Previous Page  6 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 12 Next Page
Page Background

6

Ц.БААСАНСҮРЭН

Сэтгүүлч

НИЙТЛЭЛ

П

утиныг далайд шумбаж сүйрсэн хөлөгт

хүндэтгэл үзүүлж явах зуур Москвад мянга

гаруй жагсагчийг баривчилсан мэдээ

дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхааралд

байна. Харин хойд хөршийн голлох мэдээллийн

сувгууд энэ үйл явдлыг мэдээлсэнгүй. Элдэв шоу,

концерт цацсан шигээ өнжив. Ирэх намар болох хотын

зөвлөлийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчийг

бүртгэлгүй хассан нь москвачуудыг жагсахад хүргэсэн

юм. Ер нь хойд хөршийн сонгууль нэг том дохиурын

дор болсоор ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Путин

засаглалынх нь эхний жилүүдэд ийм аргаар эрх мэдэлд

хүрсэн “хүнд гар”-уудаасаа салах гэж үйлээ үзэж байгаа

тухай мэдээлэл дуулдаж л байдаг.

Москвагийн жагсаалтай зэрэгцсэн бас нэгэн жагсаал

Хонгконгод өрнөж буй. Сарын өмнөөс сая орчим хүний

эсэргүүцлээр эхэлсэн жагсаалын хүч өнөөг хүртэл

суларсангүй. Хонгконгчуудын жагсаал өнөөдөр ч олон

улсын анхааралд байна. Хятадын хууль тогтоомжийг

зөрчсөн гэж сэжиглэгдэж буй хэнийг ч Хонгконгоос

эх газрын Хятад руу шилжүүлэх агуулгатай хуулийн

төслийг тэд эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төсөл

батлагдвал авлига, эрүүгийн хэрэгтнүүдээс гадна

хүний эрхийн төлөө тэмцэгчдийг ч хомроглон

баривчилж Хятад руу шилжүүлэх эрсдэлтэй гэсэн

болгоомжлолыг жагсагчид онцолж байгаа. Ямартай ч

жагсагчдыг нулимс асгаруулах хий ашиглан тараасан

гэж олон улсын мэдээллийн агентлагууд онцоллоо.

Төчнөөн хүн бэртэж гэмтсэн гэх мэт нарийн ширийн

мэдээлэл өнөөхөндөө алга. Эсэргүүцэл энэ янзаараа

дарагдахгүй хүчээ авбал Бээжин хяналтаа чангатгаж

магадгүй гэсэн таамаг шинжээчдэд байна.

Хонгконгчууд өмнө нь 2003 онд Улсын аюулгүй

байдлын тухай хуулийг Бээжингийн сонирхолд

нийцүүлэн батлах гэж байна хэмээн эсэргүүцэн

жагссан түүхтэй. Тухайн үед жагсагчид “Хэрвээ энэ

хууль батлагдвал Хятадын эрх баригчдын зүгээс

автономит нутаг дэвсгэрийн дотоод хэрэгт тавих

хяналт нэмэгдэж, ардчилсан эрх, иргэдийн эрх чөлөө

боомилогдоно” гэцгээжбайв. Эсэргүүцлийнжагсаалаас

болж тухайн үед яригдаж явсан хуулийн төслийн

хэлэлцүүлэг тодорхойгүй хугацаагаар хойшилж

байлаа. Хонгконгчуудын бас нэг жагсаалыг онцлохгүй

орхиж болохгүй. Оюутнууд нь таван жилийн өмнө

сонгуулийн системийг ардчилсан болгохыг шаардаж,

79 өдрийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай.

Тэр жилийн оюутнуудын эсэргүүцэл дэлхийн түүхэнд

“Шүхэрт хөдөлгөөн” гэдэг нэрээр үлдсэн юм.

Тоймлоод харвал урд, хойд хөршийниргэд ардчилал,

эрх чөлөө, шударга сонгуулийн төлөө жагсаал зохион

байгуулж, удирдагчид нь иргэдийнхээ жагсаалыг

албадан тарааж, мянга давсан хүнийг баривчилж

хорьж байна. Бусад улсаас илүү бидэнд хамаатай үйл

явдлууд. Бүр хачин их хамаатай үзэгдэл. АНУ-д төвтэй

“Фрийдом хаус”-ын “Эрх чөлөөний газрын зураг” дээр

манайх хавь ойрынхоо улсуудаас цор ганцаараа

ногооноор тэмдэглэгддэг. Дэлхий даяараа Азийн

монголыг “Ардчиллын баян бүрд” гэдэг нь цаанаа

ийм учиртай. Тус байгууллагынхан сүүлийн арваад

жилийн турш эрх чөлөө нь хумигдах улс орнуудын

тоо нэмэгдсээр ирснийг хоёр жилийн өмнө онцолж

байлаа. “Фрийдом хаус” иргэний, улс төрийн эрхийн

судалгааг жил бүр явуулж, дэлхийн улс орнуудыг 1-7

хүртэл оноогоор дүгнэдэг. Ингээд эрх чөлөөтэй, хагас

эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн гурван ангиллаар

ардчиллыг хэмжчихдэг. Тэдний судалгаагаар хуучин

соц лагерийн орнуудаас Төв, Зүүн Европын Чех,

Польш, Монгол л эрх чөлөөтэй гэсэн ангилалд багтдаг

юм. Бүр тодруулж хэлбэл Европт орших өнөө хоёрыг эс

тооцвол тивдээ, бүсдээ бид эрх чөлөөтэй, ардчилалтай

цор ганц улс. Зүүн хойд Азиасаа гэж яривал Өмнөд

Солонгос, Япон л “ногоон арал”. Өөрөөр хэлбэл хоёр

хөршөөсөө ялгарах бидний маш том онцлог, давуу тал

энэ. Бид ардчилалтай, зах зээлийн эдийн засагтай, эрх

чөлөөнийхөө хувьд “ногоон арал”.

эмзэглэл маньд хамаатайн учир

МОСКВА, ХОНГКОНГИЙН