Table of Contents Table of Contents
Previous Page  38 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 38 / 56 Next Page
Page Background

38

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

ашиглах боловсон хүчин дутагдалтай эсвэл

бэлтгэгдээгүй байгаа зэргээс хөдөөгийн

сумаас төв сууринд очиж эмнэлгийн хяналт,

үйлчилгээнд хамрагдаж байна. Улмаар

төрөхийн өмнөх болон төрсний дараа эхчүүд,

хүүхдийн ачааллыг эрс нэмэгдүүлж, аймгийн

төв, томоохон хотуудад ч нялхсын эндэгдэл

зарим тохиолдолд хөдөө орон нутгаас өндөр

гарсаар байна. Тухайлбал, аймгийн төвд

ачаалал хэд дахин нэмэгдснээр нярайн

эндэгдэл аймгуудад улсын дунджаас 3-4

дахин өндөр байгааг судлаачид (Д. Ариунаа,

2004) онцлон тэмдэглэжээ. Жирэмсэн эхийг

төрүүлэхээр алслагдсан хөдөөгийн сумаас

аймгийн төв рүү буруу тээвэрлэснээс нялхас

эндэх, дутуу төрөх үзэгдэл гарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, ахуйн

осол бэртэл гэмтэл, сэтгэцийн эрүүл мэндийн

доройтолд өртөмтгий байх нь нялхас, бага

насны хүүхдийн нас барах эрсдлийг ялангуяа

алслагдмал газруудад нэмэгдүүлж байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн

хүртээмж хотод илт давуу байгаа нь

мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг

үүсгэх нэг шалтгаан болж байна. Тухайлбал,

жирэмсэн эхийн аюулгүй байдал гэсэн

сэдвээр мэдээ, нэвтрүүлэг хийсний дараа

хотод байгаа жирэмсэн эх өөрт хэрэгтэй амин

дэмийг хэрэглэж эхэлсэн байхад хөдөөгийн

жирэмсэн эх нэвтрүүлгийг огт үзээгүй, энэ

талаармэдлэг,мэдээлэлхомсбайжээ.Хэвлэл,

мэдээллийн хэрэгслийн ашиглалт, төрлөөс

хамаарч зурагт телевиз үздэг, радио сонсдог,

сонин уншдаг эхчүүдийн хувьд хүлээн авч буй

мэдээллийн ялгаа нэлээд өндөр гарчээ (Д.

Ариунаа 2004).

Орчны эрүүл ахуй ба халдварт өвчний

тархалт

Агаар, ус, ариун цэврийн байгууламжийн

дутагдалтай байдал өөрөөр хэлбэл, амьдрах

орчин ахуйн, дэд бүтцийн хөгжлийн хоцрогдол

халдварт өвчний анхдагч шалтгаан болдог.

Эдгээрийг шийдвэрлэснээр нян, бактерын

гаралтай олон өвчнийг устгаж, хүн төрөлхтний

эрүүл мэндийн хөгжлийн түүхэнд асар том

амжилт олсон билээ. Өмнөд Суданд бий

болсон үймээн самуунаар хүн амын хэт

бөөгнөрөл бий болж, нялхас, хүүхдийн

дунд суулгалт, уушигний хагалгаа 45 хувиар

нэмэгдэн хамгийн их хор хохирлыг нялхас,

бага насны хүүхдүүд амсчээ (UNDP, 2013).

Түүнчлэн, шумуул, шавьж устгалын химийн

бодисоос улбаалан 50 орчим хувь нь халдварт

өвчнийзолиосболсонбайна.ЭдгээрийгӨмнөд

Суданы нийгмийн болон эрүүл мэндийн

үйлчилгээний тэгш бус байдал, нийгмийн

болонэдийнзасгийншударгабус зохицуулалт,

муу засаглал-улс төрийн үр дагавар гэж НҮБ

дүгнэсэн байна (UNDP, 2013).

Эрүүл бус орчин ахуйд төрж, өсч буй нялхас,

хүүхдийн дунд суулгалт, уушигны үрэвсэл

зэрэг өвчлөл, нас баралт өндөр байна.

Цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн

хүртээмж

Цэвэр ус, хохир ус зайлуулах систем, бие

засах газрын нөхцөл тааруу байх нь нялхас,

хүүхдийн нас баралтыг өсгөх бас нэгэн

шалтгаан болдог. Бусад орны судалгаанаас

харахад гэдэсний өвчнөөр өвчлөх тохиолдол

цэвэр усны системтэй, боловсон жорлонтой

өрхөд хамгийн бага байна (UNDP, 2013).

Тухайлбал өрхийн бие засах газрын нөхцөл

нялхсын нас баралтад, ялангуяа нярайгаас

дээшх насны эндэгдэлд нөлөөлдөг болох нь

харагдсан. Бразилийн судалгаагаар нялхас,

хүүхдийн нас баралтад өрхийн жорлон, ариун

цэврийн нөхцөл нь цэвэр усны хангамжаас

илүү нөлөөтэй болохыг тодорхойлжээ (Д.

Ариунаа, 2004). Өрхийн цэвэр усны хангамж,

ариун цэврийн нөхцлийг сайжруулах нь

нас баралтыг бууруулахад чухал нөлөөтэй.

Улаанбаатар хотын оршин суугчдын 70 гаруй

хувь нь гэр хороололд амьдардаг, бараг

бүгд модон жорлон, зөөврийн ундны болон

ахуйн хэрэглээний ус хэрэглэж, бохир ус,

хог хаягдлаа мөн л зөөврөөр шийдвэрлэдэг.

Эдгээр нь хөрсний болон агаарын бохирдлыг

нэмэгдүүлж, орчны доройтолд шууд нөлөөлж

байна. Маш олон судалгаагаар гаднах болон

гэр доторх агаарын бохирдол, хамгаалалтгүй

ундны усны эх үүсвэрийг ашиглах нь нярай,

нялхас эндэгдэх эрсдлийг бага болон дундаж

орлоготой улс орнуудад адил ихэсгэж байгааг

удаа дараа нотолсоор байна.

Хүчирхийлэл ба гэнэтийн осол гэмтэл

Нялхсын дунд нас баралтын хоёр дахь

тэргүүлэх шалтгаан бол нялхсын гэнэтийн

нас баралтын синдром (SIDS) юм. Нялхсын

гэнэтийн нас баралтад хүрээлэн буй орчин,

дэд бүтэц гэх хүчин зүйлсүүд нөлөөлж, АНУ-д

жил бүр ойролцоогоор 4000 нялхас ямар нэгэн

тодорхойшалтгаангүйгээрэндэжбайна(UNDP,