34
Дугаар (525) 30, 2020
Монголын хүн амын сэтгүүл
1. УДИРТГАЛ
Нялхсын эндэгдэл нь ахуйн орчин,
нийгмийн, эрүүл мэндийн тусламж, соёлын
зэрэг хүрээлэн буй орчин нялхас, хүүхдэд
ээлтэй эсэхийг илэрхийлдэг чухал үзүүлэлт
юм. Иймээс ч улс орнуудын хөгжлийг хэмжих
нэг үзүүлэлт болгон даян дэлхийн Мянганы
хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн
зорилтуудад ашиглаж байна.
Хүн ам зүйн шинжлэх ухаан, нас баралтын
шинжилгээ, судалгаанд нялхас, хүүхдийн нас
баралтыг нэлээд өргөн хүрээнд судалж ирсэн
түүхтэй. Бид энэхүү баримтын судалгаагаар
өөрийн орны болон гадаадын улс орнуудад
хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнд
үндэслэн нялхасын эндэгдэлд нөлөөлж буй
олон хүчин зүйлсийг багцлан тодорхойлохыг
зорьсон.
Ойлголт, тодорхойлолт:
Нярайн эндэгдэл (NN): 1000 амьд төрөлтөд
ногдох төрсний дараах эхний сарын доторх
эндэгдлийн түвшинг хэлнэ.
Нярайн дараах эндэгдэл (PNN): 1000 амьд
төрөлтөд ногдох 4-52 долоо хоног доторх
эндэгдлийн түвшинг хэлнэ.
Нялхсын эндэгдэл (1q0): 1000 амьд төрөлтөд
ногдох 0-1 насанд (0-364 хоногтой) эндсэн
хүүхдийн түвшинг хэлнэ.
2. НЯЛХСЫН ЭНДЭГДЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ
ХҮН АМ ЗҮЙН ХҮЧИН ЗҮЙЛС
Эхийн нас
Нялхсын эндэгдэлд нөлөөлдөг хүн ам зүйн
хүчин зүйлийн нэг нь эхийн нас болохыг
олон судалгаа нотолсоор байна. Дэлхийн
даяаршилтай зэрэгцэн өсвөр үеийнхний
бэлгийн зан үйлд олон өөрчлөлтүүд гарч
байна. Эрт бэлгийн харьцаанд орох,
улмаар хүсээгүй жирэмслэх, үр хөндүүлэх
асуудал өсвөр үеийнхний нөхөн үржихүйн
эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр
байна. Эхийн нас залуу байх тусам эмчийн
хяналтанд эрт хамрагдахгүй байх, мэдлэг
боловсрол дутагдах, бие физиологийн хөгжил
бүрэн гүйцээгүй зэргээс үүдэн өсвөр насны
эхчүүдээс төрсөн нялхас эндэгдэх магадлал
өндөр байна (Л. Ширнэн, 2014; А. Солонго,
2011). Хэт залуу насандаа охид жирэмсэн
болсондоо эцэг эх, эмч эмнэлгийн ажилтан,
үе тэнгийнхэн болон бусад хүмүүсээс айж
эмээх, ичиж зовох зэргээс эмчийн хяналтанд
орж чадахгүй байх үзэгдэл хамгийн нийтлэг
тохиолдож байна. Ойрхи Дорнодод 15-с доош
өсвөр настай эхчүүдийн 100000 амьд төрөлтөд
ногдох нялхсын эндэгдэл 1585 байгаа нь
бусад насны бүлгийн эхчүүдтэй харьцуулахад
гурав дахин их байна (Jane Scott, 2015).
Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд 10-
15 насны охидын төрөлт бүртгэгдэх болов
(ARROW, MONFEMNET, 2015). Нөгөөтэйгүүр,
хэт орой төрөлт нь нялхсын эндэгдэл, ургын
гаж хөгжил, төрөх үеийн хүндрэлээс үүдэлтэй
эмгэгийг бий болгоход нөлөөлж буй нь
судалгаануудаар нотлогдожбайна (Д.Ариунаа
2004; А. Солонго, 2011; Jane scott, 2015).
Тухайлбал, Монгол улсын хувьд хэт залуу
буй өсвөр настай эхчүүдээс төрсөн нялхас
эндэгдэх магадлал 30 хувь байхад 35-с дээш
насны бүлгийн эмэгтэйчүүдийн төрүүлсэн
нялхас эндэх магадлал 2 дахин их байгааг
судлаач Д. Ариунаа (2004) тогтоожээ.
Эхийн сүү, хөхөөр хооллох практик
Эхийн сүү нь хүүхдэд шаардлагатай бүх
төрлийн тэжээллэг бодисыг нярайн хоол
боловсруулах системийн онцлогт тохирсон
найрлагатайгаарагуулжбайдаг.Зөвхөнхөхөөр
хооллосноор 0-3 хүртэлх сартай нялхсыг
эндэгдлээс урьдчилан сэргийлэх боломжит
магадлал 66 хувь, 4-11 сартай нялхсыг
эндэгдлээс сэргийлэх магадлал 32 хувь байна
(Jane Scott, 2015). Эхийн сүү нь хүүхдийн
дархлалын системийг бүрэлдэн тогтох хүртэл
нь элдэв өвчнөөс, тэдгээрийн дотор харшлаас
хамгаалдаг бодисыг агуулдаг байна. Эхийн
тэжээлийн дутагдал, доройтлоос улбаатай
дан хөхний сүүгээр хүүхдээ цадахгүй байхаас
гадна эмэгтэйчүүдийн эдийн засгийн идэвх
оролцоо дээшилж байгаагаас нялхсыг нэмэлт
тэжээлээр хооллох нь буурай хөгжилтэй
улс орнуудад ч түгээмэл болоод байна.
Судлаач Жени Скот (2015)-ын судалгаагаар
хөхөөр хооллодог нялхсыг угжаар хооллодог
нялхастай харьцуулахад эндэгдэл 2 дахин
бага гарсан байна. Тэрээр эхийн сүү нь
нялхас, хүүхдийн суулгалт өвчний эрсдэлийг
17 дахин, амьсгалын замын халдвараар эндэх
эрсдэлийг 3-4 дахин бууруулдаг болохыг
тогтоожээ. Тэнд нялхсын эндэгдлийн гуравны
хоёроос илүү хувийг суулгалт өвчин эзэлдэг
ба хөхөөр хооллох замаар халдваргүйжүүлж
эрүүлждэг байна. Хөхөөр хооллох хугацаа
богино байх нь хүүхдийн эндэгдэлд шууд
бусаар нөлөөлж нялхсын эндэгдлийг