Previous Page  11 / 12 Next Page
Information
Show Menu
Previous Page 11 / 12 Next Page
Page Background

11

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.07.28-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

АВЛИГЫН НЭГ ХЭРЭГ ШИЙДЭГДЭВ, БУСАД НЬ?

Үйл явдлын товч:

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шүүхээс

4 жилийн хорих ял сонссон тухай мэдээг та твиттер

хуудсаараа “Авлига авсан хэргээр анх удаа л

шүүхийн шийдвэр гарч байна. Бусад нь шүүх хурал

нь хойшилсоор байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь

дуусаад хэрэгсэхгүй болдог” гэж мэдээлсэн байсан.

Тэгэхээр нийтийн хөрөнгөд хохирол учруулсан буюу

авлигын хэргүүдийн тухай ярья.

Дүгнэлт тайлбар:

Ер нь манайд авлигын хэргийн улмаас хохирсон

хохирлын хэмжээг тооцсон статистик ямар

үзүүлэлттэй байна?

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн хувьд:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүх 2019 оны 7-р сарын 24-ний өдрийн шүүх

хуралдаанаар: Нийслэлийн Прокурорын газраас

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан

М.Сономпилийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан

тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны

эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол

Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол

учруулсан" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-

д (гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй) заасан үндэслэлээр

хэрэгсэхгүй болгож, Засгийн газрын гишүүн, Эрчим

хүчний сайд асан М.Сономпилыг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...

нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг

сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар

дамжуулан хахууль авсан..." гэмт хэргийг үйлдсэн гэм

буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй

хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон

266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд

авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын

хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон

таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж,

цагдан хорьж шийдвэрлэсэн.

Ер нь авлига онц их ашигтай бизнес болчихсон

нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон

мэдээллээр батлагдаж байна. 2011 болон 2018 оны

тоон мэдээллийг харахад авлигын улмаас учирсан

хохирлын зөвхөн 2-4 хувийг нь л нөхөн төлүүлсэн

байна. Гол нь бид алдсан мөнгөө буцаан авах ёстой

болохоос хэн нэг авлигач хоригдож, баригдах нь

халуун ч биш, хүйтэн ч биш.

Авлига

2011 2018

Учирсан хохирол бүгд

22.7 663.2

Нөхөн төлүүлэлт

1.1 17.5

Хэмжих нэгж: Тэрбум.төг

Авлигын хэргийн шийдвэрлэлтийн статистик үзүүлэлт ямар байна?

Статистик

үзүүлэлт

Авлига

2011 2018

Хэрэг

Тайлант хугацаанд шалгаж

шийдвэрлэвэл зохих-Бүгд

144 1,138

Мөрдөн байцаалт явуулсан-Бүгд 110 299

Хэрэгсэхгүй болгосон

35

4

Мөрдөн байцаалтын үндсэн

хугацаанд шийдвэрлэсэн-Бүгд

50 1,068

Статистик

үзүүлэлт

Авлига

2011 2018

Хүн

Тайлант хугацаанд шалгаж

шийдвэрлэвэл зохих-Бүгд

324 1,224

Мөрдөн байцаалт явуулсан-Бүгд 250 476

Хэрэгсэхгүй болгосон

51

4

Мөрдөн байцаалтын үндсэн

хугацаанд шийдвэрлэсэн-Бүгд

99 393