Previous Page  3 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 12 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Улсын өмчийг төр, засаг яаж захиран,

зарцуулах

тухай

хууль

журам

батлах

шаардлагатай болно. Дэлхийн олон оронд

газрын болон түүний баялагийн өмчлөлийг

зөв шударга зохицуулах түүхэн боломж

олдоогүй юм. Жишээ нь эдүгээ Английн газар

нутгийн талыг хүн амын 1 хувь эзэмшдэг

болохыг Guardian сонин нийтэлсэн. АНУ-ын

ихэнх мужийн газар нутгийн талыг нь Холбооны

Засгийн газар эзэмшиж байна. Олон оронд

төр засаг өөрөө юу ч бүтээгээгүй, бүтээдэггүй

учир төрийг өмчтэй байхыг эсэргүүцдэг. Тийм

ч учраас байгалийн баялагийг Public (people’s)

буюу улсын өмч гэж үзэж, ашигласны төлбөрийг

төр, засаг нь аваад улсын хэрэгцээнд үр ашигтай

зарцуулж, хойч үеийнхэндээ үлдээхийг зорьдог.

Байгалийн баялагийг ҮХ-даа Хятад, Казахстан,

Өмнөд Солонгос, Катар, Саудын Араб гэх мэт

оронд төрийн өмч гэж заасан бол АНУ, Австрали,

Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри,

Франц, Энэтхэг, Сингапур, Япон орнуудад хэн

нэгэн өмчлөх тухай огт заагаагүй байна.

Иймд бид ҮХ-даа иргэдийн болон нийтийн

өмч гэхийн оронд хувийн (хувь хүн, хуулийн

этгээдийн), хамтын (тодорхой байршилд оршин

суугаа бүлэг хүмүүсийн), улсын (монголын бүх

иргэдийн) өмч гэвэл олон улсын жишигт нийцнэ.

ҮХ-д оруулж буй энэ удаагийн өөрчлөлт нь

өнөөгийн улс төрчдийн хоорондын өрсөлдөөн,

тэрсэлдээний болон эрх мэдлээ баталгаажуулах

хэрэгсэл байж болохгүй. Энэ нэмэлт өөрчлөлт

нь эдийн засгийн хөгжлийн суурь болсон бүх

төрлийн өмчийг эзэнтэй болгоход чиглэх ёстой.

Хэрэв төр, засаг түүний бүтцийг зөв нэрлэн,

байгалийн баялагийг төрийн биш улсын өмч

болох, энэ өмчийг засаг нь тодорхой хуулийн

дагуу захиран зарцуулах ёстойг ойлгомжтой

болгож чадвал монголчууд энэ удаа ҮХ-даа

шаардлагатай

нэмэлт

өөрчлөлтөө

хийж,

алдаагаа засч чадах болно.

2019.07.31

ӨМЧИЙН ХЭЛБЭР

Мөн ардчилсан орны засаг нь бүх иргэдийн дийлэнхийн саналаар сонгогддог учир олон

хүмүүсийн буюу улсын засаг. Монголчууд олон хүнийг улс гэж хэлдэг. Гэтэл нөгөөх нийтийн өмч ба

хөрөнгө гэдэг нь бүх хүний гэх эзэнгүй ойлголт юм. Тийм учраас газар, газрын хэвлий, байгалийн

баялагийг төрийн биш улсын өмч гэж тусгах нь илүү зохистой. Улсын буюу бүх монголчуудын өмчийг

тодорхой хууль журмын дагуу төр, засаг нь захиран зарцуулах эрхтэй. Нэгэнт л хүн бүрийн саналыг

асуулт бүрээр авах боломжгүй учраас, дийлэнхийн саналыг авч байгуулсан ардчилсан засагт тийм

эрхийг өгөхөөс өөр сонголтгүй. Ардчилал нь бусад засаглалаас үүгээрээ ялгаатай.