Previous Page  7 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 12 Next Page
Page Background

7

НИЙТЛЭЛ

Гэхдээ нөгөө талаас нь харвал ардчилал их эмзэг.

Тэр дундаа манайх шиг хавь ойрдоо ганцаараа эрх

чөлөөгөө тунхагласан жижиг улсын ардчилал бүр

эмзэг. Хөршүүд нь дэлхийн их гүрнүүд гэсэн өнцгөөс

ажвал хээрийн шувууны өндөг шиг сүүдэр тусгахгүй

хамгаалах учиртай эрхэм нандин зүйл. Манайх шиг

эрх чөлөөг оройдоо залсан, чөлөөт эдийн засагтай

дажгүй хөгжиж яваад уруудсан улсын жишээ цэнхэр

гаригт цөөнгүй. Улиг болтол давтагддаг наад захын

жишээ гэхэд л Венесуэл. Газрын тосны их нөөцтэй энэ

улс цагтаа дэлхийн том эдийн засгуудын нэг байсан ч

хүчтэй ганц удирдагчийн олон жилийн хаанчлал энэ

улсыг үгүй хийчихсэн. Өнөө удирдагч нь гадаадын

хөрөнгө оруулагчдыг хөөж, хөрөнгө оруулсан төсөл

бизнесийг нь хурааж авч, иргэддээ орон сууц тарааж

хэсэгтээ бужигнуулсан. Орон сууцтай, зүгээр сууж

байгаад дажгүй амьдрах бололцоотой болсон нийт

олонх Мадурог үг хэлэх болгонд л алга нижигнүүлж

явсан даажинтай үнэн Венесуэлийн өнгөрсөн түүхэнд

бий. Одоо тэнд инфляци өчнөөн тэгтэй тоогоор

хэмжигдэж, иргэд нь даржин аж төрж, арай дажгүй

сэхээлэг хэсэг нь эх орноосоо дүрвэж байна.

ОХУ ч ялгаагүй Путин засаглалаа тогтоож

тэрбумтнуудаа шоронд хийж, төрд бүхнийг гэсэн

уриа хүчээ авч эхэлснээс хойш байдал эвгүйдсэн.

Өнөөдөр Оросын эдийн засаг хэцүүхэн байгааг

учир мэдэх эдийн засагчид сануулаад, онцлоод

эхэлчихсэн. Ямар сайндаа л Москвачуудыг талхаар

хангадаг том үйлдвэрийнх нь ажилчид хэдэн сар

цалингаа аваагүй гэж ажил хаяж өлсгөлөн зарлахав.

Москвачуудыг талхаар нь таслаж байж үйлдвэрийн

ажилчид цалинтайгаа залгасан нь ердөө саяхны үйл

явдал. Хойд хөршийн эдийн засаг хэцүүдэж, рублийн

ханш шал арчих болсон шалтгааныг холоос хайх

шаардлагагүй. Бизнест нь төрийн оролцоо хүчээ

авч, төр бүхнийг чадагч супермэн болсны л гэм. Урд

хөршийн тухайд дэлхийн том эдийн засгийн нэг ч

сүүлийн үед тод анзаарагдах болсон нэг үзэгдэл нь

хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж байгаа. Төрийн

оролцоотой хүчирхэг компаниудын давамгайлал энэ

улсын эдийн засагт муугаар нөлөөлж эхэлсэн гэсэн

дүгнэлтийг учих мэдэх улс хэлээд эхэлчихлээ. Төрийн

компаниудаа нэгтгэлээ, томрууллаа, төрийн өмчийн

ийм тийм компани байгууллаа гэсэн агуулгатай

мэдээлэл давтамжтай дуулдах болсныг уншигч та ч

анзаарсан байх.

Эрчээ алдахгүй яваа том эдийн засагтай улсуудын

түүхийг сөхөхөд зах зээлээ жамаар нь хөгжүүлсэн

орнууд л гялалзаж яваа анзаарагддаг. Улс төрчид

нь төрд бүхнийг, хүчирхэг төр гэж цээжээ дэлдэж,

баялаг бүтээгч, том компаниудаа адлаж, өнөөхийг нь

иргэд нь олонхоороо дэмжээд алга ташаад эхлэхээр

алсдаа байдал бишдэж байгааг Венесуэл, ОХУ зэрэг

улсаас харчихаж болно. Манайд ч иргэдийнхээ эрх,

бизнесийн эрх чөлөөг уландаа гишгэсэн энэ улсуудын

эхэн үеийн попрол анзаарагдаад удаж байгаа. Манай

эрх баригчид том төсөл эхлүүлсэн улс төрчдийг

толгой дараалан баривчилж, томоохон компанийн

захирлуудын гарт гав зүүж, үндэсний компанийнхаа

хөрөнгийг хураана гэсэн сүржин мэдэгдэл хийж,

гадны ганц том хөрөнгө оруулагчаа байсхийгээд

дуэлд дуудсан шигээ аж төрцгөөж байна, өнөөхөндөө.

Хамгийн эмзэглэмээр нь удирдагчдын энэ үйлдэлд

нийт олонх алга ташицгааж байна. Анзаарч харахаар

л өнцөг.

FREE

PARTLY FREE

NOT FREE