Previous Page  10 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 10 / 12 Next Page
Page Background

10

Аливаа албан тушаалтан шүүхийн ажиллагаа, шийдвэрийг чиглүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагаа хийх нь өөрөө гэмт

хэрэг болдгоос гадна тийм нөлөөнд орсон шүүгч мэргэжлийн стандартаа зөрчсөн хэрэгт ордог. Хуульчдын мэргэжил

нь төрөөс тусдаа өөрөө өөрийгөө удирдах зохион байгуулалттай байдаг. Энэ нь төрийн зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн

ашиглахаас иргэдийг хамгаалах чадварыг шүүх болон хуульчдад бодитой олгох баталгаа болдог гэж үздэг. Жишээ

нь Aмерикийн “Бар Aссоциаци” хуульчдаас шалгалт авч ажиллах эрх олгох ба “model rules professional conduct” буюу

ажилдаа баримтлах мэргэжлийн стандартыг тогтоодог. Энэ дүрмийн

Бид Үндсэн хуулийн өөрчлөлт

хийхдээ хуулийн засаглалын

орчин

үеийн

нийтлэг

стандартуудыг

нэвтрүүлж,

тэднийг

хамгаалах

өндөр

мэргэжлийн хараат бус шүүхийн

тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй

байна. Тэгж байж нийгэмд

шударга ёс тогтож, хүмүүсийн

бухимдал цөхрөл тайлагдаж,

аливаа асуудлыг хоосон улс

төржилгүй, прагматикаар хамтран

шийдвэрлэдэг болно.

Энэ талын гол онолч Ж.Роулз

(John Rawls, A Theory of Justice)

хүмүүс

ямар

хүйс,

ухаан

боловсрол, ажил, орлого, өвчин

зовлонтой

болохоо

төсөөлж

чадахгүй тохиолдолд нийгэм ямар

байгаасай гэж хүсэхээр шударга

ёс тодорхойлогддог гээд

1. Хүн бүр аль болох тэгш

өргөн эрх чөлөөтэй байх

2. Нийгэмд эзлэх байр, ажил

орлогын боломж бүгдэд

нээлттэй байх

3. Харилцан

адилгүй

чадвартайн

улмаас

орлогын ялгаа ихсэхэд

хамгийн

ядуу

доод

давхаргын

амьжиргаа

доордохгүй

дээрдэж

байвал

шударга

ёс

хангагддаг гэж нотолжээ.

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

s

3.8-д хэрвээ яллагдагч тухайн гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож байвал яллагч өөрөө ялыг өөрчлөх үүрэгтэй.

s

5.4-т хуульч мэргэжлийн шийдвэр гаргахдаа бусад хүний заавар, зохицуулалтыг хүлээж авч болохгүй.

s

8.3-т хуульчид өөр хуульч буюу шүүгч энэхүү дүрмийг зөрчсөнийг мэдвэл зохих удирдлагад мэдэгдэх үүрэгтэй.

s

8.4-т энэхүү дүрмийг зөрчсөн шүүгч буюу шүүхийн ажилтанд туслаж болохгүйг заажээ.

Харин хууль хүчний систем улс төржилт, авлигад дийлдвэл нийгэм эрүүлжих

эцсийн найдвар алдагдаж, цаашид улам хэмхэлдэн бүр илүү хямралд орох

аюултай юм. Ялангуяа мэдээллийн технологи, гадны нөлөөн доорх нийгмийн

сүлжээ хүн бүрт микрофон өгч, хүмүүс гашуун үнэнийг мэдэж, хэцүү ч гэсэн

бодитой шийдвэрийг хайхаасаа илүү, өөртөө таалагдсан мэдээлэлд итгэж,

өөрөөсөө илүү мэдлэг чадварт атаархаж үгүйсгэх болсон өнөөгийн “echo

chamber” ертөнцөд шууд ардчилал нь популист улс төрчид, луйварчин

мэдлэгтнүүдбуюу хамгийнболохгүйнөхдүүд төрийнэрхэнд гарах “kakistocracy”

хэрэгсэл болж байна. Oрчин үед зонхилж байсан социал демократ үзэл эцсийн

логик нь Сталин Гитлерийн дэглэм болсон Марксизм ба үндсэрхэг Nativism-

аар солигдох аюул тулгарч байгааг П.Коллep “Kапитализмын ирээдүй” (Paul

Collier, The Future of Capitalism) номондоо (203-р хуудас) анхааруулжээ.

Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын үлгэр гэдэг байсан АНУ,

Англид болж байгаа үйл явдал үүнийг нотлож байна. Харин парламентаа

орон тооны бус болгож улс төрчдийн хэт идэвхийг хязгаарласан Швейцарь,

пропорциональ системтэй учир олон намын эвсэл засагладаг Голланд,

Норвеги, Швед зэрэг орон ийм хямралд бага нэрвэгдэж байна.

Зах зээлийн социализмын онолыг үндэслэгч С.Милл (John Stuart Mill) тийм

энэрэнгүй нийгмийг байгуулах үндэс нь өмчийн эрхийг бүрэн хангах замаар

үйлдвэрлэл, татварын эх үүсвэрийг өсгөх явдал юм гээд татвар төлдөггүй

төрөөс тэтгүүлэгч зонхилсон нөхцөлд бүх нийтийн ардчилал “tyranny of

the majority” буюу хуулийн засаглалын эсрэг популизм ундраах аюултайг

анхааруулж байв. Ийм нөхцөлд “clersy” буюу шинжлэх ухаанч хар лам нар,

өнөөгийнхөөр бол мэргэжилтнүүд нийгмийг удирдах дүрмийг боловсруулах

нь зүйтэй гэжээ.

Үндсэн хуульд оруулахаар залуу хуульчид дэвшүүлж байгаа саналууд,

Ерөнхий сайд асан Содном гуайн санал хамгийн хэрэгтэй мэт санагдаж байна.

Үнэндээ Mонголд ардчилaл зах зээлд шилжиж дуусаагүйн бэрхшээлүүдээ

төрийн хүч, хуулийн өөрчлөлтөөр шийдэх гэнэн хүсэл давамгайлж, түүнд

нь дөрөөлсөн улс төржилт, авлига, хуулийн завхрал хөгжлийн тушаа болж

байна. Ийм нөхцөлд төсвийн сахилга, төрийн ажлын үр дүнгийн тооцоог

сайжруулах, улсын сeкторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт

нэвтрүүлэх зэрэг удирдлагын бүх түвшин, эрх мэдэлд таарсан хариуцлагын

тогтолцоо бүрдүүлэх нь Үндсэн хууль өөрчлөхөөс чухал.

2019 оны 7-р сар