэгсэхгүй болгож

болдог.

s

Үндсэн хуулийн 6-р нэмэлтэд зааснаар хүн бүр нээлттэй

шүүхээр “түргэн хугацаанд” хэргээ шийдүүлэх эрхтэй

бөгөөд “Speedy Trial Act” хуульд зааснаар баривчилснаас

30 хоногийн дотор багтаан албан ёсоор ял тулгаж, 70-

аас илүүгүй хоногийн дотор шүүхээр хэлэлцүүлэх ёстой

байна. Хэрэв яллагдагчийн хүсэлт, буруугаар биш

шалтгаанаар шүүх хурал удааширч хойшлогдсон бол

учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг

шүүхийн шийдвэрт харгалзах болдог.

s

Шүүхийн “pre-liminary” буюу анхны хурал нь чухамдаа

тулгасан ял хэр үндэстэйг хараат бус шүүгчээр шалгуулж

нягтлуулахад чиглэдэг ба шаардлагатай бол шүүгч ялын

төлөвлөгөөг өөрчилдөг. Хуулийн соёл өндөр АНУ-д

ч нийт хэргийн 5-10 хувь нь энэ шатанд хэрэгсэхгүй

болдог байна. Баривчлагдсан хүн тулгаж байгаа ял

нотолгоотой танилцаж, өөрийнх нь эсрэг гэрчлэгчтэй

нүүрэлдэх, өмгөөлөгчийнхөө тусламжтайгаар байцаах,

өөрийгөө хамгаалахад хэрэгтэй гэрчүүдийг оролцуулах

эрхтэй. Иргэний хэрэгт нотолгоо баримт аль илүүтэй

тал дийлдэг бол эрүүгийн хэрэгт яллагч гэмт үйлдлийг

нь “clear and convincing” буюу хөдлөшгүй баримттайгаар

“beyond reasonable doubt” буюу эргэлзэх аргагүй нотлох

ёстой ба өмгөөлөгч бол тийм түвшинд нотлож чадаагүйг

нь батлаж чадвал л хэрэг хүчингүй болдог. Ялангуяа

шүүгчид буюу гэрчид нөлөө үзүүлсэн байвал шийтгэл

хүчингүй болдог “Webb v Texas” гэдэг хүчтэй прецедент

үйлчилдэг.