Previous Page  5 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 12 Next Page
Page Background

5

Энэ оны 6-р сард Монгол Ардын Нам улс

орон даяар нэг л сонгуулийн тойрогтой байх

байдлаар 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулах

санал гаргасан. Энэхүү “нэг улс, нэг тойрог”

тогтолцоонд гадаад дахь монголчууд саналаа

өгч оролцох бололцоотой болно гэсэн үзэл

бодлыг тойрсон албан бус хэлэлцүүлэг

Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн

(ХЧМЗ)

хүрээнд өрнөсөн.

Улс орон даяар нэг тойрог

болж УИХ-ын сонгуулийг зохион

байгуулвал гадаад дахь монголчууд

сонгуульд саналаа өгөх нь зохион

байгуулалтын хувьд хялбар байх

болно гэдгийг үгүйсгэж болохгүй.

Сонгуулийн

олон

тойрогт

тогтолцоонд сонгууль хийхэд

s

Гадаад

дахь

иргэдийг

аль сонгуулийн тойргийн

харьяат гэж үзэх вэ?

s

Сонгуулийн хуудсыг нь аль

тойрогт, яаж буцаах вэ?

s

Яаж

тооллогод

оруулах

вэ? гэсэн нарийн зохион

байгуулалттай үйл ажиллагаа

явуулах хэрэгтэй болно.

Харин улс орон даяар нэг тойрог

болж УИХ-ын сонгууль хийнэ гэдэг

нь Ерөнхийлөгчийн сонгуультай

ойролцоо зохион байгуулалтыг

шаардана гэсэн үг.

2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ

ҮЗЭЛ БОДОЛ

НИЙТЛЭЛ

1

Пол Гуэрин,

Монгол Улсад үзүүлсэн сонгуулийн туслалцааны сургамж

2008 -2012 он, х. 4.

2

OSCE/ODIHR Election Observation Mission Final Report,

p. 6

3

2012 оны УИХ сонгууль: 2279; 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль: 4242; 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль: 4767.

Гадаад дахь монголчууд урьд нь 2013 ба 2017 оны

Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байсан.

s

Энд нэг тойрог, нэг улс нь ардчиллыг бэхжүүлэхэд тустай юу

эсвэл хортой юу?

s

Сонгогдсон УИХ-ын гишүүд нь орон нутгаас хамааралгүй

болохоор жишээ нь уул уурхайн лиценз ба малын бэлчээрийн

гэх мэт зөрчилдөөний үед асуудлыг аль аль талын эрх ашгийг

харгалзаж шийдүүлэх бодит боломж нь ямар байх вэ? гэсэн

бодлогын асуултыг нээлттэй үлдээе.

Зөвхөн зохион байгуулалтын талаас нь харахад л “нэг тойрог, нэг

улсыг” зөвтгөх шалтгаан нь гадаад дахь монголчуудын оролцоог

хангах явдал биш юм. Бодит байдал дээр гадаад дахь монголчуудын

сонгуулийн жинхэнэ оролцоо өнгөрсөн сонгуулиудад тун муу байсан.

Гадаадад буй нийт 80 мянга орчим эрх бүхий сонгогчдоос сайндаа л

5 мянга орчим сонгогчид л сонгуульд оролцож байв

3

.

Хилийн чанад дахь монголчуудын сонгох эрхийг хангах боломжтой

болно гэдэг нь угтаа сошиал орчинд “нэг тойрог, нэг улсыг” дэмжих

дэмжлэгийг гадаад дахь “сошиал нөлөөлөгчдөөс” авах боломжийг

эрэлхийлсэн зүйл байсан байж болох юм. Өнөөдрийн байдлаар гадаад

дахь монголчуудын жинхэнэ хүч нь сонгогчийн хувьд бус, сошиал

орчинд л байна.

2019 оны 7-р сар

ХЧМЗ нь гадаадад байгаа монгол судлаач, иргэдээр

дамжуулан тэдний амьдарч буй улс нь гадаадад байгаа

иргэдийнхээ сонгох эрхийг хэрхэн хангадаг талаарх

асуулгыг бөглөхийг хүссэн. АНУ, Бельги, Герман, Солонгос,

Финланд, Швед, Швейцар, Энэтхэг, Япон гэсэн улсуудын

тухай мэдээллийг ХЧМЗ цуглуулсан. Энэ мэдээллээс

сонгуулийн тойрог нь нэг эсвэл олон байхаас гадаад дахь

иргэдийн сонгуулийн эрхийг хамааруулдаггүй юм байна

гэдэг нь тодорхой болсон.