Previous Page  2 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 12 Next Page
Page Background

2

№409 4 2

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

БАЙГАЛИЙН БАЯЛАГ ЯГ ХЭНИЙ ӨМЧ ВЭ?

М

онголчууд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төр, хувийн хэвшил, иргэний

нийгмийг хамруулсан олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-д олонх суудалтай

МАН-ын төсөл ба Ерөнхийлөгчийн төслийг нэгтгэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг

байгуулагдсан. Тэр дундаа газар болон байгалийн баялаг яг хэний өмч болох тухай хэлэлцсэн нь

үндсэн хуулиасаа ч том асуудал сөхөж орхив. Энэ чухал асуудал монголд тодорхой биш явж ирсэн нь

одоо л нэг ил гарч, нийтээр хэлэлцэх боломж анх удаа нээгдлээ. Нэгэнт л сөхсөн учир бүрхэг, холимог

явж ирсэн өмчийн болон төр засгийн ойлголтоо нэг мөр цэгцлэн нэр томьёоллыг нь засчихвал

зүгээр.

Одоогийн Үндсэн хуулийн 6.1-д “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон

байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”. 6.2-д “Монгол улсын

иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан

төрийн өмч мөн” гэж заасан.

ЗАРЧМЫН ЯЛГАА

ОЙЛГОЛТЫН ЯЛГАА

s

Тэгвэл УИХ-аас 6.2 дээр

“Төрөөс

байгалийн

баялагийг

ашиглахдаа

тэгш байдал, шударга ёс,

үндэсний эдийн засгийн

аюулгүй байдал, тогтвортой

хөгжлийг хангах зарчмыг

баримтална" гэсэн нэмэлт

оруулах санал гаргалаа.

s

Харин Ерөнхийлөгч "Монгол

улсын иргэдэд өмчлүүлснээс

бусад газар, түүнчлэн газрын

хэвлий, түүний баялаг, ой, усны

нөөц, ан амьтан нь нийтийн

өмч мөн. Байгалийн баялагийг

ашиглахдаа

тэгш

байдал,

шударга ёс, үндэсний аюулгүй

байдал, тогтвортой хөгжлийг

хангах зарчим баримтална”

гэсэн нэмэлт оруулав.

Нэг нь байгалийн баялаг

бол төрийн, нөгөө нь үгүй

ээ, нийтийн өмч гэсэн

ялгаатай саналууд. Энэ

бол зарчмын ялгаа бөгөөд

үүнийг яаж шийдвэрлэхээс

хамааран ганц үндсэн хууль

төдийгүй бусад хуулиудад

өөрчлөлт

оруулах

шаардлага тулгарна.

Монголд ардчилсан улс орны төр болон засаг

гэсэн нэр томьёог ойлголгүй хуулиндаа буруу тусган

хэрэглэж ирсэн. Төр (state) бол өөрчлөгддөггүй улс

төрийн нэгж, харин засаг (government) нь ардчилсан

чөлөөт сонгуулиар өөрчлөгддөг. Төрийг сонгогдсон

засаг нь удирддаг. Засаг нь харилцан тэнцвэртэй,

хяналттай гурван засаглaлаас бүрддэг. Үүнд хууль

тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, шүүх засаглал ордог.

Монголд хаант засгийн үеэсээ гүйцэтгэх

засгаа дангаар нь Засгийн газар гэж нэрлэж

иржээ. Одоогийн ҮХ-д Засгийн газрыг

“төрийн гүйцэтгэх дээд байгууллага” гэж зөв

тодорхойлсон ч, ташаа нэрлэжээ. Засгийн

газрыг Сайд нарын Зөвлөл эсвэл Танхим

(Cabinet) гэж товч нэрлэх нь оновчтой.