Previous Page  12 / 12
Information
Show Menu
Previous Page 12 / 12
Page Background

12

ТОЙМ

ДеФакто

“ИРЭЭДҮЙН ӨВ САН КОРПОРАЦИ” ХХК БАЙГУУЛАВ

Үйл явдлын товч

Энэ оны 2-р сарыг хүртэл Монгол улс Засгийн

газрын харьяа 29 тусгай сантай байсан. Харин

ЖДҮ-ийн хэргээс болоод тэдгээр сангуудад шалгалт

хийж 7-г нь татан буулгаж, 3-г нь нэгтгэж 20 тусгай

сантай үлдсэн. Эдгээр 20 тусгай сангийн нэг Ирээдүйн

өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх

“Ирээдүйн өв сан корпораци” ХХК-ийг энэ долоо

хоногт байгуулчихлаа.

Дүгнэлт тайлбар

Түр хэрэглээд дуусчих байгалийн баялагтай

орнуудын хувьд баялагаас олох орлогыг жигд

зохистой хуваарилан хэрэглэж, баялаг дууссан

хойно ч орлого үргэлжлэх хуримтлал бий болгох нь

төсвийн бодлогын гол зорилт байдаг. Үүний тулд

“Natural resources fund” буюу Байгалийн баялагийн

сан байгуулдаг ба Чилийн Тогтворжуулалтын сан,

Норвегийн Тэтгэмжийн сан, Кувейтийн Ирээдүйн

сан, Оросын Нефтийн сан, Ботсванын Пула сан

зэрэг нь түүний жишээ. “Зах зээлийн эдийн засагт

хүмүүс хэрэглээгээ харьцангуй баталгаатай орлогын

түвшинд байлгаж, түр зуурын орлогыг хэрэглэхгүй

хадгалах замаар хөрөнгийнхөө түвшинг буюу

амьжиргааныхаа суурийг бууруулахгүй байхыг

эрмэлзэж байдаг” тухай Нобелийн шагналт

М.Фридманы “Permanent income hypothesis” (PIH)

буюу “Байнгын орлогын төсөөлөл” гэдэг онол

байдаг. Энэ нь “хүн ажил хийж олох орлогоо

амьдралынхаа туршид жигд хуваарилахын тулд

хүүхэд залуудаа, бусдаар тэтгүүлж ажиллаж байхдаа

хадгалж хурааснаасаа хөгшрөхдөө хэрэглэдэг тухай”

Нобелийн шагналт Ф.Модиглианийн “Амьдралын

мөчлөг” онолтой бас тохирдог, эдийн засгийн тоо

баримтаар сайн нотлогдсон зүй тогтол.

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ

хуульд зааснаар

нөхөн

сэргээгдэхгүй

эрдэс

баялгаас

төсөвт

төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд

тэнцвэртэй

хуваарилах

зарчмыг

хэрэгжүүлэх

зорилгоор Ирээдүйн өв санг байгуулсан гэж заасан

байгаа. Сангийн орлого нь төсөвт байгалийн

баялагийн ашиглалтаас орж буй мөнгөнөөс хуульд

заасан хэмжээгээр авна. Одоогоор Ирээдүйн өв

санд 213 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа гэж

мэдээлж байна лээ.

Энэ төрийн өмчит компани зөвхөн хуримтлуулаад

суух учраас арай ч алдагдалтай ажиллахгүй байлгүй

дээ.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Мөн Хурц нарын хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49

хувьтай холбоотой хэргүүдийн хувьд ямар шинэ

мэдээлэл байна?

Б.Хурц нарыг шүүх хурал 8-р сарын 12-ны өдөр

хүртэл хойшилсон. Эрдэнэтийн хувьд "АТГ болон

ЦЕГ-аас 49 хувийн асуудлыг мөнгө угаах гэмт

хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж,

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой зарим нэг аж ахуйн

нэгжийн гүйлгээг шалгах хэрэгтэй тул Монгол Улсын

сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан

ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж, 8 өрөөг

битүүмжлэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тэргүүн дэд

захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

дарга болон Хуулийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс,

Хангамжийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн

хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

3-р сарын 05-нд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн

ерөнхий газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн

дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон,

“Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал

Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан байцаалт авсан.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхээс дээрх гурван хүнийг үргэлжлүүлэн

хорих шаардлагагүй гэж үзэж, суллах шийдвэр

гаргасан. Ингээд 49 хувьтай холбоотой хүмүүсийг

гадуур шалгаж байгаа. Эдгээр хэрэг иймэрхүү л

байдалтай байгаа. Сонгууль хүртэл шийдэгдэхгүй дээ.

Ер нь Монгол улс одоогийн арга барилаараа

авлигатай тэмцэхэд дэндүү хангалтгүй юм биш

үү. Яаж авлигатай тэмцэх нь үр дүнтэй вэ, бусад

улсуудын туршлагаас үзэхэд?

Авлигатай тэмцэх чадвар одоогийн төр засагт

байхгүй. Учир нь тэд харилцан хамааралтай,

харилцан барьцаалсан улс төрийн хүчнүүд. Үндсэн

хууль өөрчилнө гэсээр сонгуульд хүрэх байх.